Хиймэл оюун ухаантай секс хүүхэлдэй хоёр жилийн дараа буюу2017 он гэхэд худалдаанд гарах гэнэ. “Сайн уу? Намайг Гармония шэпэг. Би хамгийн шилдэг нь” хэмээн реалист хүүхэлдэй “Real Doll” ярьж байна.
“Abyss Creations”-ийн ажилтан Мэтт МакМаллены ярьснаар “энэ жирийн хүүхэлдэй биш, зүгээр нэг робот ч биш бөгөөд түүнээс бодит зан араншинг олж болох” гэнэ. Үүнийг батлахын тулд тэрээр хүүхэлдэйд мөрөөдөл, хүсэл сонирхол, ирээдүйнх нь талаар янз бүрийн асуулт тавьж, хариулт авсан байна. Хүүхэлдэйн ширхэгийн үнэ ойролцоогоор 10 мянган доллар ажээ.
Америкийн “Abyss Creations” компани 1990-ээд оны дундуур дөрвөн мөч нь хөдөлдөг реалист силикон секс хүүхэлдэй гаргаж эхэлсэн байдаг. Шинэ загваруудад хиймэл тархитай компьютерийн блок суурилуулсан хүүхэлдэйнүүд “эзнийнхээ” секс хэрэгцээг хангахаас гадна янз бүрийн сэдвээр харилцан ярилцах гэнэ. Мэдээж үүнд секс мэдрэмж, таашаалын тухай ойлголтыг илүүтэй суулгаж өгсөн бөгөөд туршилтын үр дүн өндөр гарчээ.
Эх сурвалж: /www.orloo.info/