Энэ сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.3, адууны махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.3, ямааны махны үнэ 3.5 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 0.3 хувиар буурч, бусад төрлийн махны үнэ өөрчлөлтгүй байна.
Гурилын үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 9.5 хувь, байцааны үнэ 9.9 хувь, луувангийн үнэ 13.7 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхоос төмсний үнэ 6.7 хувь, байцааны үнэ 0.9 хувь, луувангийн үнэ 3.8 хувиар өссөн байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.9 хувь, задгай сүүний үнэ 1.8 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.7 хувиар өсч, задгай сүүний өөрчлөлтгүй байлаа.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос 1.5 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …