Б. Мягмар: Үйлвэрчний эвлэлийн хороо улс төр хийдэг газар биш

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо хамтран өнөөдөр Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд тайван жагсаал зохион байгууллаа.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “2017 он гарсаар эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд цалин нэмэгдүүлэх шаардлага, жагсаал цуглааныг удаа дараа хийлээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүн гарсангүй.Төрийн үйлчилгээнд ажиллаж буй дээрх салбарын ажилтнууд хүнд нөхцөлд, ачааны хүндийг үүрсээр байна.

Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар 2017-2018 оныг хүртэл ямар ч цалин нэмэхгүй, царцмал байдалд байлгана гэх тохиролцоог хийсэн. Бид дахин бүсээ чангалж чадахгүй. Энэ хөтөлбөрөөс болж бидний тэмцэл мухардмал байдалд орж байна. Үйлвэрчний эвлэлийн хороо  улс төр хийдэг газар биш. Энэ тэмцлийн бүү улс төржүүл гэж хатуу хэлмээр байна. Бидний тууштай дэмжих цаг ирсэн” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …