Хойд солонгост интернэт ашигладаг 1200 хүн бий

0234Хойд Солонгосын “KCNA” агентлаг өчигдөр мэдээлэхдээ “Пхеньянд интернэт тасарч, улсын ажил тасалдахад хүрээд байна” гэсэн юм. Энэхүү мэдээллийн дараа АНУ-ын удирдлагууд Хойд Солонгос “Sony” компанийн кибер дайралтыг өөртэйгээ хамааралгүй мэт харагдахын тулд Пхеньянд интернэт тасарсан хэмээн мэдээлсэн гэв.

Тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч Жулиан Крист ““Sony” компанийг хакердсан нь Хойд Солонгосын удирдлагуудтай шууд хамааралтай. Хойд Солонгос 2005 оноос эхлэн интернэтийн орчинд хатуу хяналт тогтоосон. Өнгөрсөн оны судалгаагаар тус улсын хэмжээнд 1200 хүн интернэт ашигладаг гэсэн. “Хөдөлмөрийн нам”-ын нөлөө бүхий хүмүүс л интернэт ашигладаг. Тус улсад олон нийтийн сүлжээ буюу твиттер, фэйсбүүк, инстаграм ашигладаг хүн 100 ч хүрэхгүй” гэж хэлжээ. Тэрбээр төгсгөлд нь “Хойд Солонгос “Sony” компанид учруулсан хохирлоо нэн даруй барагдуулах ёстой” гэж шаардсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр дээрх кибер халдлагатай “Хойд Солонгос болон Ким Чен Уныг хамааралгүй” гэж мэдэгдсэн билээ. Энэхүү мэдэгдлийн дараа  Бүгд найрамдах намынхан Обамаг буруутгажээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …