Гадаад мэдээ

June, 2016

  • 25 June

    Хятадад дэгдсэн хар салхи 8000 гаруй айлыг орон гэргүй болгожээ

    Хятад улсын зүүн нутгийн Зянсу мужийг өнгөрсөн пүрэв гарагт дайрсан хар салхины улмаас 98 хүн амь эрсдэж, 846 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ. Тэд хэлэхдээ “хар салхинд тоосгон барилга байшин эвдэрч, барилгуудын тааз нурж, 8000 мянга гаруй айлын орон гэр сүйтгэгдсэн” гэв. Мөн хар салхи цахилгаан эрчим хүч болон харилцаа холбооны шугамуудыг тасалсан байна. Зянсу …

  • 23 June

    Хятадууд “нохойны мах идэх баяр”-ыг эсэргүүцэж байна

    Хятадын Гуанши мужийн Юлин хотод жил бүрийн 6 сарын 21-30-ны өдрүүдэд “Dog Meat Festival” буюу Нохойны махны баяр болдог. Бүтэн 10 өдөр үргэлжилдэг энэ баярын үеэр Юлин хотод жил бүр 10-15 мянган нохойг цааш харуулдаг байна. Энэ жилийн хувьд өчигдөр буюу 6 сарын 22-нд Нохойн мах идэх баяр эхэлжээ. Нар буцах энэ өдрийн нарыг 10 гаруй нохой сүүлчийн удаа харж, …

  • 23 June

    40 кг чулууг дөрвөн жил толгой дээрээ тавин явжээ

    Хятад улсын  Гирин мужийн оршин суугч 54 настай Цун Янь турахын тулд дөрвөн жилийн турш 40 кг хүнд жинтэй чулууг толгой дээрээ тавьж явсан гэнэ. Тэрээр энэ аргын тусламжтайгаар 30 кг хаяж чадсан байна. Хятад эр 15 кг чулуу анх толгой дээрээ тавьж эхлүүлсэн бөгөөд аажим аажмаар нэмсээр байжээ хэмээн  CCTV News-д мэдээлжээ. 163 см өндөртэй атлаа 115 кг жинтэй …

  • 23 June

    Цагдаа руу гох дарах гэж байсан гэмт хэрэгтний долоовор хурууг тас бууджээ

    Холливудын адал явдалт кинонууд дээр дүрслэгддэг шиг өвөрмөц буудалцаан Таиландын өмнө зүгт болжээ. Цагдаагийнхан аюултай гэмт этгээдийг барихаар очих үед энэ явдал тохиолдсон байна. Уг этгээд гэртээ галт зэвсэг хэрэглэн нэг хамаатнаа хөнөөн, дөрвийг шархдуулаад байсан аж. Тэрээр аллагад сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаад батлан даалтаар суллагдаад байхдаа энэ хэргийг үйлджээ. Цагдаагийнхан гэрийг нь бүслэн, бууж өгөхийг шаардсан байна. Гэмт этгээд …

  • 23 June

    Хорт хавдраар хөлгүй болсон охин балетаар хичээллэж эхэлжээ

    Габи Шулл есөн настайдаа анх ясны хорт хавдрын ховор төрөл болох остеосаркомагаар өвдсөнөө мэдсэн байна. Тэрбээр зургаан настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн бөгөөд хагалгаа хийлгэж нэг хөлөө тайруулсан юм. Ингээд таван жилийн дараа буюу 14 настайдаа хиймэл хөлийнхөө ачаар дахин балетаар хичээллэх болжээ. Габи Шулл “Анх хиймэл хөлтэйгөө алхаж хөдлөхөд өвддөг байсан. Би балетад дуртай. Тиймээс дахин бүжиглэхийг хүссэн. Миний балет …

  • 22 June

    Шерилтэй эргэн нийлэхийг хүсчээ

    Британийн нэрт дуучин, “X Factor” шоуны шүүгч Шерил энэ оны эхээр нөхөр, бизнесмэн Жеан Бернард Фернандезээс салж буйгаа зарласан билээ. Хос хэдий тусдаа амьдарч байгаа ч албан ёсоор салах өргөдөлдөө гарын үсэг зураагүй байна. Тэд 2014 оны долоодугаар сард Италид нууцаар хуримласан юм. Тэгвэл Фернандез эхнэртэйгээ эргэн нийлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ. Тэрбээр өчигдөр твиттертээ “Хонгор минь эргээд ирээч” гэж бичжээ. …

  • 20 June

    Хятадад үер усны гамшгаас олон хүний амь эрсдэж байна

    Хятад оюутнууд Чингис хааны зургаар бай хийж, харван зугаацаж байтал удалгүй тэр муж усан борооны улмаас үерт автаж олон хүний амь эрсдэсэн тухай мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл сая Хятадад болсон хүчтэй үерийн улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн хохироод байгаа аж. Хүчтэй аадар орж, тус орны хэд хэдэн мужийг усанд живүүлэхэд хүрсэн байна. Авто замууд, төмөр замын шугамууд, …

  • 20 June

    Олон хүний сэтгэлийн шархыг хөндсөн бүтээл

    Финляндын уран бүтээлч, барималч Пэка Жэлха, дүрвэгч хүүгийн эмгэнэлт төрхийг дүрсэлсэн “Until the Sea Shall Him Free” нэрт уран барималаа Финляндийн “Helsinki Contemporary” галлерейд байршуулжээ. Тус бүтээл нь олон хүний сэтгэлийн шархыг хөндөн нулимсыг нь урсгасан байна. Олон хүний сэтгэлийн шархыг хөндсөн бүтээл. Сири улсын цагаач, 3-хан настай хүү гэр бүлийн хамт Турк улсын Бодрум хотоос Грээг арал руу завиар …

  • 19 June

    Англид 170 гаруй машин нэгэн зэрэг шатжээ

    Гал түймэр унтраах жаран бригад Английн Дорсет /Dorset/ гүнлэгийн хогийн цэг дээр шатсан хоёр зуун автомашины галыг унтраажээ. Галын утааг хэдэн км-ын алсаас харж болохоор байжээ. Энэ тухай Twitter гэрч нар дээрээ мэдээлсэн байна. Гэрчийн хэлснээр галын дөл хөрш машинуудад маш хурдан тархсан байна. Машинууд шатсанаас дэлбэрэлт ч сонсогдож байжээ. Аврагчид шөнийн турш ажиллаж, зөвхөн өглөө л галыг унтрааж чаджээ. …

  • 19 June

    Казахстан малын махаа Арабын орнуудад экспортолж эхэллээ

    Казахстан улс малын махаа Ойрхи Дорнодын Арабын орнууд руу экспортолж эхэллээ. Казахстаны Чимкент олон улсын онгоцны буудлаас өчигдөр эхний ээлжийн махыг Арабын Нэгдсэн Эмир улсын Фуджейр онгоцны буудал руу ачжээ. Түүнчлэн Казахстан улс махаа нийлүүлэхээр Саудын Араб, Иран, Ирактэй хэлэлцээр хийж байгаа аж. Оны сүүл гэхэд казахууд 1,5 мянган тонн мах экспортлохоор төлөвлөжээ. Казахстан ийм байдлаар малын махаа экспортолсны хүчинд мал …

  • 16 June

    Холивүүдын киноны мартагдашгүй секс хэсгүүд /фото/

    Холивүүдын кино түүхэнд сэтгэлээс хэзээ ч мартагддаггүй секси хэсгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулжээ. Кино сонирхогчид эдгээр 15-н зураглалыг хэзээ ч мартдаггүй гэнэ. 2 House of Lies 3 Shameless 4 Secret Diary of a Call Girl 5 The Girl’s Guide to Depravity 6 Vikings 7 Masters of Sex 8 Black Sails 9 Girls 10 Game of Thrones 11 Californication 12 …

  • 16 June

    Хүн иддэг арслангуудыг саатуулжээ

    Энэтхэгийн эрх баригчид гурван хүн идсэн хэрэгт холбоотой 18 арсланг “Баривчилж”, төмөр торонд хийн тусгаарлажээ. Тус улсын Гужарат мужийн Ой хамгаалах газрын ажилчид хүний аминд хүрсэн арсланг олохын тулд хөлийн хээ, ялгадас өтгөнд нь шинжилгээ хийх аж. Гэмтэн арсланг бүх насаар нь төмөр торонд хорьж, амьтны хүрээлэнгийн үзвэр болгох бол гэмгүй бусдыг нь суллаж, Гирийн дархан цаазат газарт нь эргүүлэн …

  • 14 June

    60 насны зөрүүтэй хосууд сексийн нууцаа задалжээ

    31 настай Америкийн иргэн Кайл Джонс, 91 настай хөгшин эмэгтэй Марджори Мак Култай хайрын романс үүсгэсэн нь дэлхий нийтийг цочирдуулаад байна. Тэд 60 насны зөрүүтэй ч хамтран амьдраад таван жил болжээ. Тэд анх Пенсильванийн номын дэлгүүрт танилцаж түүнээс хойш романтик хайрыг үүсгэж чаджээ. Энэхүү насны зөрүүтэй хайрынхаа талаар Кайл хэлэхдээ  “Хүн бүхэн өөр өөр сонголттой байдаг. Зарим эрчүүд гей байхыг …

  • 11 June

    Москвад онгоц сүйрчээ

    ОХУ-ын нийслэл Москва хотын  зах хэсэгт тус улсын  байлдааны Су-27 онгоц сүйрч, нисгэгч нь нас баржээ. Батлан хамгаалах яамнаас энэ талаар мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүйрсэн онгоц ОХУ-ын цэргийн армийн уран жолоодлогын “Оросын баатрууд” гэх нисэх багт харьяалагдаж байсан аж. Онгоцонд зэр зэвсэг ачаагүй байсан тул сүйрсэн талбайд ямар нэг хохирол учруулаагүй гэдгийг мөн тэд онцолж байна. Сүйрсэн …

  • 10 June

    Хятад улсад нэгэн иргэн шүүх хурлын мэдэгдэлийг эсэргүүцэж өөрийгөө шатаахыг завдав

    Хятад улсад сэжигтнээр татагдаж байсан  Вин Лян Шу    Nanning дүүргийн шүүхэд шүүх хурлын мэдэгдэлийг эсэргүүцэж шүүх хуралдааны танхимд хоёр шүүгчийн өмнө  өөрийг шатаах гэж завджээ. Мөн тэрээр гурван албан тушаалтанд  халдсан   гэж шүүхийн албан тушаалтан нар хэлсэн юм. Өөрийгөө шатаах гэж оролдсон залууд цагдаа нар тусалсан ч тэрээр  тусламж авахаас татгалзаж “Үгүй ээ, баярлалаа” гэж тэр хэлсэн байна.