Хятадын эрдэмтэд хүнээс илүү IQ-тэй компьютер бүтээсэн тухай “The Daily Dot” сайтад өгүүлжээ. Эрдэмтэд суралцах чадвартай компьютер бүтээснээр оюун ухааны чадварыг үнэлэх уламжлалт маягийн тестүүдэд хүнийг давж гарсан байна. АНУ- ын “Майкрософт” компанийн мэргэжилтнүүд Хятадын Эрдэм шинжилгээ, техникийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч, энэхүү төслийн хүрээнд компьютерийг хүнтэй нэгэн адил эргэцүүлэн бодох чадвартай болгох зорилго тавин ажиллаж буй гэнэ. Ажлын үр дүнд компьютер үгсийн хоорондын уялдааг ойлгож, хүний хэл ярианд тэдгээрийг хэрэглэж буй үндсэн зарчмыг эзэмших аж. Компьютерт их хэмжээний бичвэр оруулж, түүнд орсон төдийгүй ойролцоо утгатай үгс, хам сэдвийг давхар судлуулснаар тухайн юмс, үзэгдлийг илэрхийлэх олон арга хэлбэрийн тухай мэдээллийг оруулсан байна. Үүний дараа IQ-ийн 200 гаруй төрлийн сорилго авахад машин илүү үр дүн үзүүлжээ. Суралцах чадвартай шинэ техник бүтээсэн нь томоохон дэвшил болсныг “The Daily Dot” сайтад өгүүлсэн аж. Компьютер хадгалсан мэдээллийг индексжүүлж, энгийн нөхцөлтэй асуулт оруулахад зохих мэдээллийг гаргах талаар нэлээд боловсронгуй болсон. Үгийн цаад утга санааг ойлгох, эргэцүүлэн бодох буюу оюун ухааны хувьд хүн компьютерээс ямагт илүү байсан бол одоо энэ бүхэн түүх болжээ.
Эх сурвалж: /www.unen.mn/