УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, даргаа сонгожээ. Хоёр намын хамтын ажиллагааны дагуу тус байнгын хороог МАН-ын төлөөлөл даргалах ёстой аж. Энэ дагуу МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад Су.Батболдын нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэгийг авчээ. Тус байнгын хороо даргаа сонгохоос гадна мах экспортлох асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын, цагаан зээрийг …
virtual
December, 2014
-
23 December
Хойд солонгост интернэт ашигладаг 1200 хүн бий
Хойд Солонгосын “KCNA” агентлаг өчигдөр мэдээлэхдээ “Пхеньянд интернэт тасарч, улсын ажил тасалдахад хүрээд байна” гэсэн юм. Энэхүү мэдээллийн дараа АНУ-ын удирдлагууд Хойд Солонгос “Sony” компанийн кибер дайралтыг өөртэйгээ хамааралгүй мэт харагдахын тулд Пхеньянд интернэт тасарсан хэмээн мэдээлсэн гэв. Тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч Жулиан Крист ““Sony” компанийг хакердсан нь Хойд Солонгосын удирдлагуудтай шууд хамааралтай. Хойд Солонгос 2005 оноос эхлэн интернэтийн орчинд …
-
23 December
Хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.5 хувиар өсчээ
Энэ сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.3, адууны махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.3, ямааны махны үнэ 3.5 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ …
-
23 December
Ганбуушийн нүцгэн зургыг хоёр өрөө байрны үнээр худалдаж авсан хүн хэн байв?
Шар хэвлэлийн “баатар” Ганбууш буюу Ган-Од хамгийн том мөрөөдлөө биелүүлж төгс эмэгтэй болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сувилалаас, сувилал руу ээлж дараалан шилжиж өөрийнхөө эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж өнгөрүүлсэн юм. Хэдийгээр нас 60 хүрсэн ч өөрийгөө хөширсөнд тооцдоггүй тэрбээр хүсэл, тэмүүллээр дүүрэн явдаг нэгэн. Цаашдаа гадаад хүнтэй сууж, үлдсэн амьдралаа элбэг хангалуун өнгөрүүлнэ хэмээн хэвлэл мэдээллээр ярьсан …
-
23 December
Д.Батцогтыг улираан томиллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Батцогтыг улираан томилох шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн Д.Батцогт нь өнгөрсөн онд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тус байнгын хорооны даргад нэр дэвшин сонгогдож байсан юм. Харин тэрээр энэ оны есдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн гишүүн болсон бол …
-
23 December
Шатахууны 43 хоногийн нөөцтэй байна
Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортлон авсан байна. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ. Одоогийн байдлаар шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн байгаа бөгөөд энэ нь ердийн хэрэглээний 43 хоногийн хэрэглээг хангах аж. Үүнээс А-80 шатахуун 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг …
-
23 December
Сайд М.Энхсайхан мэдээлэл хийнэ
“Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодорсон билээ. Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Хятад, Япон, Монголын “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо”, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулахаар болсон. Тус түншлэл “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй байх юм. Тэгвэл энэхүү сонгон шалгаруулалт болоод хөрөнгө оруулагчийн талаар сайд М.Энхсайхан өнөөдөр 17.30 цагт …
-
23 December
Загвар өмсөгч залуусын V.R хамтлаг “Чи намайг санах уу” анхны дуугаа клипжүүлжээ
Монголын рок,попын ертөнцөд загвар өмсөгч залуус хамтлаг байгуулан хөл тавилаа. Загвар өмсөгчид болох Энхболд, Билгүүн, Галбадрах, Дамдинцэрэн нар “V.R” нэртэй хамтлаг байгуулан “Чи намайг санах уу” анхны дууныхаа клипийг гаргажээ. Царайлаг нуруулаг залуус рок, попын урлагийг чимэх нь ээ. Ингээд та бүхэндээ шинэхэн уран бүтээлийн хүргэе.
-
23 December
Цөмийн цахилгаан станцад хакерууд халдав
Өмнөд Солонгост хакерууд халдлага хийж, цөмийн цахилгаан станцын зураг, төсөл бүхий засвар үйлчилгээ хийх заавруудыг хулгайлжээ. Хакерууд “Korea Hydro and Nuclear Power” компанийн сүлжээнээс авсан зураг төслийн заримыг өнгөрсөн долоо хоногт твиттер сүлжээнд байршуулсан аж. Үүнийхээ дараа тэд“Эдгээр станцын ажлыг зогсоохгүй бол халдлагаа цаашид үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус компани цөмийн цахилгаан станцын дөрвөн реактор дээр сүүлийн хоёр …
-
23 December
Монголчууд кибер хамгаалалтаа сайжруулахад Энэтхэг тусална
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг болон Монгол Улс Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав тэргүүтэй Монголын төлөөлөгчид Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингхтэй Шинэ Дели хотод уулзсан байна. Энэтхэгийн агентлагуудын мэдээлснээр хоёр тал терроризм, хар тамхи, хүний наймаа түүнчлэн хууль бусаар зэвсэг худалдаалах зэрэг олон улс дамнасан гэмт хэргээс урьдчилсан …
-
23 December
Гэр орноосоо дайжсан, хараа хяналтгүй 70 хүүхдийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төвийн 6 дүүргийн гудамж, …
-
23 December
Иракт 50 сая еврогийн тусламж үзүүлэв
Европын холбооны удирдлагууд Иракийн Засгийн газарт мөнгө болон эд материалын тусламж үзүүлэхээр боллоо. Тус холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дарга Федерика Могхерини Иракт айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абадитай уулзаж, туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Федерика “Иракт эрхээ тогтоохыг санаархаж, санаатайгаар хүчирхийлэл үйлдэж буй хэт даврагчдын үйлдлийг дахин тэвчиж чадахгүй. Тиймээс Иракийн Засгийн …
-
23 December
Хөдөө ажиллах хүсэлтэй Москвагийн эмч нарт нэг сая рубль олгохоор болжээ
Москва хотын эрүүлийг хамгаалах байгууллагын системийн шинэчлэлийн хүрээнд долоон мянга орчим эмч нар ажилгүй болох магадлалтай байгаа бөгөөд тэдгээрээс хоёр зуун эмчийг Москва мужийн хөдөө суурингуудад ажилд авахаар болжээ. Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний тогтвор суурьшлыг хангах зорилгоор тэдэнд тус бүрд нь нэг сая рублийн тэтгэмж өгөхөөр болсон байна. Энэхүү хөтөлбөр хөдөө орон нутагт тав хүртэл жилийн хугацаатай ажиллах …
-
23 December
МҮОНТВ-ийн удирдлагыг томилов
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Лхагвадаш, дэд захирлаар Ч.Батцэнгэл нарыг өчигдөр томилсон. Дэд захирал болоод захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөнөөс телевизийн урлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан дээрх хоёр хүнийг сонгожээ. Д.Анар
-
23 December
Дизайнер Катя Золын “золиос” болгосон Малайз нөхөр, бяцхан хүү
Эх орондоо ирээд ихийг хийж бүтээхээр зориг шулуудсан дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол урлаг соёлын ододтой нөхөрлөн, нэлээд хэдэн загварын шоугаа сонирхуулаад амжсан. Улмаар телевизийн нэвтрүүлэг хөтлөн, томоохон төсөл дээр ажиллан тун ч амжилттай яваа царайлаг бүсгүйн хувийн амьдралын нууц нэг л өдөр задарч, түүнийг эвгүй байдалд оруулсан удаатай. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах Малайз эртэй ханилж, хөөрхөн хүүтэй болсон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл