Орчин үеийн бүжгийн хэмнэлийг мэдрүүлэх”UВ Dance” festival энэ сарын 19-нд Чингисийн талбайд болох гэж байна. Энэхүү наадмыг Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд уг наадамд чөлөөт бүжгийн 50-60 хамтлаг оролцох гэнэ. UB Dance festival-д Өвөрмонголын Хөх хот Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас бүжгийн хамтлагууд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Энэ жилийн тэмцээнд рэп, хип хоп, брейк, электро …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
14 June
Дүнжингарав худалдааны төвийн урд замыг түр хаана
Дүнжингарав худалдааны төвийн урд талын 0.7 км авто замын урд урсгалыг 2016.06.14-ний 23:00 цагаас 06.15-ны өдрийн 23:00 цаг хүртэл, хойд урсгалыг 2016.06.15-ны өдрийн 23:00 цагаас 06.17-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаан зам засах юм байна. Тиймээс энэ өдрүүдэд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал Дүнжингарав худалдааны төвд ирдэг хот орчмын чиглэлүүд Халдвартын эмнэлэг зогсоолоор буцаж …
-
14 June
ЭЕШ-д бэлэн үү?
Улсын хэмжээнд 37 200 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтанд орохоор бүртгүүлжээ. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлдсэн ажээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна. Улаанбаатар хот дахь шалгалтын байрууд 2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, …
-
14 June
Улиасны молцгийг тайрч, хөвөнг багасгах ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ази Европын Мон-Экологи” төвтэй хамтран 2016 оны ногоон байгууламжийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд дөрвөн бригад гаргаж, 18 маршрутаар улиас модны молцог тайрах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь улиас модноос гарах унгирал буюу хөвөнг багасгах зорилготой юм. Одоогоор нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт байрлаж буй 3328 модны молцгийг тайрсан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. …
-
14 June
Монгол улсад хамгийн хэрэгтэй 40 мэргэжил
Элсэлтийн ерөнхий шалгалт маргаашнаас монгол хэлний шалгалтаар эхэлнэ. Тиймээс эдгээр сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөх үүднээс Монгол Улсад хамгийн хэрэгтэй байгаа мэргэжлүүдийг танилцуулж байна. Засгийн газар 2014 онд 71 дүгээр тогтоол гарган, доорх 40 мэргэжлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн зарласан байдаг. bataar.mn
-
14 June
Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг хориглоно
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсооно гэж заасан. Иймээс одоогоор шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа юм. Дашрамд, сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт буюу шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх ёстой. Ингээд Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг хэрхэн …
-
13 June
МАНАН гэж юу вэ?
Хорин зургаан жил ээлж халаа, хараа хяналтгүй ноёрхсон Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, тэдний улс төрийн лидерүүд монголчууд бидний итгэл найдварыг дааж чадсангүй ээ. Тэд хорин зургаан жил ард түмний нүдэн дээр модон сэлмээр байлдаж, ачир дээрээ үгсэн хуйвалдаж, ард олноо ядуурлын ёроолд түлхэж, эх орныхоо тусгаар тогтнолыг ч зарж идэхдээ тулаад байнаа. Тэд итгэл найдвараар минь тоглоод зогсохгүй, биднийг …
-
13 June
Улсын төсөв 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/-аас өнөөдөр /2016.06.13/ мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдалтай гарчээ. Улсын төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөг байна. Гэтэл гурав орчим их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлснээр төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй 0.6 хувьтай байхад зарлага 21.1 хувь буюу 520 …
-
13 June
Цэвэр ус, цэвэршүүлсэн ус, крантны уснаас илүү юу?
Сүүлийн үед хаалгыг чинь тогшоод ямар ус хэрэглэж байгааг чинь туршиж үзүүлэх саналыг тавьж байна уу? Усны цоргоос чинь авсан ус бодис тусаамагц булингартай, гэдэс дотрыг чинь өвчлүүлэх хэмжээнд муу ус ууж байна гэж ухуулж байгаа биз. Эцэст нь эрүүл мэндээ бодоод ус цэвэршүүлэгч шүүлтүүрийг авч, усны цоргондоо суурилуулахыг тэд хүсдэг. Гэхдээ тэр нь өндөр үнэтэй. Авъя аа, мөнгө хэцүү. …
-
13 June
А.Тэгшжаргал: Бид дэд бүтцээ ашиглуулна
“ЭрдэнэсТавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газар гаргасантай холбогдуулан Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал А.Тэгшжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. -1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 323 ширхэг хувьцааг Засгийн газар банкаар дамжуулан иргэдээс худалдан авахаар боллоо. Үндэсний цахим …
-
13 June
Ж.Ганбаатар сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ амжилттай хийлээ
УИХ, НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өчигдөр “Улаанбаатар Палас”-ын их танхимд сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийлээ. Сурталчилгааны нээлтийн ажиллагаанд Баянгол дүүргийн МАН-ын зуу зуун гишүүд дэмжигчид цуглан өөрсдийгөө төлөөлүүлэн төрд илгээх улс төрчдөө талархан хүлээн авч, уухайлан дэмжиж байлаа. Мөн нээлтийн үеэр нэр дэвшиж буй арван хүн тус бүртээ сонгогч дэмжигч гишүүддээ хандан үг хэлсэн бөгөөд Монгол …
-
13 June
Авто худалдааны цогцолборт Авто тээврийн Үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ байгууллаа
“Авто Худалдааны Цогцолбор”-т Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээ байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нийт 360 ам метр талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтад оруулж, Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. Авто Тээврийн Үндэсний Төвийн энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь 18 цонхоор бүртгэл мэдээлэл, татвар, даатгал, нотиратын үйлчилгээг үзүүлэхээс гадна, импортоор орж …
-
13 June
Хан-Уул дахь арьс ширний үйлдвэрүүдийг түр зогсоов
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Туул гол орчмын бодит байдалтай газар дээр нь танилцлаа. Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт орчимд компаниуд карьер буюу хайрга олборлосоор байгаа мөн арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир хаягдал нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдол нийслэлийн Хан-Уул дүүргийн оршин суугчдаас ирсэн юм. Цэвэрлэх байгууламжийн орчимд хууль зөрчин газар …
-
13 June
Чингэлтэйд дархлагдсан нэр хүнд
Би Гарьдхүүгийн Баярсайханыг сайн мэдэхгүй. Хүнийг сайн мэднэ гээд байгаа зарим нэгнийг бас төдийлөнойлгодоггүй.Хүний дотор орсон биш хүнийгсайн мэддэг байх боломжгүй мэт.Харин төрийн түшээ болсных нь дараагаас түүний тойрогтоо хийсэн ажил, хэлсэн үг, хийж буй үйлдэл, хэрэгжүүлсэн ажил бүхнийг мэдэх юм байна. Найман жилийн өмнө гуч гарсан нэгэн шавилхан залуу манай Чингэлтэйд орж ирсэн юм. “Монголын улс төрд мод тарина” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл