Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Инноваци автотээвэрт” сэдэвт өдөрлөгийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулна. Өдөрлөгөөр Монголд үйлдвэрлэж буй наклад, баруун, зүүн хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгох, хол, ойрын гэрлийг автоматаар солигддог байхаар тохируулах зэрэг олон сонирхолтой бүтээл, шийдлүүдийг танилцуулах юм. Тэгвэл …
virtual
December, 2017
-
13 December
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал боллоо
Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Уг хурлаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн ба холбогдох газар, хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд оролцсон. Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай” , Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба “Хурлын ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах …
-
13 December
Монгол хүүхдүүдийн англи хэлний түвшин, үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн гэж дүгнэжээ
Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн “Sunburst Youth Camp 2017” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улс, Япон, Монгол, Хятад болон Өмнөд Солонгосоос нийт 16-19 насны 180 оролцогч нар оролцож, 2017 оны 12 дугаар сарын 3-9-ны …
-
13 December
Сири дэх Оросын байлдааны хоёр жилд
СССР-ийн өнгөн дээр хилийн чанадад явуулсан дайнуудых нь сүүлийг Афганистан дахь 8 жилийн ялалтгүй дайн мушгисан. СССР-ийн өнгөн дээр хилийн чанадад явуулсан дайнуудых нь сүүлийг Афганистан дахь 8 жилийн ялалтгүй дайн мушгисан. Энэ гүрэн задран унахад эл дайн нэг нөхцөл, шалтгаан нь болж өгсөн. Түүнээс хойш Орос цэрэг-зэвсгээ хилийн чанад руу ийм олноор, удаан хугацаанд, амжилттай илгээсэн түүх өнөөгийн Сири …
-
13 December
Загвар өмсөгч Т.Энхтүвшин “International Supermodel” тэмцээний ялагч болжээ
Загвар өмсөгч Т.Энхтүвшин энэ сарын 3-нд БНХАУ-д зохиогдсон Азийн загварын долоо хоногийн “Asian international super model” төрөлд амжилттай оролцож тэргүүн байрын шагнал хүртжээ. Тэрбээр “Монгол Модель” агентлагаас загварын гараагаа эхлүүлж “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан туршлагатай загвар өмсөгч юм. Мөн зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү гэдгээр уншигчид андахгүй мэдэх биз ээ.
-
13 December
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хятадтай харилцаагаа чангатгах зорилгоор айлчлал хийж байна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Өмнөд Солонгосын Сонжу хошуунд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD төхөөрөмжийг байрлуулсан асуудлаарх санал зөрөлдөөн хурцадмал байгаа үед Мүн Жэ Ин Хятадын ерөнхийлөгч Си Зимпинитэй уулзаж байгаа нь өндөр ач холбогдолтой хэрэг болжээ. Ардчилсан намаас сонгогдсон Мүн Жэ Ин хөрш БНХАУ, БНАСАУ-тай илүү зөөлөн, уян хатан хандах бодлогыг баримталж …
-
13 December
“Мартагдашгүй шинэ жил 2017” шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа болно
“Мартагдашгүй шинэ жил 2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 15, 16, 17-нд Хүннү молл-д болох гэж байна. Энэ жилийн хамгийн өргөн худалдаа үүдээ нээхэд цөөхөн хоног үлдлээ. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ.
-
13 December
Жулия Робертс 2017 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорчээ
Америкийн“People” сэтгүүлээс “2017 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр жүжигчин Жулия Робертсийг тав дахь удаагаа тодруулжээ. “Эрин Брокович” киногоороо Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Жулия “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” алдрыг дахин хүртсэндээ баяртай байна гэдгээ тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр тус сэтгүүлээс “Дэлхийн хамгийн сайхан эрэгтэй” алдрыг хоёр удаа хүртсэн найз Жорж Клүүнид гайхуулах зүйлтэй боллоо хэмээн хошигножээ.1991 онд …
-
13 December
Б.Төмөрбаатар:Төрийн бодлогоор дүрслэх урлагийг дэмжих хэрэгтэй
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, гишүүн Ж.Цолмонхүү, Б.Нямхүү нарыг хүлээн авч уулзав. Монгол Улсад орчин цагийн дүрслэх урлаг үүсч хөгжсөний 75 жилийн ойг энэ сарын 16-нд тэмдэглэх гэж буйг тохиолдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэж, Монгол орны хөгжил, түүх, өв соёлын илэрхийлэл болдгийн хувьд дүрслэх урлагийг төрийн бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал шаардлагуудын …
-
13 December
У.Хүрэлсүх:Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой Засгийн газар идэвхтэй хамтарч ажиллана
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын асуудал хариуцсан зөвлөхүүд, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны гишүүн Боловсрол шинжлэх ухаан, Төмөр зам, Барилга, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл болон Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага оролцлоо. Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монгол Улсын Засгийн газартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн …
-
13 December
Попын хаан Майкл Жексоны амьдралыг харуулсан фото түүх
Индиана дахь Чикаго хотын ойролцоо байх үйлдвэржсэн Гэри хотод байх гэртээ бага насаа өнгөрөөсөн тэрээр 1958 оны Наймдугаар сарын 29-нд, Африк-Америкын ажилжин гэр бүлд 10 хүүхдийн найм дахь нь болон төрж, гурван өрөөтэй жижиг байшинд өсжээ. Түүний ээж Катерин Эстер Скрус Иоханы гэрчлэлд сүжигтэй нэгэн байсан ба, түүний эцэг Жосеф Уолтер Жое Жаксон төмөр тээрмийн ажилчин байсан ба The Falcons …
-
13 December
ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
Дэлхийн шинжлэх ухааны ажилтны өдөр, ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн 45 жилийн ойд зориулж тус хүрээлэн 2017.12.14-ний өдөр буюу маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Нээлттэй өдөрлөгөөр: Урлагийн тоглолт- Уртын дуу, морин хуур Философийн салбарын танилцуулга Улс төр, эрх зүйн салбарын танилцуулга Урлагийн тоглолт Шашин судлалын салбарын танилцуулга Философийн хүрээлэнгийн нэрэмжит шатрын тэмцээний шагнал гардуулах ёслол ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд зохион …
-
13 December
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг олгохоор боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд …
-
13 December
Д. Цогтбаатар: Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг эхлүүллээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 7-8-ны өдөр болж өндөрлөсөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцлоо. Сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд Монгол улсыг Европын Холбооны хар жагсаалтад багтаасан асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Европын аюулгүй байдал, …
-
13 December
Меган Маркл :Харри бид хоёр бие биедээ хязгааргүй их хайртай
Их Британийн ханхүү Харри энэ оны эхээр Америкийн нэрт жүжигчин Меган Марклтэй болзох болсон. Тэгвэл тэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хурим ирэх оны хавар болох гэнэ. Меган Марклын эцэг эх нь тэдний хуримыг хэдийнээ зөвшөөрсөн гэнэ. Меган Марклын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр өдгөө 36 настай жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй бүсгүй юм. Тэрбээр жүжигчний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл