virtual

October, 2017

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. 2017 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 16 October

    Орд ордны эрчүүдийг татах 6 арга

    Эхний болоод хоёр дох болзоон дээр түүний анхаарлыг яаж өөр лүүгээ бүрэн эргүүлэхээ мэдэхгүй байна уу? Од эрхсийн зөвлөгөөг дагаад үзээрэй. Гэхдээ түүнийхээ хажуугаар энэ зурхай зүгээр л аргачлал зааж өгнө гэдгийг санаарай. Хэрэв эдгээр аргууд чиний төрөлхийн мөн чанарт төдийлөн нийцэхгүй байвал худал дүр эсгэх хэрэггүй. Өөрийнхөөрөө л байхыг зөвлөе. Хонь Хонины ордны эр бол адал явдалд дуртай, хөгжилтэй, …

  • 16 October

    Меланиа Трампын талаарх таны мэдэхгүй зарим баримт

    1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд Слованид төрсөн Меланиа Трамп Америкийн тэргүүн хатагтай болохынхоо өмнө моделиар ажиллаж байсан. Нэгэн хүлээн авалтын үеэр Дональд Трамп утасных нь дугаарыг асуухад өгөхөөс татгалзан оронд нь өөрөө зоригтойгоор ирээдүйн нөхрийнхөө дугаарыг асуусан гэдэг. Тэрээр нөхрийнхөө утасны дугаарыг авсныхаа дараа долоо хоногийн дараа залгаж, хос төд удалгүй болзсон байна. Тэд 2005 онд хуримаа хийсэн бөгөөд Катий Коурик, Кэлли Рипа, …

  • 16 October

    УИХ-ын гишүүн асан Г.Уянга дахин утсаа алдсан уу

    УИХ-ын гишүүн асан Г. Уянга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболд нарын хооронд бичсэн мессеж сошиал сүлжээгээр   шуугиан дэгдээлээ. Тус мессежид шинээр томилогдох Сангийн сайдад нэр дэвшигч  Ч. Хүрэлбаатартай   холбоотой асуудлаар  мессеж бичжээ.  УИХ-ын гишүүн асан Г. Уянга, З.Энхболд хоёрын  хооронд бичсэн мессеж   арай  эвлүүлэг биш байгаа,  эсвэл гишүүн асан Г. Уянга дахин утсаа алдсан юм болов уу.     …

  • 16 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга: Цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа

    Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна. Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан …

  • 16 October

    О.Алтансүх: Дөрвөн настай охиныг жил гаруйн хугацаанд хүчирхийлсэн тохиолдол гарсан

    Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ны өдөр олон нийтийн сүлжээгээр гарсан. Охины эрүүл мэнд, нөхцөл байдлын талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Л.Алтансүхээс тодрууллаа.   Тэрбээр охины биеийн байдлын талаар “ Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр охины ээж долдугаар сараас хойш алга болсон. Одоогоор эрэн сурвалжлагдах ажил явагдаж байна. Хорооны …

  • 16 October

    Эрчүүдийг өмгөөлөх 10 өгүүлбэр

    1.Эрчүүдэд муу хандах тусам илүү татагдана Энэ их үнэний ортой. Гэхдээ аливаа зүйл хэмжээтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн янз бүрийн ааш авир гаргаад байх нь эрчүүд болгонд таалагдахгүй нь мэдээж шүү дээ. Судлаачдын үзэж байгаагаар, эмэгтэй хүний ийм зан авир гагцхүү өөрийгөө үнэлж чаддаггүй эрчүүдэд л таалагддаг. 2. Эрчүүд ор хөнжлийн ажилдаа хувиа хичээдэг  Эрчүүд сексийн хувьд бол эмэгтэйчүүдээс өмнө …

  • 16 October

    Монголын маркетингийн ажилтанууд чуулна

    Өнөөдөр “Business” цамхагт Монголын маркетингийн ажилтануудын өдөрлөг өнөөдрөөс эхэлж энэ сарын 21-ийг хүртэл үргэлжлэх тухай хэвлэлийн бага хурал боллоо. Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр, Монголын Маркетингийн Судалгаа шинжилгээний Хүрээлэнгийн захирал Майцэцэг, УДЭТ-ын МОНХАлбаны ахлах менежер Б.Гэрэл, Виннер Консалтинг ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Одонтуяа нар уг хурлыг хийсэн юм. Монголын Үндэсний Маркетингийн холбоо 300 …

  • 16 October

    Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинд яаж саналаа өгөх вэ?

    Олон Улсын хэмжээний мастер  Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас  гурван удаа авирсан анхны уулчин бол   Олон Улсын хэмжээний мастер   Б.Цэвээндаш юм. Цэвээндашийн бага охин болох Ц.Энхжин Монгол Улсыг  Дэлхийн мисст төлөөлөх үндэсний ялагчаар   тодорсон. Тэрбээр ирэх сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох  юм. Жил …

  • 16 October

    Х.Баттулга:Багшийн цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна. Уг олон улсын чуулганд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Бүгд Найрамдах Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны багш, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ: “Чуулганы төлөөлөгчид …

  • 16 October

    “Fifty Shades of Freed” кино ирэх онд нээлтээ хийнэ

    “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны сүүлийн анги 2018 оны хоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийхээр болжээ. Тус киноны эхний ангийг 2015 онд сүр дуулиантайгаар гаргаж удалгүй хоёрдугаар ангийг энэ онд нээсэн. Уг кино үзэгч, шүүмжлэгчдийн зүгээс “тун муу бүтээл” гэсэн тодотголыг хүртсэн ч гуравдугаар ангийг хүргэхээр болсон байна. Зохиолыг бидний сайн мэдэх “бүрэнхий” номын анхны хувилбараас санаа авсан байдаг. “Fifty Shades …

  • 16 October

    Бүсгүйчүүд эрчүүдээс яг юу хүсдэг вэ?

    Гэрлэх санал тавих Хэрэв хосууд 3-аас дээш жил үерхсэн бол, эрэгтэй хүн дараагийн арга хэмжээг авч, гэрлэх санал тавих ёстой гэх бичигдээгүй дүрмийг эмэгтэйчүүд баримталдаг. Харин тэрхүү хуулиас зөрж 3, 4 жил үерхсэн атлаа ямар нэгэн алхам хийхгүй, урсгалаараа явах эрчүүдэд бүсгүйчүүд чимээгүйхэн гомдож, энэхүү гомдол нь тайлагдахгүй явсаар харилцаа нь сүйрч, салахад хүрдэг байна. Бодол уншдаг ч болоосой Эрэгтэй хүн …

  • 16 October

    У.Черчиллийн дутуу татаж орхисон навчин тамхи 12 мянган долларын үнэд хүрчээ

    Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийн дутуу татаж орхисон навчин тамхи Америкийн Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр 12 мянга долларын үнэд хүрчээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, У.Черчилль 1947 оны тавдугаар сарын 11-нд Парисын Бурж нисэх онгоцны буудалд Лондон руу явах нислэгээ хүлээж зогсох зуураа 10 см урт тамхийг дутуу татаж орхисон байна. Энэ долоо хоногийн лхагва гарагийн орой болсон …

  • 16 October

    Б. Мягмар: Үйлвэрчний эвлэлийн хороо улс төр хийдэг газар биш

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо хамтран өнөөдөр Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “2017 он гарсаар эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд цалин нэмэгдүүлэх шаардлага, жагсаал цуглааныг удаа дараа хийлээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар …

  • 16 October

    Хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд …