Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Энэхүү хуралдаанаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх …
Мэдээ мэдээлэл
December, 2025
-
17 December
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ 12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн …
-
17 December
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан нар Чингэлтэй дүүрэгт ажиллаж, ЧИП төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дулаалга, нүүдэлчин зуух, хагас коксон түлшний хэрэглээний үр дүнтэй танилцлаа. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан “2021 онд Монгол Улсад ирсэн. Ирээд хамгийн …
-
17 December
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байна. Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай …
-
17 December
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан …
-
17 December
Авлигыг мэдээлэх 110 утсаар 155 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 58.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай …
-
17 December
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цогцолбор барилга нь зоорьгүй хоёр давхар, 36м х 36м хэмжээтэй гурван блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм. Зохион байгуулалтын хувьд 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, …
-
17 December
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болсон/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 …
-
16 December
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа. Улсын Их Хурлын …
-
16 December
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, авто замын сүлжээ ердөө 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүргэсэн. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7–13 км/цагт хүрч буурсан байна. Замын түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн засгаас гадна байгаль орчинд …
-
16 December
Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир:Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх тогтоолыг “амьдруулах” нэг шийдэл нь “Govstack” санаачилга гэдэгт итгэж байна
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд болж, өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Улсын Их …
-
16 December
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус барилга нь зоорьгүй хоёр давхар, 36мх36м хэмжээтэй гурван блок, 2556 м.кв талбайтай. 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн …
-
16 December
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх /2025.12.01/ шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар инженер хангамжийн байгууллагуудад иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч бэлэн байдлыг хангаж, хяналт тавин ажиллахыг үүрэг өгсөн. Энэ хүрээнд цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар инженер хангамжийн байгууллагуудын 494 ажилтан, 17 механизм, шуурхай үйлчилгээний 6 машин, засварын бригадын 30 машин, лабораторийн 4 машинтайгаар бэлэн …
-
16 December
Эгэл баатар
Австралийн далайн эрэгт болсон халдлагыг зогсоож чадсан Ахмад Ал-Ахмад. Тэрээр бүх хүн зугтахыг сонгож байхад сөрж гүйсэн зоригтон. Тэр эр зоригыг сонгож, итгэл үнэмшилдээ бат зогсож чадсан. Одоо түүний төлөө нэг сая гаруй доллар цуглаад байна. Австрали даяар ирж буй асар их дэмжлэг нь хандивын арга хэмжээ биш, хамтын итгэл найдварыг нь хамгаалсан, эр зоригтонд зориулсан талархал юм. Баатрууд үргэлж …
-
15 December
Богд хааны гаргасан мөнгөн тэмдэгт “Бага болзоот”
Богд хаант Засгийн газрын гаргасан, ер нь Монгол Улсын түүхэн дэх анхны үнэт цаасыг сонирхолтой нь “Бага болзоот” хэмээх нэртэй байв. Зургаан хувийн хүүтэй уг үнэт цаасны 10-тын доллар нь хонины, 25 доллар үхрийн, 50 доллар морины, 100 доллар тэмээний зурагтай байлаа. 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20 хүртэл зургаан сарын хугацаатай гаргасан дөрвөн төрлийн энэ үнэт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл