Монголын Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газарт санал хүргүүлэх тухай мэдээлэл өнөөндөр хийлээ. Тус хуралд МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын хүмүүс оролцов.
Тус эвлэлээс эрх баригч намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан яаралтай шийдвэрлэх 10 асуудлыг танилцууллаа. Үүнд:
Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болон “Монгол улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа иргэдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурал, орлогын хомсдлыг арилгахад чиглэсэн бодлого баримтлах, Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх тухай саналыг Засгийн газарт хүргүүлэх ажээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:“Өмнөх Засгийн газрын үед Монголын үйлдвэрчний холбоо, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр”-ийг баталсан. Харамсалтай нь цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн чиглэлээр тодорхой хуулиудыг батлах хүлээсэн үүрэг хүлээсэн байсан ч биелүүлж чадалгүй сонгуультай золгосон. Тиймээс “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна” хэмээв.
Дээрхи 10 шаардлагыш маргааш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нарт маргааш хүргүүлэх юм байна.