Германы Дрездэн хотод 15 мянга гаруй хүн лалын шашны эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагссан байна. Жагсаалын үеэр бэртэж гэмтсэн хэрэг гараагүй ч жагсаал хурдацтай хүрээгээ тэлж байгаа нь эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байна. Жагсаалд оролцогчид лалын хэт давруу үзлийг эсэргүүцэн, Ойрхи Дорнодбос лалын дүрвэгчид олноороо ирж байгааг хязгаарлахыг шаарджээ. Тус улсын бусад хотод ч ийм …
virtual
December, 2014
-
16 December
Тэшүүрийн ДАШТ маргааш эхэлнэ
Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн хоёрдахь удаагийн тэмцээн Казахстаны Алмата хотноо энэ сарын 18-22 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас МУИС-ийн оюутан А.Энх-ариун /эм, 18 настай/, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга /эр, 19 настай/ нар Алматаг зорьсон. Дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн явж буй юм. Монголын тамирчид 500 м,1000м,1500м, 3000м, 5000 метрийн болон нийтийн гараа гэсэн 5 зайн уралдаанд өрсөлдөх аж. Тэд …
-
16 December
Обама эмгэнэл илэрхийлжээ
Австралийн Сидней хотын нэгэн кафенд үйлчлүүлж байсан иргэдийг гэмт этгээд 16 цагийн хугацаанд барьцаалсан хэрэг гарсан билээ. Барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр дөрвөн иргэн шархдаж, хоёр иргэн амиа алдсан юм. Дээрх хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралийн Засгийн газар болон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Үзэсгэлэнт Сидней хот уй гашууд автлаа. Эмгэнэлээ хэрхэн илэрхийлэхээ ч …
-
16 December
МАН-ын дэд сайд нар тодорлоо
Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулсан байна. Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ БСШУ-ны дэд сайд -Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/ ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/ ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа /шинэ хүн/ Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/ Хүн амын хөгжил, …
-
16 December
М.Тулга батлан даалтад гарлаа
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байсан М.Тулга өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гарлаа. Түүний биеийн байдал тун тааруу, хөл нь мэдээгүй болсон учраас ар гэр, өмгөөлөгчид нь удаан хөөцөлдсөний эцэст ийнхүү батлан даалтад гаргажээ. М.Тулга одоогоор “СКАЙ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг эмнэлэг нь БНСУ-ын ардын эмчилгээ хийдэг юм байна. Өдөрт 20 ширхэг зүү хөлөндөө тавиулдаг ч одоо хүртэл …
-
16 December
Телевизийн контент бүтээх, түгээх асуудлаар ярилцана
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.12.17/ 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон тус яамны газар хэлтсийн удирдлага, театр, кино урлагийн салбарын уран бүтээлч, судлаачид, Мэдээлэл …
-
16 December
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2014.12.17/ үдээс өмнө хуралдаж Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт …
-
16 December
Олон улсын вальютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.17/ Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцлоо. Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их …
-
16 December
Нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно
Ирэх оны төсөвт урьд жилүүдэд улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан хэд, хэдэн асуудлыг шилжүүлснээс гадна зарим үйл ажиллагааны зардлыг танаж төсөвлөжээ. Тухайлбал, орон тооны цомхотгол хийж төсвийн мөнгийг хэмнэх болон нийслэлийн 2015 оны төсөвт боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулахаар тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Ингэхдээ шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод …
-
16 December
УИХ-ын гишүүн А.Бакей бүргэдчин охиныг хүлээн авч уулзжээ
УИХ-ын гишүүн А.Бакей өчигдөр /2014.12.16/ Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн Ы.Нургайв, С.Бауыржан, Н.Айшолпан нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсаа төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцсон бүргэдчдэд баяр хүргэв. Түүнчлэн 13 настай бүргэдчин охин Н.Айшолпанд үндэсний соёл уламжлалаа дэлхий дахинаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Оюунгэрэл Олон улсын шувуучдын наадамд оролцсон багийнханд баяр …
-
16 December
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тогтвортой санхүүжилтийн форумд оролцлоо
Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014 Бэст Вэстерн Премьер Туушин Зочид Буудалд өнөөдөр боллоо. Форумыг нээж Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Тогтвортой санхүүжилтийн удирдах хорооны дарга М.Болд үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ : Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, Ноёд оо, Юуны өмнө Монголын банкууд бусдын заавар, зөвлөлгөөгөөр биш, өөрсдөө улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө …
-
16 December
Нийслэлд ирэх онд концессын гэрээгээр 37 ажил хэрэгжүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 онд Концессоор хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан. Ирэх онд нийслэлд барилга байгууламж, орон сууц, Авто зам, тээвэр, Боловсрол, биеийн тамир,соёл урлаг, спорт, Эрүүл мэнд, Инженерийн дэд бүтцийн салбарт нийт 37 зүйлийг хийхээр төлөвлөж байна. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллээр тус жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …
-
16 December
“Цөмөөхэй”-н үлгэрийн ном хэвлэгдэхэд бэлэн боллоо
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд зохион байгуулагчид олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Цөмөөхэй” балетын тайлбар, үлгэрийн номыг монгол хэл дээр хэвлүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр хүүхдүүд “Цөмөөхэй”-н турхай …
-
16 December
ХЗ сайд Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн бүх хуулийг буцаан татав
Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, өмнөх сайд Х.Тэмүүжингийн үед УИХ-д өргөн барьсан хуулиудыг буцаан татахаар болжээ. Тухайлбал, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хуулиудыг буцаан татаж, шинэчлэн боловсруулахаар болсон байна. Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдохынхоо өмнөх өдөр мэдээлэл хийж албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн билээ. Энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл