Нийслэлийн хэмжээнд тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу. Үргэлжлэлийг энд …
virtual
May, 2016
-
6 May
Маршал таун орчмын замыг амралтын өдрүүдэд шөнийн цагаар хаана
Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар, хэсэгчлэн түр хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Тодруулбал дээрх хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 07-ны 23 цагаас 05 дугаар сарын 08-ны 06:00 цагт, мөн 05 дугаар 08-ны 23:00 …
-
6 May
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн зарим бүсэд нийлүүлэх сайжруулсан түлшний татаасын тооцоог Засгийн газарт хүргүүлнэ 2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Агаарын чанарын албаны ажлын хэсэг …
-
6 May
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 05 сарын 08 хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ …
-
6 May
Зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй сурталчилгааны самбаруудыг буулгана
НИТХ-ын хурлын 2013 оны 3/32 тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Журам батлагдснаас хойш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хэмжээнд хяналтгүй нэмэгдсэн том, жижиг эмх цэгцгүй олон сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлагыг бий болгож, зарим хотын төвийн гудамжид сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон. Мөн сурталчилгааны самбарын төлөвлөлт, тавигдах шаардлагыг боловсруулах, зөвлөмж гаргах, хяналт …
-
6 May
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нэгдэн уриалга гаргалаа
Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бид 2016 оны УИХ сонгуулийн өмнө та бүхэнд манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлууд, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа хуулиудыг батлан, хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгахыг зөвлөмж болгож байна. Тус зөвлөмж мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан эсэхэд бид дүн шинжилгээ хийж олон нийтэд мэдээлэх ба сонгуулийн дараа биелэлтэд хяналт тавин ажиллах …
-
6 May
84 настай үзэсгэлэнтэй модель олныг шуугиулж байна
Америкийн модель, загвар өмсөгч Кармен Делл Орефайс (Carmen Dell’Orefice) өдгөө 84 настай үзэсгэлэнт бүсгүй билээ. Түүнийг зөвхөн Америкийн ч биш, дэлхийн хэмжээний хамгийн өндөр настай, өндөр чансаатай бүсгүй хэмээн үнэлдэг юм. 1 Дэлхий нийтээр түүний мөнхийн залуугаараа, үзэсгэлэнтэй байгаа нууцыг нь битүүхэндээ сонирхож суудаг. Гэвч энэ бүхэн маш энгийн. Тэр ердөө л бүтэн нойр авч, усанд сэлэлтээр хичээллэж, басхүү өөрийгөө хөгширчихвий гэдэгт огт санаа зовдоггүй …
-
6 May
Олон улсын номын баяр Улаанбаатар хотноо болно
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном …
-
6 May
Нийслэлд бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягт олгож байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 44 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах юм. Нийслэлийн хурлын сонгуульд бие даан дэвшиж буй 44 …
-
6 May
Нийслэлийн сонгуулийн хороонд Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд орох хүслээ нам, эвслүүд өглөө
Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцууллаа. Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн …
-
6 May
Мэргэжлийн хяналтынхан гахайн будааг үрийн будаа болгож шахаа хийжээ
Хаврын тариалалт ид өрнөсөн энэ үеэр малд өгдөг тэжээлийн будааг хойд хөршөөс үрийн будаа болгон оруулаад ирчихэж. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд бүртгэлтэй “Нямбайгаль даваа” ХХК ОХУ-ын Алтайн хязгаараас “Алтайская жница” сортын зургаан вагон үрийн будаа импортолжээ. Гэтэл энэхүү будаа нь гуравдугаар зэрэглэлд хамаардаг тарьж огт болохгүй, гахай малд өгдөг будаа аж. Дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам гаргасан …
-
6 May
Нийслэлд цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага тавдугаар сарын 08-н хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэдийн бүрдүүлэх бичиг баримт: • Цэргийн үүрэгтний үнэмлэх • Цахим үнэмлэх • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр • Нийгмийн даатгалын дэвтэр • Хэрвээ оюутан …
-
6 May
Ирээдүйд сайхан амьдралтай байхын тулд 20-тойдоо юу хийх ёстой вэ?
20-30 нас бол өөрийгөө хувь хүний хувьд болон ажил мэргэжлийн хувьд хэн болохоо тодорхойлохыг эрмэлздэг нас. Иймд ирээдүйдээ итгэлтэй, сайхан амьдралтай байхын тулд идэр залуу насаа үр дүнтэй өнгөрүүлэх ёстой. Quora сошиал сувгийн хэрэглэгчид өөрсдөө 20 настайдаа юу хийхийг хүсэж байсан тухай шилдэг зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. 1. Зорилгоо цаасан дээр буулга. 5, 10 болон 20 жилийн дараах чиний …
-
6 May
М.Чинболд: Хаалгаа хаасан хүн хөгждөггүй шүү дээ
Өнөөдөр бид та бүхэндээ нэгэн залуухан удирдагчийг уулзуулж байна. Тэр бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд. -Өдөр болгон шинэ шинэ үйл явдлууд ундарч байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг зочноороо урих гэсээр байтал огцруулах боллоо гэдэг мэдээ цацагдчихлаа. Та уучлаарай, эхлээд энэ асуудлыг асуухгүй бол болохгүй нь. -За, яахав. “Open door” сонины зочноор уригдчихаад, тэр бүр нэг их ярилцлага …
-
6 May
Шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг зарлана
Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ энэ сарын 7-13-ны өдрүүдэд болох юм байна. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын татварын хууль тогтоомжоо шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан “Шилдэг татвар төлөгч” 100 аж ахуйн нэгжийг шалгаруулах юм. Тус өдрүүдэд шилдэг татвар төлөгчдийн нэрэмжит тэмцээн уралдаан, гар зургийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл