Өнөөдөр Сөүл хотын Сежунг соёлын ордонд 2013 оны БНСУ-ын сайхан бүсгүйг шалгаруулах 57 дах удаагийн “Miss Korea 2013” тэмцээний сүүлийн шалгаруулалт явагдаж, ялагчаа тодруулжээ. Ялагчаар 22 настай Тэгү хотын Мисс, оюутан Ей Бин Юү шалгарч, 2014 оны дэлхийн мисст Солонгос улсаа төлөөлөхөөр боллоо. Тэрээр Солонгосын сайхан бүсгүй тэмцээнд 1 дугаартай оролцсон бөгөөд 171 см өндөр, 52.1 кг жинтэй, биеийн …
Сонин хачин
June, 2013
-
5 June
“Эверест ууланд түм түжигнэж байна”
“National Geographic Монгол” сэтгүүлийн ес дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт ямар сонирхолтой мэдээлэл, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл орсныг сонирхоорой. Зөвхөн кино уран бүтээлээрээ нэр алдрыг хүртсэн “Титаник” киноны найруулагч Жеймс Камерон бас нэгэн шинэ санаагаа хэрэгжүүлсэн нь өөрийн зохион бүтээсэн Deepsea Challenger шумбагчаар далайн хамгийн гүн цэг 11 км-т зорчсон тухай тэмдэглэлийг “Дэлхийн ёроолд зочилсон нь” нийтлэлээс сонирхоорой. …
-
5 June
Царайлаг эрчүүд бага өвддөг
Финландын Турку их сургуулийн эрдэмтэд царайлаг эрчүүдийг дархлаа сайтай, ханиад бага тусдаг гэж мэдэгджээ. Судлаачдын баталж буйгаар эрчүүдийн гоо сайхан дархлааны системийн идэвх, вирусын эсрэг биет боловсруулах чадвар зэрэгтэй шууд хамааралтай болохыг олж тогтоосон байна. Харин бүсгүйчүүдийн гадаад төрх дархлаатай нь шууд хамааралгүй аж. Энэ талаар “Russian Times” порталд бичжээ. Гэхдээ эрдэмтэд ямар эрчүүдийг царайлаг гэж байгаагаа тайлбарласангүй. Учир нь …
-
5 June
Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг эрэлттэй байна
Нэг хүнийг тахин шүтэх ёсыг бүрэн утгаар нь харуулж буй БНАСАУ-ын иргэдийн дунд залуу удирдагч Ким Жон Уны хөрөг бүхий энгэрийн тэмдэг их эрэлттэй байгаа гэнэ. Учир нь Хойд Солонгост “Их удирдагч”-ийнхаа хөрөг бүхий энгэрийн тэмдэгийг иргэн болгон зүүдэг хуультай юм байна. Хамгийн анх энгэрийн тэмдгийг 1970 онд тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений хөрөгтэйгээр зөвхөн төрийн томчуудад зориулан …
-
4 June
Ундаанд хийдэг мөс, нойлын уснаас ч бохир
Их Британий эрдэмтэд түргэн хоолны газрууд дахь мөстэй ундааны мөс нь хэр цэвэр байдаг талаар судалгаа хийжээ. Судалгааны дүнд мөс нь тухайн газрын нойлын уснаас ч бохир байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, Их Британийн Засгийн газраас байгуулсан лабораторийн ажилтнууд алдарт “МcDonald’s, KFC, Starbucks, Burger King, Cafe Rouge болон Nandos” түргэн хоолны газруудад мөс болон жорлонгийн усны сорил шинжилгээг авч, явуултал …
-
3 June
Элвис Прэслийн бохир дотоожийг худалджээ
Рок эн Роллын хаан, алдарт Элвис Прэслийн өмсөж байсан бохир дотоожийг дуудлага худалдаанд оруулжээ. Дотоожийг үнэхээр Элвис өмсөж байсан бөгөөд амьд ахуйдаа өмсөөд тайлснаас нь хойш нэг ч угаагаагүй аж. Дотоожийг нэрээ нууцласан нэгэн эрхэм авсан бөгөөд ямар үнэ төлсөн болохыг нь ч хэлэхгүй байхыг хүсчээ. Англид болсон уг дуудлага худалдаагаар түүний ганц дотуур хувцас ч бус “өөрийнх нь хэрэглэж …
-
3 June
Пирамидыг боолууд бариагүй
Египетийн пирамидыг боолчуудаар бариулсан гэж түүхийн ихэнх шастирт бичсэн байдаг. Гэвч ийм биш бололтой. Ялангуяа Гизад байрлах пирамидыг боолчууд бариагүй гэнэ. Саяхан археологич Ричард Реддинг ертөнцийн энэхүү гайхамшгийг хөлсний чөлөөт ажилчид барьсан хэмээн баталжээ. Чөлөөт ажилчид тэр ч бүү хэл өөрсдийн гэсэн мэргэжлийн холбоодтой байсан гэнэ. Америкийн эрдэмтэн саяхан Эртний Египетийн пирамидыг яаж барьсан тухай хувилбараа дахин дэвшүүлсэн. Гэтэл урьдын …
May, 2013
-
31 May
19-р зуунд төрсөн дэлхий дээрхи цорын ганц эр
“Нью-Йорк Таймс” сонинд бичсэнээр Японы иргэн, өдгөө 116 настай Жироемон Кимүра XIX зуунд мэндлээд өдий хүртэл насалсан дэлхийн цорын ганц эр болжээ. Кимүра гуай 45 жил шууданч хийж байгаад 1962 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрбээр таван хүүхэд, 14 ач, 25 гуч, 13 жичтэй. Түүний урт наслалтын гол нууц нь хооллолттой холбоотой гэнэ. Учир нь Кимүра бүхий л насаараа хоолыг бага …
-
31 May
Өнөөдөр дэлхий нийтийн “Тамхи татахгүй байх өдөр”
Өнөөдөр дэлхийн нийтээрээ тамхи татахгүй байх өдөр бюу “World No Tobacco Day” тохиож байна. Эл өдрийг анх 1998 оны 5-р сарын 31-ээс эхлэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас санаачлан тэмдэглэж иржээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ тамхинаас татгалзан, тамхины хор хөнөөлийг сурталчилсан үйл ажиллагаа явуулж, тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна. Мөн зарим улс оронд өнөөдөр биш жил бүрийн 11-р …
-
30 May
Францд хамгийн анхны ижил хүйстний хурим боллоо
Франц улсад иргэдийн болоод улс төрчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран байж батлагдсан “Ижил хүйснүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх” хууль биелэлээ олжээ. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Францын өмнөд нутгийн Монтпелльер хотод 40 настай Винсент Аутин, 30 настай Бруно Бойлау хэмээх ижил хүйстэн залуус албан ёсоор гэрлэсэн байна. Ингэснээрэ тэд Францд гэрлэсэн хамгийн анхны ижил хүйстэн хосуудболж түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байгаа юм. Хосуудын хуриманд …
-
30 May
Жирэмсэн залуу
Энэ бол пивоны гүзээ биш. Харин энэ эрэгтэй жирэмсэн юм. Түүний гэдсэн дотор бяцхан хүүхэд боожиж байгаа. Магадгүй та “энэ байж боломгүй зүйл” гэж бодож байгаа байх. Гэвч энэ үнэн бөгөөд өдгөө дэлхий дахинд хүмүүс хүйсээ солиулах болсонтой холбоотой. Энэ залуу анх эмэгтэй хүйстэй төрсөн ч насанд хүрээд хүйсээ солиулах мэс засалд орсон байна. Улмаар түүний бие өөрчлөгдөн яг л …
-
29 May
Хүүгээ 12 жилийн турш төмөр торонд хорьжээ
Хятадын Зянси мужийн Шангфан тосгонд амьдардаг 74 настай, Ван Мусян эмээ хүүгээ 12 жилийн турш төмөр торонд хорьсон байна. Учир нь түүний хүү Ву Юаньхонг сэтгэл мэдрэлийн өвчтэй бөгөөд 2001 онд 13 настай хүүхдийн амийг хороосон байна. Гэвч шүүхээс Ву Юаньхонг сэтгэл мэдрэлийн өвчтэйгөөс нь болж цаазаар авах болон шоронд хорих шийтгэл ногдуулалгүй гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Тиймээс Ван …
-
28 May
Клиник үхэлд хүүхдээ төрүүлсэн эмэгтэй
/Daily News/ АНУ-ын Миссури мужид өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй үхээд хүүхдээ төрүүлэн дахин амилсан гайхалтай хэрэг болжээ. Тодруулбал, 32 настай Эрика Нигрелли хэмээх багш эмэгтэй хичээл орж байгаад ухаан алдаж унан, улмаар амнаас нь хөөс цахарч, таталт өгсөөр түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн амьсгал хураасан байна. Тиймээс эмч нар юутай ч багш эмэгтэйн гэдсэнд буй хүүхдийг яаралтай аврах хэрэгтэй …
-
27 May
Инээмсэглэлийн хатанхаан тодорлоо
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо нэгэн сонирхолтой тэмцээн болж өндөрлөжээ. Тодруулбал, “Инээмсэглэлийн хатанхаан” буюу Сөүл хотын хамгийн сайхан инээмсэглэдэг бүсгүйг шалгаруулсан байна. Уг тэмцээний зорилго нь гадны жуулчид болон дэлхийд Сөүл хотыг сурталчилах зэрэг Сөүл хотоор овоглосон арга хэмжээний нүүр царай болох эмэгтэйг тодруулах байжээ. 20 наснаас дээш бүх эмэгтэйчүүдэд нээлттэй явагдсан тус тэмцээнд Юн И Сүл хэмээх 24 настай оюутан …
-
27 May
Каннын кино наадмын нээлтээр “Хуурамч PSY” дуулжээ
Канны кино наадмын нээлтэн дээр алдарт дуучин PSY –тай тун адилхан хуурамч PSY бие хамгаалагчдын хамт гарч ирэн дуулжээ. Гэвч түүнийг хуурамч гэдгийг хэлэхээс нааш хэн ч PSY биш гэдгийг мэдэхгүй байсан аж. Учир нь тэрээр нүүр царай, биеийн өндөр, хэлбэр зэргээрээ PSY-тай тун ч адилхан байжээ. Хуурамч PSY хэмээн нэрлэгдээд буй Франц иргэн Дни Торес нь 3 настайдаа Солонгосоос Франц …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл