Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 29 March

    Төрийн ордны баруун жигүүрийг хамгаалалтад авлаа

    Төрийн ордны баруун жигүүрийг цагдаагийн хамгаалалтад авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байна.  Учир нь Төрийн ордны баруун хаалганы дэргэд шар нунтаг бүхий зүйл цацсан тул ийн хамгаалалтад авахад хүрчээ. Мөн нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид тус бодисыг тодруулахаар ажиллаж байгаа юм. Ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон …

  • 29 March

    АНУ-ын тусгай албад iPhone-ийг “эвдэж” чаджээ

    Фарукын iPhone утаснаас мэдээлэл авах талаар эрх баригчдад туслахыг хүссэн хэдий ч эсэргүүцэлтэй тулгарсан билээ.  Харин Америкийн тусгай албаныхан Apple компанийн тусламжгүйгээр мэдээлэл авах боломжтой болжээ. Мэргэжилтнүүд тухайн утасны нууц мэдээллийг сэргээхэд чиглэсэн аргыг туршиж байгаа талаар өмнө нь хуулийн байгууллагын зүгээс мэдэгдэж байсан билээ. Америкийн засгийн газрын эх сурвалжид мэдээлснээр, Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ өмнө нь танилцаж байсан аргаар …

  • 29 March

    Хөршийн хяналтыг сайжруулж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

    Тус дүүргийн 4 дүгээр хороо Арцатын гудамжинд оршин суух иргэн Ч-н гэрт хулгайч орж 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтсээс шуурхай эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн харьяат, 5 удаагийн ял шийтгэлтэй У үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна. Мөн тухайн этгээд нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоод байна. Иймд иргэд …

  • 29 March

    Төрийн ордны гадаа жагсч байна

    Иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж Төрийн ордны гадаа жагсч байна. Тэдний үзэж байгаагаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх заалтууд өнөөдрийн хэлэлцэх хуульд багтсан гэлээ. Тухайлбал 1997 оны Веннийн конвенцийн 11 дахь заалтад “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх” гэсэн томьёолол бий. Энэ нь уран …

  • 29 March

    Нобелийн шагналт Амано Хироши: Монгол эрдэмтэн, багш оюутнуудтай хамтарсан судалгаа хийнэ

    БСШУ-ны сайд Л.Гантөмөр Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, Нобелийн шагналт Амано Хирошиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Профессор Амано Хироши нь Цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш  Isamu Akasaki болон Профессор Shuji Nakamura -ын хамтаар Нобелийн шагнал хүртсэн юм. Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр өнөөдрийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар …

  • 29 March

    Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр 140 324 иргэн үйлчилгээ авчээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, тус төвийн нэгдүгээр улирлын тайлантай танилцлаа. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил танилцууллаа. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Тус төвөөр 1 дүгээр сард  – 40117     2 дугаар сард –  43893     3 дугаар сард –  56314 …

  • 29 March

    Тэргүүний тохижилттой сургууль, цэцэрлэгүүдийг нэг сая төгрөгөөр урамшуулна

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгох тухай  нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих  ая тухтай  орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг  сайжруулах зорилгоор тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг нийслэлийн Засаг …

  • 29 March

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа

    Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэрээ”-г тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа. Нутгийн захиргааны байгууллагатай …

  • 29 March

    2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болголоо. 2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39,26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр …

  • 29 March

    Мэдээлэл ба бүтээгдсэн оюун ухаан

    Сонголт бол амьдралын  үнэлэмж. Ямар мэргэжил сонгох вэ, хэнтэй суух вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ? Аль салбарт ажиллах вэ гэхчилэн олон сонголтын нийлбэр нь нийгмийн эд эс болох хүнийг бүтээдэг аж.  Сонгож үл болох  нь эх орон, элгэн садан, ижий аав. Сайн муу, сайхан муухай, чанартай чанаргүй, дуртай дургүй гэх зэрэг төрөгдөл бидний сонголтыг удирдан чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнд тухайн …

  • 29 March

    Л.Батцэнгэл: Оюутолгой Ундайн голд хоноцын сэтгэлээр хандсан

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төсөл эхлээд багагүй хугацааг ардаа үдэж байна. Улс орны эдийн засагт эерэг үе өгөөжөө өгч буй нэртэй  тоон үзүүлэлтүүд, нэгдсэн тайлан, цэнхэр кемп сэлтхэнээр бид Оюутолгойг төсөөлдөг. Гэвч Ханбогд сумын малчдын амьдралд төслийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөлт орсон хийгээд сум орны байгаль орчинд гарсан өөрчлөлтүүдийг төдийлөн хайхралгүй, эзэнгүй байдалтай орхисон мэт. Харин бодит байдал дээрээс нь сурвалжлахад …

  • 29 March

    Залуу хосуудад гал тогооны тавилга бэлэглэхээр болжээ

    Саяхан цахим сүлжээгээр нөхрийнхөө хөдөлмөрлөж олсон хөрөнгөөр гал голомтоо бадраалаа гэсэн нэгэн пост олны анхаарлыг ихээр татсан юм. Нийтлэгдсэн даруйдаа 20 гаруй мянган хүнд таалагдаж мянга гаруй хүн түгээсэн юм. Тэгвэл тэдний саяхан нүүж орсон “Ханбогд Ресиденс” хорооллын хамт олон залуу гэр бүлд гал тогооны иж бүрэн тавилга бэлэглэхээр болсон байна. Залуу гэр бүлийн цаашдын амьдралд аз жаргал хүсье.

  • 29 March

    Залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хувиараа аж, ахуй эрхэлдэг Х, Э нар нь Улаанбаатар хотын харъяат С гэгч эмэгтэйд хууртан 1,1 сая төгрөг залилуулсан хэрэг гарсан тул тус аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлэг хүргэж байна. С-нь хот, хөдөөгийн олон аж, ахуйн нэгж байгууллагыг хуурч, мэхлэн дансаар мөнгө гуйвуулан авсан ба ингэхдээ тухайн аж, ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний шошгон дээрх утас руу холбогдож …

  • 29 March

    Ж.Ганбаатар: Та бидний унадаг автомашин гэхэд л бидэнд гамшиг тарьж байдаг

    “Хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс нэмэгдлээ”, “Хүнд металлын агууламж хэтэрсэн байна”. Иймэрхүү мэдээлэл хэвлэл мэдээллийн сэдвийг чимсээр удлаа. Үнэндээ Улаанбаатар хотын хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн байдаг ажээ. Тэр дундаа та бидний унаж яваа автомашин бидэнд дааж давшгүй гамшгийг үүсгэж байдаг гэнэ. Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төв, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж буй ‘Хүнд метал бүхий хог хаягдлын байгаль …

  • 29 March

    Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ

    Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгож  байгаа юм. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо  сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна. Орон даяар явагдах сургалт өнөөдөр Төв аймгаас эхэллээ. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын …