Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Б.Бадралыг нийслэлийн Засаг даргын 2016 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/136 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Тогмидын Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Т.Гантөмөр нь 1959 …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
25 July
“Реппер Gee”-ын хуриманд урлаг соёлын алдартнууд болон дотны найзууд нь иржээ
“Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өчигдөр хуримаа хийлээ. Түүний хуриманд дотны найз нөхөд нь болон урлаг соёлын алдартай дуучид оролцжээ. “Реппер Gee”-ын найз, “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү найзууддаа аз жаргал хүсэж, бэлэг гардуулан хуримын бэлгийн салхийг хагаллаа. Түүний дараагаас хуриманд ирсэн зочид өөр, өөрсдийн бэлтгэсэн сэтгэлийн бэлгээ барьж, хосуудад аз жаргал …
-
25 July
Б. Ариунаа :Шүдний өвчтэй эхээс төрсөн хүүхдийн шүд хоёр нас хүрээгүй байхдаа өвчилж эхэлдэг
Хүүхдийн шүдний өвчлөлийн талаар “Ариун дэлбээ” шүдний эмнэлгийн шүдний их эмч Б.Ариунаатай ярилцлаа. -Сүүлийн үед хүүхдийн шүдний өвчлөл их байна. Ямар, ямар шалтгаанаас болоод эрүүл шүдтэй хүүхэд ховордоод байна бэ? -Хүүхдийн шүдний өвчлөл яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна. Хоёр гурван дунд сургуульд үзлэг, оношилгоо хийхэд наймаас 12 насны хүүхдийн 80 гаруй хувийнх нь шүд өвчилсөн байна. 5-6 настай хүүхдийн …
-
25 July
Хоол идсэний дараа жимс бүү ид
Өнөөдөр бид зөв хооллох талаар их ярьдаг болсон хэдий ч хоол идсэнийхээ дараа хэрхэн зөв шингээх арга учраа олдоггүй аж. Тухайлбал xоол идсэний дараа тамхи татахад нэг дор 10 янжуур татсантай адил хор хөнөөл бие организмд учирдаг байна. Энэ нь хорт хавдар тусах өндөр эрсдэлд хүргэдэг гэнэ. Үүгээр зогсохгүй хоол идсэний дараа бидний эрүүл мэндэд олон хүчин зүйлс нөлөөлдөг аж. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг зөвлөж байгаагаар бол, Хоол …
-
25 July
Маргаашийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах хуваарь
Маргааш буюу долоодугаар сарын 26-ны мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11.00-17.30 цагт: УСУГ-ын худагууд ТӨВ АЙМАГ 09.00-19.00 цагт: Лүн сум, Ногоон хэрэм-1, 2, “Батсүх” үнээний ферм, “Мөнх их мандал” ХХК болон ойр орчмоор 10.00-18.00 цагт: Баяндэлгэр сум, Гарденсити, Шувуун саарал ХХК-ууд, Скайтел, Мобикомын …
-
25 July
Ерөнхийлөгчийн Сутай хайрханы төрийн тахилгын ёслол дээр хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн түмэн олон иргэд ээ, Та бүхэндээ дэлгэр зуны шидийн барилдлагат сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлж, санасан гэгээн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье. Төв Азийн атираат өндөрлөг – Монгол Алтайн нурууны …
-
25 July
Засгийн газар лхагва гариг бүр хуралданa
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдана. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг юм. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн …
-
25 July
11-р хороололын цахилгааны эрчим хүчийг 17:00 цаг хүртэл хязгаарлана
Цахилгаан шуам, тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 7,8-р хороо, 11-р хорооллын 3А, 4, 5, 5А, 6, 11, 21, Эрхүүгийн 2, 6, 36/1-р байр, Монгол шуудан ХК-ийн 20-р салбар, Чингис хаан, Хэл иргэншил, Сувилахуйн Дээд сургууль, 2-р сургууль орчим, Хан-Уул дүүргийн УСУГ-ын харъяа худгуудын цахилгаан эрчим хүчийг 11:00-18:00 цаг түр хязгаарлна. Мөн 7 дугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн …
-
25 July
Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр 7 дугаар сарын 25-нд Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Мөн энэ сарын 28-наас эхлээд нийт нутгаар халах төлөвтэй байна. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иргэд та бүхэн бороотой, …
-
25 July
АСЕМ-аар ажиллагсдын хөдөлмөрийг үнэллээ
Монгол Улсад болсон Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад идэвхи зүтгэл, санаачлага гарган ажилласан байцаагч нарынхаа хөдөлмөрийг үнэлж МХЕГ-т өнөөдөр салбарын хүндэт тэмдэг, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд …
-
25 July
Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна
Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд илүүтэйгээр өртдөг байна. Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан …
-
25 July
Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварыг яаралтай дуусгах үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2016 оны 7 дугаар сарын 25-нд болж, хуралдаанаар өнгөрсөн 21 хоногийн /7 дугаар сарын 10-25/ нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиисар Ч.Болдбаатар, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон АСЕМ-ын уулзалтын үеэр …
-
25 July
Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд хамрагдах боломжтой
Өнөөдөр морин цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын албан хаагчдын орон сууцны барилгын шав тавих арга хэмжээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт боллоо. Тус арга хэмжээнд ШӨХТГ-ын удирдлага, хамт олон болон бусад хүмүүс оролцов. Шав тавих ёслолыг Дашдаржаалан хийдийн лам нар хийж, ном хурсан юм. Энэ үеэр тус газрын дарга Д.Мөнхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа. -Барилгын ажил хэзээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл