УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Р.Булгамаагийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр морин цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд боллоо. Сурталчилгааны нээлтэд ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарын хүмүүс оролцож, хүрэлцэн ирсэн Баянзүрхчүүдэд хандан боловсролтой, эрч хүчтэй, зорьсон үйл хэрэгтээ тууштай зүтгэн хүрдэг Р.Булгамаа “ирэх сонгуулиар тодрох УИХ-ын гишүүд дунд байх мэргэжлийн хуульчдын …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
13 June
Төрсөн сумынх нь ард иргэд О.Амартүвшингээр бахархаж байна
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, уугуул Булган аймагтаа нэр дэвшиж буй Отгондаваагийн Амартүвшинг төрөлх сумынх нь иргэд, сонгогчид халуун дотноор угтан авлаа. Хутаг-Өндөр суманд төрж, өссөн О.Амартүвшинг ах, дүү хамаатан санднаас гадна зуу зуун иргэд сонгогчид угтан авч амжилт хүслээ. Энэ сумын хувьд Булган аймгийн хамгийн олон иргэд сонгогчтой, том сум нь юм. Сумын Засаг дарга н.Жаргалсайхан “Ухаан зарцуулсан хүн хэрхэн …
-
13 June
Шударгаар л өрсөлдөцгөөе
Дөрвөн жилийн давтамжтай болдог нэгэн төрлийн нэр дэвшигчийн синдром бол сонгууль. Нэр дэвшигчид түүнийг дэмжигчид, ухуулагчид гээд нэг хүний ард 80-100 хүнтэй баг ажиллана. Бие биенийгээ элдэвээр гүтгэх, доромжлох, хорлох зэргээр нэр дэвшигчид бусад намын ажилд бэрхшээл “учруулж” эхэлжээ. Газар дээрээ сонгууль ийм л дүр зурагтай болдог. Харин иргэд цаг нь тулахаар сонголтоо өөрсдийнхөө зөв гэж бодсоноор л хийнэ шүү …
-
13 June
”Шийдлийн баг” сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийлээ
Баянгол дүүргийн Ардчилсан намаас УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийлээ. Баянголчууд 2012 онд БГД-ийн АН-аас нэр дэвшсэн УИХ-ын хоёр, НИТХ-ын дөрвөн төлөөлөгчид итгэл хүлээлгэж саналаа өгсөн. Түүнчлэн Дүүргийн ИТХ-ын сонгуульд ч итгэл хүлээлгэж сонгосон билээ. Тэд “Шинэчлэлийн баг”-аараа сонгогдож, багаараа ажилласны дүнд маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан. Энэ удаа Баянгол дүүргийн АН-аас дэвшиж байгаа УИХ-ын …
-
13 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарт айлчилна
Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн …
-
13 June
Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 19 зуслан үйл ажиллагаа явуулна
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16 зуслан байдаг бөгөөд 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын …
-
13 June
Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин Малайзын ой тогтоолтын тэмцээнээс 22 медаль хүртэж багийн оноогоороо тэргүүллээ
Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин Малайзын ой тогтоолтын тэмцээнээс 60 медалийн 22-ыг хүртэж багийн оноогоороо тэргүүллээ. Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсыг …
-
13 June
“Эрдэнэс Таван толгой” ХК-ий хувьцааг засгийн газарт худалдах хүсэлтэй иргэдийн анхааралд
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙ ХУВЬЦААГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХУДАЛДАХ ХҮСЭЛТИЙГ ГОЛОМТ БАНКНЫ САЛБАРУУДАД БҮРТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ТА ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА БОЛ ДАРААХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ. Хувьцаа худалдах хүсэлт ХЭРХЭН гаргах вэ? – Голомт банкны аль ч салбарт хандан бүртгүүлэх боломжтой – Цахим үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирэх шаардлагатай – Та өөрийн эзэмшдэг Голомт банкны бүх төрлийн харилцах, хадгаламжийн дансаа бүртгүүлж болно …
-
13 June
Сурталчилгааны самбар сүйтгэвэл торгоно
УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-нээс эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ удаад нэг дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шоно, ухуулах байрны хана зэрэгт тогтоох болсон. Үүний дагуу ихэнх нэр дэвшигчид гудамж, талбайд хөлтэй самбар хийж, шонд байрлуулах тусгайлсан төмөр бэлдэцийг захиалан хийлгэсэн. Сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байгаа ч нэр дэвшигчдийн зураг бүхий …
-
13 June
Монгол хоолны фестиваль болно
Нүүдэлчин Монгол түмний уламжлалт хоолны давтагдашгүй амтыг мэдрүүлэх “Nomadic BBQ Festival” энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай талбайд болох гэж байна. Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам, ерөнхий ивээн тэтгэгчээр Жем Интернэшнл ХХК ажиллаж байна. Энэхүү фестивалийг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн болон Монгол улс Мастер тогооч цол олгож эхэлсний 50 жилийн ойн хүрээнд зохион …
-
13 June
Монгол улсын иргэд төрөөс “юуг” хүсдэг вэ
Энэ асуулт маш энгийн хариулттай. Сайхан амьдралыг бий болгох зөв шийдвэр санал санаачлагыг хэрэгжүүлж өгөхийг л хүснэ. Хүний амьдрал маш богинохон. Хэзээ ч мөнх бусыг үзүүлж болох энэ орчлонд нам болон талцаж бие биенээ элдэвээр хэлэхэд дэндүү хайран он жилүүд. Бие биедээ баяр хүргэж чадахгүй болтлоо дорд орсон манай нийгмийн сэтгэлгээ олон нийтийн цахим сүлжээгээр л өрнөж байна. Баярын мэндийг …
-
13 June
Дархан-уул аймагт гурван ихэр нярай мэндэллээ
Дархан хотын иргэн н.Батбаярын гэр бүл гурван ихэр хүүхэдтэй боллоо. Түүний эхнэр н.Эрдэнэтан энэ сарын 8-ны өдөр 9 цаг 8 минутад Улаанбаатар хотноо гурван ихрээ төрүүлсэн байна. Төрөлт хэдийгээр 7 сарын 20 өдөр гэж төлөвлөгдсөн ч ихрүүдийн болон ээжийн биеийн байдлаас шалтгаалан энэ сарын 8-ны өдөр ийнхүү кисвэр хагалгаагаар гурван ихэр мэндэлжээ. Дархан хотын уугуул иргэд болох н.Батбаяр, н.Эрдэнэтан нар …
-
13 June
Нийслэлийн долоон сургуульд тусгай зөвшөөрөл олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/466 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 7 сургуульд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгалаа. Шинээр байгуулагдсан сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу …
-
13 June
Монгол Ардын нам сонгуулийн нээлтээ хийлээ
Монгол Ардын Нам уламжлалыг хүндэтгэж, шинэчлэлийг дээдэлсэн алдаа, оноо хоёроос оноог нь авсан, буруу зөв хоёроос зөвийг нь сонгосон, эх орныхоо салбар салаа бүхэнд, хүн бүхэнд хандсан, оюуны бядтай, ул суурьтай, ухаалаг судалгаатай, бүтэн бүрэлдэж болох, дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөртэй энэ сонгуульд оролцож байна. Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл