Хиймэл оюун ухаантай секс хүүхэлдэй хоёр жилийн дараа буюу2017 он гэхэд худалдаанд гарах гэнэ. “Сайн уу? Намайг Гармония шэпэг. Би хамгийн шилдэг нь” хэмээн реалист хүүхэлдэй “Real Doll” ярьж байна. “Abyss Creations”-ийн ажилтан Мэтт МакМаллены ярьснаар “энэ жирийн хүүхэлдэй биш, зүгээр нэг робот ч биш бөгөөд түүнээс бодит зан араншинг олж болох” гэнэ. Үүнийг батлахын тулд тэрээр хүүхэлдэйд мөрөөдөл, хүсэл …
Энтертайнмент
June, 2015
-
16 June
18 настай Монгол охин АНУ-ын дээгүүр нисч байна
Батбилэгийн Бат-Амгалан хэмээх 18 настай Монгол охин АНУ-д нисгэгчээр бэлтгэгдэж байна. Тэр өнгөрсөн оноос хойш АНУ-ын дээгүүр нисч байгаа аж. Учир нь тэр өнгөрсөн онд АНУ-ын Аризона мужийн Прескотт хотын “Эмбри-Риддл” хэмээх нисгэгчийн сургуульд элсэн орсон бөгөөд 90 жилийн түүхтэй энэ сургуульд гадаад, дотоодын нийлсэн жилд 40 мянга орчим оюутан төгсгөдөг шилдэг их сургууль ажээ. Бат-Амгалан сургуулиа төгсөөд цаашид үргэлжлүүлэн …
-
16 June
Хүнээс илүү IQ-тэй компьютер бүтээжээ
Хятадын эрдэмтэд хүнээс илүү IQ-тэй компьютер бүтээсэн тухай “The Daily Dot” сайтад өгүүлжээ. Эрдэмтэд суралцах чадвартай компьютер бүтээснээр оюун ухааны чадварыг үнэлэх уламжлалт маягийн тестүүдэд хүнийг давж гарсан байна. АНУ- ын “Майкрософт” компанийн мэргэжилтнүүд Хятадын Эрдэм шинжилгээ, техникийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч, энэхүү төслийн хүрээнд компьютерийг хүнтэй нэгэн адил эргэцүүлэн бодох чадвартай болгох зорилго тавин ажиллаж буй гэнэ. Ажлын үр …
-
15 June
65 настай Герман эмэгтэй 4 ихэр хүүхэд төрүүлжээ
Дэлхийн дээд амжилтыг Германы эмэгтэй тогтоож байна. Берлин хотын оршин суугч 65 настай Аннегрет Рауниг (Annegret Raunigk) 4 ихэр хүүхэд төрүүлж 13 хүүхэдтэй болжээ. Тэрээр Deutsche Welle RTL /телевиз/-ийн мэдээлснээр хамгийн өндөр настай ихэр хүүхэд төрүүлсэн хүнээр тодорчээ. Түүний ихрүүд 30-35 см харилцан адилгүй өндөртэй, 655-960 грамм жинтэй, 3 хүү 1 охин төржээ. Ихрүүд одоогоор тусгай инкубаторт байгаа аж. Аннегрет …
-
15 June
Гайхамшигт нүүр хувиргагчын аймшигт хувиргалтууд /+18/
Марк Грэнси нь аймшгийн нүүр хувиргалтыг өөрөө заадаг багш юм. Тэрээр Австралийн шинжээч бөгөөд хэдийгээр аймшигтай харагдаж байгаа ч энэ ажил хамгийн аюулгүй ажиллагаатай юм. Түүний хувиргалтаар нилээд хэдэн аймшгийн киноны зураг авалтыг хийжээ. Аюулгүй ажиллагаатай нүүр хувиргалтууд ч гэсэн эдгээр зургийг бага насны хүүхдэд үзүүлэхийг хориглоно.
-
13 June
Тэйлор Свифт тусламжийн гараа сунгав
Дуучин Тэйлор Свифт уран бүтээлээрээ алдартай төдийгүй өгөөмөр нэгэн гэдгээрээ зартай. Тэрбээр хэн хүний гуйлтад аль болох хариу өгч, туслахыг хичээдэг хүн. Олон сая долларын хөрөнгөтэй Тэйлор бүсгүй түүнээсээ тусламж шаардлагатай хүмүүст харамгүй өгдөг билээ. Саяхны нэг өдөр ээлжит тусламжаа үзүүлжээ. Түүний туслалцаа Техас мужийн нэгэн гал сөнөөгчид хэрэг болов. Гал сөнөөгч Аарон Ван Райпер ажил дээрээ байтал түүний утас …
-
13 June
Ди Каприо Келли Рорбахыг урхиндаа оруулжээ
Холливудын гоонь эр Леонардо ди Каприогийн бас нэг шаргал үст загвар өмсөгч бүсгүйтэй өрнүүлсэн романтик харилцаа нэлээн гүнзгийрч байгаа аж. Өнгөрсөн олон жилийн хугацаанд алдартай залуугийн сүйт бүсгүйгээр Жизель Бюндхен, Бар Рафаэли, Эрин Хизертон, Тони Гаррн зэрэг урт хөлтэй, шаргалт үст үзэсгэлэнт бүсгүйчүүд тодорч байсан билээ. Тонигоос харьцаагаа таслаад Лео үе үе олон тооны моделиудтай наадан цэнгэж байсан бол сүүлийн үед тэрбээр …
-
13 June
Дуучин Крис Браун модель найз бүсгүйгээ зоджээ
Дуучин Крис Браун 2009 онд найз охин Рианнад гар хүрч, зургаан сар хоригдож уураа барих сургалтад хамрагдахаас гадна сэтгэл зүйн хичээлд сууж байсан билээ. Харин энэ явдлаас 6 жилийн дараа Крис Браун найз охин Карруче Траныг зодсон гэх дуулиан олон нийтийн дунд дэгдээд байна. Крис Брауны найз бүсгүй, өдгөө 27 настай залуу жүжигчин модель Карруче Тран өөрийн инстаграмд сэтэрсэн уруулныхаа …
-
13 June
Үхсэн хүнд тэнсэн өгөв
Грек Улсын шүүх нэгэн үхсэн хүнийг төвийн цахилгааны шугамаас цахилгаан хулгайлсан гэж үзээд зургаан сар тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Өөд болсон эрэгтэйн өмгөөлөгч шүүх дээр түүний үйлчлүүлэгч нас барсан учраас үүнийг нотлох гэрчилгээг авчиртал шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн байна. Шүүх түүнд татгалзсан хариу өгөөд зогсохгүй талийгаачийг буруутай хэмээн ял оноожээ. Эх сурвалж www.wikimon.mn
-
13 June
Толины тухай “сонирхолтой – 10” баримт
Өдөр бүр бид толинд хардаг ч зүсээ тольдоход хэрэглэгдэхээс биш шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их нууцыг агуулсан гайхамшигтай эд гэдгийг нь төдийлөн анзаарч хардаггүй. Толийг XVI – XVII зууны тэртээгээс гэрийн тавилга болгож ирсэн бөгөөд галт уулын гаралтай шил, зэс, чулууг өнгөлж хийдэг байжээ. Ингээд үхрийн чих, эврээр чимэглэдэг байсан түүхтэй. Толь биднийг цаг хугацаагаар аялуулдаг Толины тусламжтай цаг хугацаагаар …
-
12 June
Сансарт порно кино хийнэ
PornHub киностуди ирэх жил сансарт анхны порно киног хийх стратеги төлөвлөгөө боловсруулжээ. Тэдний тооцоолж байгаагаар бол сансар огторгуйд хийгдэх порно киног бүтээхийн тулд 3.4 сая доллар хэрэгтэй гэнэ. Продюссерүүд нь шаардлагатай хөрөнгийг сайн дурын хандив цуглуулан олох бодолтой байгаа аж. Хамгийн өгөөмөр ивээн тэтгэгчид зохиолыг бичихэд оролцох боломжтой юм. Зураг авалт эхлэхээс өмнө гол дүрийн жүжигчид болох “сансрын нисгэгчид” буюу …
-
12 June
Клиник үхлээс сэрэгчдийн сонин түүх
Эрдэмтэдийн тайлбарлаж буйгаар энэхүү үхэл нь цаг хугацааныхаа хувьд хоёр янз байдаг гэнэ. Эхний клиник үхэл нь 5-6 минут үргэлжилдэг бөгөөд энэхүү хугацаанд тархи амьдрах чадвараа хадгалж байдаг байна. Тиймээс энэ үед хүнийг буцаан амилуулж болох нь олон ч туршлагаар батлагдсан аж. Харин хоёр дахь нь дээрх хугацаанаас илүү олон цагаар үргэлжилдэг тохиолдол юм. Энэхүү үхлийг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүсийн яриа …
-
12 June
Баян нөхөр хайсан залуу бүсгүйн түүх
Залуу нас, царайлаг төрх хоёртоо эрдсэн бүсгүй ганц бие баян эрийг уургалахаар боджээ. Өөрийн санааг илэн далангүй бичсэн зарлалыг олны хүртээл болгохоос ч эмээсэнгүй. «Би өөрийн хүсэл зорилгыг ил тод хэлэхээс айхгүй байна. Би 25 настай, царайлаг , биеэ маш сайхан авч явдаг, гоо сайхны мэдрэмж сайтай. Жилд дор хаяж 500 мянган долларын орлого олдог эртэй танилцаж гэрлэхийг хүсч байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл