ГХЯ:Монгол Улсын 16 оюутныг Тайпэйд шилжүүлэн байрлуулаад байна

Тайванийн газар хөдлөлтийн бүсэд байгаа Монгол иргэдийн талаар ГХЯ-консулын газраас өчигдөр мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд”Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын дугаарыг олон нийтэд зарлаж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангана ажиллав.

Хуалиен хотын Цу Чи их сургуулийн дөрвөн  оюутныг 2-р сарын 8-нд,  Дунхва их сургуулийн 10 оюутныг 9-нд Тайпэйд нүүлгэн шилжүүлж байрлуулаад байна.  Мөн Цу Чи их сургуулийн хоёр оуютан сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, гарын үсэг зуран  7-ны өдөр Тайпэйд ирээд байна. Дунхва их сургуулийн гурван оюутан өөрсдийн хүсэлтээр их сургуулийн байрандаа үлдсэн бөгөөд тэдэнтэй байнгын холбоотой байж мэдээлэл авч байна. Дээрх оюутнуудын Тайпэйд байх хугацаанд гаргах зардлыг Гадаад харилцааны сайдын шийдвэрээр Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас гаргав.

Тайпэйд нүүлгэн шилжүүлсэн нийт оюутнуудтай ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр буюу 2-р сарын 9-нд видео уулзалт хийлээ. Оюутнуудын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг хэвийн байна” гэж мэдэгдэв. 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …