Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ. Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна. -Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүлчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, …
virtual
February, 2018
-
10 February
Цагаан сар:Мэндлэх, золгох, тамхилах ёc
Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр …
-
10 February
Луувангийн шүүс уух 7 шалтгаан
1.Хавдраас сэргийлнэ. Судалгаагаар 100грамм луувангийн шүүсэнд витамин А 33%, витамин С 9%, витамин B6 5%, тус тус агуулагддаг байна. Эдгээр амин дэмүүд нь хавдрыг дарангуйлдаг бөгөөд хүний биеийг эрүүл байлгадаг гол витаминуудын юм. 2. Дархлааг сайжруулдаг Өдөр бүр луувангийн шүүс уух нь дархлааны тогтолцоог дэмждэг учраас элдэв өвчин, ханиад зэргээс сэргийлнэ. 3. Хөгшрөлтийг удаашруулдаг Лууванд агуулагдах бодис нь хөгшрөлтийн үйл …
-
10 February
Эхнэр, нөхөр ямар байх ёстой вэ?
Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлан хүндэтгэж эелдэг сайхан харьцаатай байх нь тухайн гэр бүлийн аз жаргалын үндэс байдаг гэрийн эзэн, эрчүүд эхнэртэйгээ энхрий ялдам харьцсанаараа эхнэрээ толгой дээрээ гаргаж байгаа хэрэг биш харин ч хүмүүжилтэй боловсролтойн шинж. Үүнийг доорх хэдхэн жишээгээр илэрхийлж болно. Эелдэг нөхөр гэж ямар хүнийг хэлэх еэ? – Хаана ч явсан эхнэрээ гадуур …
-
10 February
33 уран бүтээлч БНСУ дахь “Монгол соёлын хотхон”-д ажиллана
БНСУ-ын Намянжу хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд БНСУ-ын Намянжу хотын “Монгол соёлын хотхон”-д ажиллах мэргэжлийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт боллоо. Энэ жилийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газраас өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулж нийт бүртгүүлсэн 85 уран бүтээлчдээс 33 уран бүтээлчийг сонгон шалгаруулсан байна. Шалгарсан уран бүтээлчид ирэх …
-
10 February
Сар шинийн өдрүүдэд хилийн боомтууд амарна
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 2 дугаар сарын 16,17,18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ний өдөр Монгол Улсын цагаан сарын баяр, 2018 оны 2 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.Харин олон улсын …
-
10 February
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд хөдөлгөөнд оролцоно
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ. Үүний дагуу өнөөдөр сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.Харин Ням гарагт сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх …
-
10 February
Р.Адъяа: Найзыг минь бүү муул нэр нь сэвтэнэ
“25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны найм дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо.Энэ удаагийн дугаарт “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцож, 10 хоногт 21000 воныг хэрхэн зарцуулахаар өрсөлдсөн юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ 3100 вонтой үлдэж чадсанаар нэвтрүүлгийн ялагч болж, гурван сая вонын эзэн боллоо.Тэрээр өрсөлдөгч жүжигчин Р.Адъяад “Ээждээ …
-
10 February
Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолдол гарчээ
Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах …
-
10 February
Тээр жилийн цагаан сар
Амралтын өдрийн утга зохиолын булангаараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавын дурсамжийг хүргэж байна. Нэлийсэн их цастай, тачигнасан хүйтэн өвлийг манай сургуулийнхан зутраад арайхийж өнгөрөөлөө. Жижиг шилэн савтай хөх бэх дорхноо хөлдчихнө, түүнийгээ гарынхаа алганд өнхчүүлж, үлээж байж гэсгээнэ. Тэр үед хичээнгүй бичгээр гоёор бичиж болдог уян налархай “11-тийн үзэг, түргэн гулгуулж бичиж болдог “хумбан цагаан” гэх үзэг байсан. …
-
10 February
ГХЯ:Монгол Улсын 16 оюутныг Тайпэйд шилжүүлэн байрлуулаад байна
Тайванийн газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаар ГХЯ-консулын газраас өчигдөр мэдээлэл өглөө. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд”Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын дугаарыг олон нийтэд зарлаж, иргэдийнхээ аюулгүй байдлыг …
-
10 February
Г.Шийлэгдамбын ялыг 4.6 жил болгон хөнгөрүүлэв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл …
-
10 February
“Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” үзэсгэлэнгийн нээлт боллоо
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2018 оны анхны үзэсгэлэнгээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын өмнөхөн “Цаглашгүй ариуссан сэтгэлийн болор орд” хэмээх нэртэйгээр дэлгэлээ. Монголын дүрслэх урлагийн хөгжилд бурхны шашны их таван ухааны нэг “Урлахуйн ухаан” онцгой байр эзэлдэг. Бурхны шашин, түүний шүтээн урлаг монгол хөрснөө буухдаа өөрийн гэсэн онцлогтой хөгжиж, Монголчуудын ур ухаан, охь …
-
10 February
Фото:Хоёр Солонгосыг нэгтгэж чадсан Пёнчаны өвлийн олимп
“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимп өчигдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ. Өвлийн олимпийн нээлтийн ёслол болох Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе, Хойд Солонгосын Парламентын болон төрийн ёслолын тэргүүн Ким Ёон Нам, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унын дүү Ким Ёо Жон нар хүрэлцэн ирснээр олимпийн нээлт албан ёсоор эхэлсэн юм. …
-
10 February
“A-Sound” хамтлагийн шинэ уран бүтээл “Чи намайг”
Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “A-Sound” хамтлагийн “Чи намайг” хэмээх шинэхэн дууны клипийг хүргэж байна. Тус хамтлагийн шинэ цомогт орсон энэхүү дууны үг, аяыг аргил гитарчин Д.Мөнхболд зохиожээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл