Урлаг

July, 2015

  • 22 July

    Бооёо хөл дээрээ босч чадах уу?

      “Шинэ үе” продакшны цоо шинэ шоу тоглолт удахгүй үзэгчдийн хүртээлд хүрэх нь. Хавраас хойш дорвитой уран бүтээл дэлгээгүй “Шинэ үе”-ийнхэн маань шинэ тоглолтынхоо бэлтгэлд хэдийн орсон бөгөөд тус тоглолтонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх нар оролцож байгаа юм байна. 2014 он тэдэнд хатуу хандаж, 2015 оны эхэнд ч тэдэнд хүнд гарз учирсан. Гэвч тэд бууж өгч, толгой гудайсангүй, ийнхүү шинэ …

  • 21 July

    Рок попын хүндэтгэлийн концерт Чингис хааны талбайд болно

    НИТХ-ын XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг  3 үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 …

  • 20 July

    “Сонгодог үдэш” гоцлол дуучдын тоглолтоор үргэлжилнэ

    Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатар хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог өвөрмөц тоглолтоор үргэлжилсэн. Тэгвэл энэ сарын 23-нд гоцлол дуучдын сонгодог тоглолтоор үргэлжлэх аж. Тоглолтод ДБЭТ-ын …

  • 15 July

    “UB SWING NIGHT” жазз хөгжмийн үдэш боллоо

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Чингисийн талбайд “Дээлтэй Монгол – 2015” наадам, “Учиртай гурван толгой” дуурь, Рок, поп бүх оддын тоглолт, “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам – Монгол дэнс фестиваль, “Морин хуурын олон улсын фестиваль”, Ulaanbaatar Swing night” жазз хөгжмийн …

  • 13 July

    Монгол үндэсний бүжиг, морин хуурын шилдгүүд өнөөдөр чуулна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран Үндэсний их баяр наадмыг угтаж наадамчин олон, нийслэлчүүд, жуулчдад зориулж “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны задгай талбайд анх удаа тоглосон.  Харин өнөөдөр буюу 07 сарын 13-ны 20 цагаас Монгол үндэсний бүжиг, морин хуурчдын шилдгүүдийн “Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестивалийг Их эзэн Чингис …

  • 13 July

    Өнөөдөр Чингис хааны талбайд Морин хуурын олон улсын фестиваль болно

    Өнөөдөр буюу 07 сарын 13-ны 20 цагаас Монгол үндэсний бүжиг, морин хуурчдын шилдгүүдийн “Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестивалийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Эдгээр нь Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчид болон нийслэлчүүддээ зориулж буй энэ зуны соёл урлагийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд 07 дугаар сарын 14-ны өдөр “Ulaanbaatar swing night” буюу джаз хөгжмийн …

  • 13 July

    Наадмын бэлтгэл дээрээ цус харвасан Н.Бүтэнбаярын амь нас дээсэн дөрөөн дээр байна

    Улсын Филармонийн уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайжавын Бүтэнбаяр Төрийн Хундэтгэлийн концертын бэлтгэл дээр тайзан дээрээ унаж цус харван долоо дахь хоног дээрээ ухаангүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа тухай таагүй мэдээ дуулгаж байна. Ерөнхий удирдаачийн амь насыг торгоож байгаа нэгэн тариа олдохгүй байгаа тухай фэйсбүүкт цацагдаж эхэлжээ. Түүний ойр дотны хүмүүс Баяр наадмын …

  • 11 July

    Анх удаа “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ДУУРЬ” – ийг задгай талбайд тоглолоо

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглолоо. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Теартын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Тулгар …

  • 9 July

    ”UB night” рок попын нэгдсэн тоглолт болно

    Бидний хүсэл, Тэдний дуу хоолойгоор бид бүгдийн “Эх Орноо Хамтдаа Магтан Дуулах” зорилго нэгдэж Үндэсний Их Баяр Наадмын өдөр рок попын үе үеийн бүх одод Чингисийн талбайд ТАНЫГ урьж байна. Зүрх халуунаар булгилж, сэтгэл дүүрсэн энэ л өдөр бүгдээрээ ХАМТДАА дуулж, сэтгэлээ баясгаж, эх орноо ХАМТДАА магтацгаая. Тоглолтонд: Алтанцэцэг дуучин /МУГЖ/, “Хөсөгтөн” хамтлаг, “A Sound” хамтлаг, “Камертон” хамтлаг, Дэлгэрмөрөн, “Андууд” хамтлаг, “Дэлхий” …

  • 9 July

    Хөдөлмөрийн баатрууд наадмыг нээж хоршин дуулна

    Хоёр сайхан залуу дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн сайхан үйл явдал болсон учир хоёр залуу дуучинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг олгов.   Энэ жилийн баяр наадмын нээлтэд залуу хөдөлмөрийн баатрууд маань хоршин дуулахаар болжээ. Дэлхийг донсолгосон хоёр залуу дуучны хоолой хоршино гэдэг сайхан хэрэг. Энэ хэрээр ч наадмын нээлт урьд …

  • 8 July

    Шинэхэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчидтэй танилц

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.      Соёл урлагийн салбарт 60 жил ажиллаж, сонгодог, үндэсний урлагийг хөгжүүлсэн Ардын жүжигчин Б.Зангадад Хөдөлмөрийн баатар цол Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын СГЗ Цэенгийн Цэрэндорж Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор дуучин, чөлөөт уран бүтээлч Лосолын Болдбаатар, Мөрөөдлийн …

  • 8 July

    “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа  “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно.  Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь  удаагаа тоглогдох гэж байна. “Чингисийн талбайд” тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн …

  • 8 July

    Олон улсын урлагийн наадам, уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олголоо

    ОХУ-ын Санкт-Петербург, Москва хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд онцгой амжилт гарган Гран-При шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80 сая, Их Британийн ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж эх орноо дэлхий дахинд сурталчилсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20 сая, Сингапурт болсон …

  • 8 July

    Ааяа Гавьяат цолоо гардан авлаа

    Салбар салбартаа амжилт гаргаж яваа урлаг соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарынханы хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр одон, медаль гардууллаа. Үүний нэг хошин урлагийн жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүний хувьд хамгийн сүүлд “Мөрөөдлийн театр”-т тоглох болсон билээ. Хошин урлагийн акулууд гэгддэг Одноо, Өлзийхүү нартай хамтдаа тайзан дээр үзэгчдийг инээлгэж явсан …

  • 8 July

    Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, “Хөсөгтөн” хамтлагийнхан шагналаа гардан авлаа

    Өнөөдөр төрийн ордоны А танхимд улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулж ирсэн авьяаслаг хамтлаг, дуучиддаа засгийн газраас шагнаж урамшууллаа. Тодруулбал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая, Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая, “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон Дэд байр эзэлсэн …