Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 2 June

    Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси сургалт боллоо

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хоёр дахь жилдээ “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалтыг зохион байгууллаа. Таксины жолооч нарын  харилцаа, ёс зүй, зорчигчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хөндсөн тус сургалтад такси үйлчилгээний 12 компанийн 300 гаруй жолооч хамрагджээ. . Сургалтад хамрагдсан жолооч нарт нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан …

  • 2 June

    Уих-ын дарга З.Энхболд Япон улсад хийх ажлын айлчлалаа эхлүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсад 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Тэрээр өчигдөр  Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. “Накасо” дулааны цахилгаан станцын IGCC технологийн хэсгийн ерөнхий инженер Ишибаши хэлэхдээ, “Накасо” дулааны …

  • 2 June

    Ерөнхий сайд хүүхдүүдэд бэлэг гардууллаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сурлага, спорт, урлагаар үе тэнгийнхнээ манлайлж байгаа хүүхэд багачуудын төлөөлөлд баяр хүргэж, бэлэг гардууллаа. И.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетын жүжигт гол дүр Клара охины дүрийг бүтээсэн Б. Анхзул, Олон улсын Математикийн олимпиадаас 3-р зэргийн диплом  хүртсэн Т.Балжингарав,  ширээний теннисний спортоор  улсын болон олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль хүртсэн Б.Ерөөлт, шатрын улсын …

  • 2 June

    Ханын зурган чимэглэлийг 2000 метр квадрат талбайд хийнэ

    Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593метр квадрат хавтанг нөхөн сэргээж будах, 12400метр квадрат талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 метр квадрат сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийгээд байна. Мөн энэхүү ажлын хүрээнд зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулгаж, 11831 урт метр хайс хашлагыг …

  • 1 June

    Чингисийн талбайд “Нэг хогийг нэг амттанаар сольё” аян болж байна

     Чингисийн талбай дээр “Нэг хогийг нэг амттанаар сольё” аяныг зохион байгуулагч залуус өөрсдийн цуглуулсан 2000 орчим ном болон 500 кг чихрээ хүүхдүүдэд бэлэглэх үйл ажиллагаа болж байна. Талбай дээр цугларсан хүүхэд багачуудад хогоо хогийн саванд хийснээр тус бэлгийг хүртэх боломжтой бөгөөд хотын соёлд суралцаж буй хүүхдүүдэд “Хогоо хогийн саванд хийсэн хотын шилдэг хүүхэд” болсонд нь баяр хүргэе” гэж хэлээд сайн …

  • 1 June

    Музейнууд өнөөдөр хүүхдэд үнэгүй үйлчилнэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл дэхь музейнүүд хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ өдөр “Урлаг ба хүүхэд нас 2016” өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. Харин Үндэсний түүхийн музей өнөөдөр хүүхдүүдэд мөн үнэгүй үйлчилнэ. Жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон жилийн өмнөөс тогтжээ. Энэ жилийн тухайд “Үлгэрийн баатрын …

  • 1 June

    Хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих бугуйвчийг зүүж өгч байна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн баяр, наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол ихээр гардаг тул Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн алба хаагчид хүүхэд, багачуудын бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт …

  • 1 June

    Хүүхдийг баярлуулахаас илүүтэй эрхийг нь эрхэмлэж дээдлээрэй, эцэг эхчүүдээ

    Өнөөдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн онцгой баярын өдөр. Хөөрцөглөж, догдолж баярласан хөөрхөн багачууд маань гоё ганган гэсэн хувцасаа өмсч хайртай ээж аав, ах эгч, дүү нартайгаа хамтдаа баярын талбайд баярлаж өнгөрүүлдэг уламжлалтай өдөр юм. Жилд нэг удаа болдог болохоор эл өдөр жирийн нэг өдөр биш юмаа. Үр хүүхэдээ баярлуулж амттанаар дайлж, янз бүрийн тоглоом дээр тоглуулж, орой нь гоё …

  • 1 June

    Юнимед Интернейшнл эмнэлэг “1000 хүүхдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна

    Юнимед Интернейшнл эмнэлэг өнөөдөр “1000 хүүхдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус эмнэлгийн  “Үр шилжүүлэн суулгах” төвийн захирал,  АУ-ны доктор, профессор Р.Хадбаатартай ярилцлаа. –Өнөөдөр танай эмнэлэг бяцхан үрсээ баяруулж байна. Яагаад 1000-н хүүхдийн баяр гэж нэрлэв. Нэрний тухайд? -Тийм ээ. Манай эмнэлэг энэ жилээс 1000  хүүхдийн баярыг тэмдэглэн эхэлж байна. Нэрний тухайд гэвэл бидний үр шилжүүлэн суулгах замаар (IVF) төрж байгаа хүүхдүүд …

  • 1 June

    Н.Түвшинбаяр аваргын төрсөн өдөр тохиож байна

    Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол улсын анхны олимпийн аварга анхны хос медальтан  Найдангийн Түвшинбаяр аваргын төрсөн өдөр  тохиож байна. 1984 оны энэ өдөр олимпийн аварга маань Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон төрсөн. Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н. Түвшинбаяр 2002 онд 16 …

  • 1 June

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1950 оноос хойш тэмдэглэн өнгөрөөж байна

    Өнөөдөр бол  олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэхүү баярыг 1950 оноос хойш дэлхийн 50 орчим улс Хүүхдийн баярыг зургадугаар сарын 1-ны өдөр тэмдэглэж иржээ. Япончууд  1948 оноос хойш хүүхдийн баярыг тавдугаар сарын 5-нд тэмдэглэж иржээ. Энэ өдөр эх үрсэд хүндэтгэл, хайраа илэрхийлэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Хойд Солонгост Хүүхдийн баярыг зургадугаар сарын 2-нд тэмдэглэдэг юм. Харин Өмнөд Солонгост тавдугаар сарын …

  • 1 June

    Sky Resort-д “City Slide” шоу болж байна

    Азидаа хамгийн томд тооцогдох усан гулгуур “Скай Ресорт” амралтын газарт өнөөдөр  10 цагаас албан ёсоор  нээлтээ хийлээ. Энэхүү усан гулгуур нь 300 метр урттай юм. Усан гулгуураар нэг удаа үйлчлүүлэхэд  10 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Дашримд хэлэхэд энэхүү усан гулгуур нь зургадугаар сарын 5-нийг дуустал үргэлжлэнэ Усанд гулгахад анхаарах зүйлс: Хэт халуун наранд удаан байсан бол усанд гулгах хэрэггүй …

  • 1 June

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов. …

  • 1 June

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 26. Буд гараг.  Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ …