М.Тулга батлан даалтад гарлаа

tulgaЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байсан М.Тулга өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гарлаа. Түүний биеийн байдал тун тааруу, хөл нь мэдээгүй болсон учраас ар гэр, өмгөөлөгчид нь удаан хөөцөлдсөний эцэст ийнхүү батлан даалтад гаргажээ. М.Тулга одоогоор “СКАЙ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг эмнэлэг нь БНСУ-ын ардын эмчилгээ хийдэг юм байна. Өдөрт 20 ширхэг зүү хөлөндөө тавиулдаг ч одоо хүртэл мэдээ орохгүй байгаа гэж ар гэрийнхэн нь хэлж байна. Эмнэлгийн эмчийн хэлснээр хоёр сар гаруй хугацаанд хөл нь мэдээгүй байхад ямар нэг эмчилгээ хийгдээгүй учраас одоо эмчилгээ хийхэд хүндрэлтэй байна гэжээ.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …