Урлаг

July, 2015

  • 8 July

    Амарбаясгалант хийдийн өнөөгийн төрх /фото сурвалжлага/

    Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын эхэнд  оршдог Амарбаясгалант хийд очин өнөөгийн байдлыг нт илэрхийлсэн фото зураг авснаа үзэгчиддээ хүргэе. Амарбаясгалант хийдийг анх  Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. …

  • 8 July

    Дуучин Т.Дэлгэрмөрөнд туслах ”Сайхан наадаарай” тоглолтод урьж байна

    “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хорт хавдартай тэмцэж байгаа талаарх мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа “Амин хайртай эхийг минь хорт хавдар залгихад би бурхантай 3 жил өгч авалцаж тэмцээд, амирлан энэрэх болгож байлаа. Одоо ч бараг ийм зовлон амсаагүй өрх айл, хамаатан садан алга. Гэтэл орчлонгоос олж авсан ганцхан үнэлж барамгүй хүнийг минь үзэн …

  • 7 July

    Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас “Гран при” шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ. Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд …

  • 7 July

    Жүжигчин Ааяа “МУГЖ” цол тэмдгээр шагнуулжээ

    Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг …

  • 7 July

    Юрий Бойка эргэн ирнэ

    Юрий Бойка нэрээр нэрд гарсан Английн тулааны урлагийн өсч яваа жүжигчин Скотт Эткинс өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа “Undisputed 4” кино тун удахгүй гэж бичжээ. Тодруулбал, Уг киноны зурагт авалт эхэлсэн байна. Хэдийгээр кино яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа ч ирэх 2016 оны эхээс хэтрэхгүй гэж мэдээлж байна. Сонирхуулахад, уг киноны 2, 3 дугаар ангид жүжигчин Скотт Эткинс …

  • 7 July

    МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар “Хөдөлмөрийн баатар” болно

    МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарыг “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнахаар болжээ.  Тэднийг  Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд  Л.Гантөмөр шагналд тодорхойлсон байна. Дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин нь  2014-2015 онд Английн ВВС агентлагаас зохион байгуулсан  “Gardiff Singer if World ” буюу Дэлхийн дуучин 2015 наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж Монгол улсыг дэлхий дахинд сурталчилсан юм. Тэрбээр  2011 онл  ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын  уралдааны II байр,  2001онд  Испани  улсад  зохиогдсон  Франческо Виниасийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр,   2012 онд БНХАУ-д  зохиогдсон  Плачидр Домингогийн  нэрэмжит уралдааны тэргүүн байрыг  эзэлж байсан мэргэжлийн төвшний чадварлаг,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. …

  • 6 July

    Сонгодог урлагийн хоёр “алтан гургалдай”-гаа наадмын нээлтээр харахсан

    Монголын дуурийн урлагийн алтан хоолойтнууд дэлхийг “доргиуллаа.” Дэлхийн урлагийн хаан болсон сонгодог урлагийн хамгийн том наадам болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дуулаачийн төрөлд тэргүүн байр, ГранПри шагналтанаар тодорж элгэн Монгол түмнээ баярлуулсан билээ. Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын танхимд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс авахуулаад урлаг соёл, нийгэм улс төрийн томчуудийн амыг ангайлган МУГЖ Г.Ариунбаатар “Севилийн үсчин” дуурийн …

  • 6 July

    Шилдэг морин хуурчид 07 сарын 13-ны өдөр Чингисийн талбайд чуулна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин уралдааны шилдгүүд болон монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 2015 оны 07 сарын 13-ны өдөр Их …

  • 3 July

    “Best of Classic-Open air” тоглолтыг хүн бүр үзэх боломжтой

    УДБЭТ-ын уран бүтээлчид маргааш Чингисийн талбайд цуглана. Учир нь тэд “Best of Classic-Open air” тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байгаа юм. Энэхүү наадмыг  Санаачлагч “Саунд оф Монголиа” компанийн захирал Х.Дамдинсүрэн хэлэхдээ “Бидний хэсэг залуус энэхүү арга хэмжээг хийхээр хэдэн жилийн турш судалж, өнгөрсөн жил төр хувийн хэвшил, урлагийн байгууллага гэсэн алтан гурвалжингийн үндэслэл дээр анх удаагаа амжилттай болсон. Сүүлийн үед …

  • 3 July

    “Best of classics: Open air” тоглолт маргааш тоглоно

    УДБЭТ-ын хамт олон 2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох гэж байна. “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм. Нийслэл хотын зүрхэнд …

  • 3 July

    МУГЖ Э.Амартүвшин “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ

    BBC-ээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуулаачдын Cardiff Singer of the World наадмын шилдгүүд шалгарлаа. Беларусийн дуучин Надина Коучер тус наадмын тэргүүн байрт шалгарчээ. Сүүлийн шатанд таван шилдэг  дуучин үлдсэнээс тэр ийнхүү ялалт байгууллаа. Ялагч Коучер наадмын цом, 15 мянган паунд, BBC Proms 2016-д тоглолт хийх эрхийг авсан байна. Харин манай улсаас оролцсон дуучин, МУГЖ Э.Амартүвшин тус наадмын шилдэг тавд шалгарсан төдийгүй “Үзэгчдийн нэрэмжит …

  • 2 July

    Жүжигчин Р.Анхням Э.Оюуны нэрэмжит шагналаар шагнуулжээ

      Өнөөдөр Монголын урлагийн ажилтаны холбооний 40-н жилийн ой тохиож байна. Энэ үер жүжигчин Р.Анхням Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны нэрэмжит шагналаар шагнуулжээ. Түүнд Монголын дэлгэцийн урлагийг дэлхийд гаргахад том алхамыг хийсэн амжилтыг үнэлэн энэхүү шагналыг олгосон байна. Сонирхуулахад жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кинонд Галсмаагийн дүрийг бүтээсэн …

  • 2 July

    “Best of classics: Open air” тоглолт 07-р сарын 04-нд тоглоно

    Монгол улсын төрт ёсны Их баяр наадмаа эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдэрч хамтдаа тэмдэглэхийг УДБЭТеатрын уран бүтээлчид урьж байна. УДБЭТ-ын хамт олон Монгол улсдаа анх удаа 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны …

  • 2 July

    Наадмаар “Хошин урлаг”-ийн нэгдсэн тоглолт болно

    Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнууд наадамчин олон та бүхэндээ зориулан хошин урлагийн нэгдсэн тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 10 – ны өдөр “Соёлын төв өргөө”-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглох юм байна.   Тоглолтонд “Х түц” продакшн, “Маск” продакшн, “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Пароди” хамтлаг, …

  • 2 July

    Сонгодог урлагийнхан Чингисийн талбайд нөгөөдөр чуулна

    ДБЭТ-ын хамт олон нөгөөдөр Чингисийн талбайд “Best of Classic-Open air” тоглолтоор үзэгчиддээ мэндчилэх гэж байна. Тус театрынхан өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд “Саунд оф Монголиа” компани, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газарын дэмжлэгтэйгээр төв талбайд зохион байгуулж байсан билээ. Өнөөдөр дээрх тоглолтын талаарх мэдээлэлийг ДБЭТ-ын захирал Мөнхзул, тус театрын уран сайхны удирдагч, ардын жүжигчин А.Дашпэлжээ, Монгол Улсын …