virtual

December, 2014

  • 18 December

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн

    Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад …

  • 18 December

    Хөх хулгана өдөр

    Аргын тооллын 12 сарын 19-ны баасан гараг, билгийн тооллын өвлийн эхэн сарын давхарласан  шинийн  27-ны сугар, 7 улаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, ус суудалтай, хонгорцог одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8:46  цагт  мандан, 17:05  цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 18 December

    Нялх хүүхдийг “бор халзан туулай” болгох ёс үүдсэн домог

    Эрт урьд цагт үргүй өнчин чөтгөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчихээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүдрүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж, …

  • 18 December

    Хор уршигтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд

    Ихэнхи эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж чаддаггүй. Эмэгтэйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ түүний сөрөг нөлөөний талаар огт бодож үздэггүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ямар хор уршигтай болох талаар энэхүү мэдээллээс харах болно. 1. Уруулын будаг The Washington Post хэвлэл дээр уруулын будагны 400 гаруй үйлдвэрүүд будаг хийхдээ хар тугалга ашигладаг хэмээн мэдээлжээ. Энэхүү хар …

  • 18 December

    Парист зарагдсан бурхан алдагдсан нь тогтоогджээ

    Өнгөрсөн долоо хоногт Парист дуудлага худалдаагаар зарагдсан Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон Дарь Эх бурхан нийгэмд шуугиан тарьж байна. Манай зарим судлаачдын үзэж байгаагаар уг зарагдсан бурхан нь Занабазарын Бага Ногоон Дарь Эх бурханы эх хувь нь мөн бололтой. Энэ бурханыг Жан Клауд Моро Гоборд гэгч нь 1954 онд хаанаас, хэнээс олж аваад үр хүүхдүүддээ өвлүүлж байсан нь одоогоор тодорхой …

  • 18 December

    Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гуравдугаар хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн. Дараа нь Засгийн газраас оруулж ирсэн 320 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээл дээр гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр чуулганы хуралдаан түр завсарлалаа. Одоо Төсвийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Дараа …

  • 18 December

    Жүжигчин М.Баярмагнай монхой хочоо “боорцог” -оор сольжээ

    Монголын  хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнайг танихгүй хүн ховор. Тэрбээр СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгссөн билээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа. …

  • 18 December

    Вагоны зам дээр хэвтсэн хүнийг аварчээ

    Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20-р хорооны хэсгийн байцаагч ахлах дэслэгч Д.Мөнхболд ахлах ахлагч Г.Зоригтбаатар мөн олон нийтийн цагдаа С.Чулуунбаатар нар нь тус хорооны  Барс-2 худалдааны төвийн урд вагоны зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авчээ. Улмаар шуурхай шалгасны эцэст Ю овогтой С нь согтуугаар вагоны зам дээр хэвтэж амиа хорлох гэж байсныг вагоны замаас татан …

  • 18 December

    Ким Кардашьян дахин галбираа гайхуулжээ

    Америкийн телевизийн од болох Ким Кардашьян-Уэст өөрийн бие галбирыг дахин гайхууллаа. Тэрээр энэ удаад Оросын дизайнер Ульяна Сергеенко-ийн хувцасаар гоёсон байна. Тэрээр ягаан торгон харандаан банзал болон богино топ өмссөн аж. Ингээд тэрээр Tom Ford –ын алтлаг гутал өмсөж өөрийн хувцаслалтыг гүйцээсэн байна. Ким саяхан Оросын алдарт хөтлөгч болох Ксении Собчак-ийн шинэхэн брэндийн нээлтэнд оролцсон байжээ. Анх тэрээр дүүгийнхээ төрсөн …

  • 18 December

    Далай лам: Би сүүлчийнх нь ч байж мэднэ

    Дээрхийн гэгээн 14-р Далай лам Их Британийн БиБиСи агентлагт ярилцлага өгч өөрийнхөө болон өнөөгийн дэлхийн улс төрийн асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр ярилцлагынхаа дундуур өөрийгөө хамгийн сүүлчийн далай лам байж магадгүйд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ Далай ламын нэр төр дэлхийн олон улсад ихэд түгж, алдаршсан учир нэн эртнээс улбаатай хойд дүрийг нь тодруулах уламжлалыг таслахгүй байх нь юу …

  • 18 December

    Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ

    “Air Asia” компанийн онгоц Хятадын жуулчдын түрэмгий үйлдлээс болж Бангкокийн Дон Муанг нисэх онгоцны буудал руу эргэн нисчээ. Бангкокоос Хятадын Нанкины чиглэлд явж байсан уг онгоц замынхаа дунд орсон байсан ч Хятадын залуу хос үйлчлэгч рүү нь халдаж, онгоцноос үсэрнэ гэж сүрдүүлснээс болж эргэсэн аж. Бүх зүйл зорчигчдыг онгоцонд суухаас эхэлжээ. Залуу эр, эм хоёр бие биеэсээ тусдаа суух болж, …

  • 18 December

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын бие муудаж хорих ангийн эмнэлэгт хүргэгджээ

    Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гурван хүн Төрийн ордны хашаа руу гранат, галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэг явдал гарсан юм. Тэрээр уг хэргээс болж буруутгагдан шүүхээс долоон жилийн ял сонсож Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих ангид хоригдож байсан. Тэгвэл Ц.Мөнхбаярын даралт нь тогтворгүй болж, бие нь муудсан тул хоёр хоногийн өмнөөс Зайсангийн …

  • 18 December

    Хүнсний бүтээгдэхүүний үнийн танилцуулга (2014 оны 12-р сарын 17)

    Махны дундаж үнэ 2014 оны 12-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5960 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй …