нийгэм

November, 2020

  • 12 November

    Т.Гантөмөр:Нийслэлийн есөн дүүрэгт зөвхөн хүнсний худалдааны чиглэлийн 3731 дэлгүүр үйлчилгээ явуулж байна

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Нийслэлийн худалдаа үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар  үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, хоол үйлдвэр үйлчилгээний 10047 газар байна. Энэ дотроос зөвхөн хүнсний худалдааны  том, жижиг  68 төв байна. Нийслэлийн есөн дүүрэгт зөвхөн хүнсний худалдааны чиглэлийн 3731 …

  • 11 November

    Ж.Амгалан: Шууд хавьтлын 24 иргэнийг тогтоож тусгаарласан

    Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан  мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан “Өнөөдөр манай улсад дотооддоо халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр гурав хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох арга хэмжээг авч …

  • 11 November

    Үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн ГУРВАН хоног хаах шийдвэр гаргалаа

    Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан тухай дөнгөж сая буюу өглөөний 06:00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Мөн сургууль, цэцэрлэгийг хаахаар болсон байна.  Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад …

  • 10 November

    Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

    Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд боллоо. Ёслолын эхэнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Дашчойнхорлон хийдийн лам, хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурсан бөгөөд Гандантэгчэнлин хийдээс “Ганжуур” хөлгөн судрыг авчран хоймортоо залжээ. Богдын долоон хутагтын хоёр нь болох Манзушир хутагт, …

  • 6 November

    Дархан-Улаанбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

    Дархан-Улаанбаатар чиглэлийн pамын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай/үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурьтайгаар нээж байна. Дарханы замаар хоногт 5, 800 орчим автомашин зорчдог бол оргил ачааллын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл тооны тээврийн хэрэгсэл …

  • 5 November

    НИТХ-ын төлөөлөгчдийн холбогдох утас

    2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон НИТХ анхны хуралдаанаа хийж, ажилдаа ороод байна.  НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь МАН , найм нь АН, гурав нь ХҮН намаас сонгогдсон билээ. Нийслэл дэх АН-ын бүлгийн даргаар  Б.Пүрэвдаваа, МАН-ын бүлгийн даргаар  Р.Дагва нар ажиллана.  45 төлөөлөгчтэй хэрхэн холбогдох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “ЗМ-ний лавлах” булангаараа онцлон хүргэж байна. Эх сурвалж: “Зууны …

  • 5 November

    Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2020.11.04/  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиж  хөнгөлөлттэй эмийн асуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.  Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хуулийн дагуу 2020 оны 11-р сарын …

  • 4 November

    ЗГ: Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Covid-19-ийн хоёр дахь давлагаа дэлхийд нүүрлэж байна. Монгол Улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Шинэ жилийг …

  • 4 November

    НМХГ:Шимэгч хорхой илэрсэн 5,7 тн загасыг устгалд оруулсан

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Алтанбулаг болон Замын-Үүд боомтоор дамжин тээвэрлэгдэж, нийслэлийн гүний гаальд хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Алтанбулаг боомтоос хяналт шалгалтанд хамрагдсан 4533 тир машины нийт 4756 жолоочид коронавирус /COVID19/-ын тохиолдлыг илрүүлэх тандалт судалгаа хийж, жолооч нарын биеийн халууныг зайнаас хэмжих, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, илэрсэн …

  • 3 November

    Я.Содбаатар:Эмчлүүлж буй найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

    Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын …

October, 2020

  • 30 October

    Франц улс дахь монгол иргэдийн анхааралд

    Франц улсад тогтоож буй хөдөлгөөн хязгаарлалтын улмаас 2020 оны арванэгдүгээр сарын 2-ны өдрөөс хязгаарлалт цуцлагдах хүртэл хугацаанд Монгол Улсын ЭСЯ иргэддээ консулын үйлчилгээг биечлэн /хүрэлцэн ирэх хэлбэрээр/ үзүүлэх боломжгүй болов. Иргэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг ажлын цагаар 01 46 05 28 12 /2+1 дарж консулын хэсэгтэй холбогдох/ дугаарын утсаар,  consulat@ambassademongolie.fr цахим шуудангаар, манай ЭСЯ-ны фейсбүүк хуудасны мессенжерээр шууд харилцаж авах боломжтой. Цахим болон …

  • 30 October

    Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдвараас сэргийлж бэлэн байдлыг хангана

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо. Тус хурлаар коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, Гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах, эмчилгээний хоолны чанар, аюулгүй байдал болон томуу, томуу төст өвчний /ТТТӨ/ бэлэн байдлын чиглэлээр харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн дэмжлэгт хяналт, томуугийн дархлаажуулалтын эхний шатны хамрагдалт, мөн ТТТӨ-ний өнөөгийн нөхцөл байдал, сүрьеэгийн эрт …

  • 29 October

    Иргэдийн 59.3 хувь нь амны хаалтаа зөв зүүж байна

    Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. COVID-19-ын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой. НЭМҮТ-өөс хийгдсэн Коронавируст халдварын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал, ойлголтыг тогтоох судалгааны …

  • 28 October

    Б.Батдаваа:Есдүгээр сард 100 мянга орчим иргэн ипотекийн зээл авсан

    Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болж,  есдүгээр сарын эдийн засгийн статистик мэдээллийгтанилцууллаа. Энэ үеэр Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа “Инфляци улсын хэмжээнд 1.7, улсын хэмжээнд 1.4 байна. Есдүгээр сард банкууд 1052 зээлдэгчдэд 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон.  Үндсэндээ нийт зээлдэгчийн тоо 99.5 мянгад хүрсний 73.6 хувь нь хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээл авсан байна. Түүнчлэн ипотекийн зээлийн 3.1 хувийг чанаргүй зээл эзэлж байна” гэж ярилаа.

  • 26 October

    Гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.26) мэдээллээ хийлээ. Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнээс вирус илрээгүй.  Харин 11 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-нд Франкфуртаас ирсэн 14 настай хүү, 46 болон 50 настай, хоёр тээврийн жолоочоос, …