Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар“Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно” гэж мэдэгдсэн юм.
Харин газрын тосны нөөцийн асуудлаар УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсөж ирлээ. Одоо аажмаар буурч байна. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэнгээр борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. Нөөц, хангамж тасалдахгүй” гэв.
Г.Нараа