Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 5 April

    Сөүл хотын дарга Пак Вон Сүн ил захидал илгээлээ

    Хэдэн мянган жилийн турш онгон дагшин байдлаа хадгалсаар ирсэн Монгол нутаг, гариг эрхэсийн түмэн одод харагдах тал нутаг одоо ч сэтгэлд тодхон. Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон зүүн хойд азийн хотын дарга нарын уулзалтад Солонгосын туршлагыг танилцуулан “Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь” сэдвээр илтгэл тавихаар Монгол Улсад айлчилсан билээ. Улаанбаатар, Сөүл хотууд агаарын …

  • 5 April

    Дарханд улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд 18-30 насны 23681 хүн хамрагдана

    2016 оны 4 дүгээр сарын 1-ны 17:00 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт: Улаанбурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 65, үүнээс эрчимт эмчилгээнд 6 байна. Хэвтэгсдээс хүүхэд 52 буюу 85.2%, том хүн 9 буюу 14.8% байна. Нас баралт 6 бүртгэгдээд байна. Дархан сумын хэмжээнд улаанбурхан өвчнөөр өвчилсөн 1668 тохиолдол бүртгэгдсэнийг насны ангилалаар авч үзвэл: 0-11 сар   191/11.5% 1-4 нас     59/3.5% …

  • 5 April

    Түрээсийн орон сууцанд амьдрах 2262 иргэн бүртгүүлжээ

    Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс энэ сарын нэгнийг дуустал бүртгэсэн. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын долооны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. Сугалааг цахимаар …

  • 5 April

    “Петровис”, “НИК” компани оны шилдэг шимтгэл төлөгчөөр шалгарлаа

     “Петровис” ХХК-ийн охин компани “НИК”-ийг нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулсныг үнэлж Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийгмийн даатгалын газраас “НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ-ОЛГОГЧ” байгууллагаар шалгаруулж батламж гардууллаа. Энэхүү арга хэмжээ нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа …

  • 5 April

    Дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчиллээ

    Панамын хуулийн фирм 40 гаруй жилийн турш үйлчлүүлэгчиддээ мөнгө угаах, хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийхэд нь тусалж ажилласаар ирсэн байна. Энэ фирм тодорхой нэргүй офшор компаниудын талаарх нууц мэдээллийг илчилсэн тухай Германы өдөр тутмын “Зиит дооечэ цаитун” сонин нийтэлжээ. Панамын хуулийн Моссак Фонсека фирм 11,5 сая бичиг баримтыг дэлгэж, дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчилсэн хэмээн Германы өдөр тутмын сонин …

  • 5 April

    Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүн гарлаа

    Төрийн албаны зөвлөлөөс 2015 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүнг гаргасан байна. Тус онд төрийн болон хувийн өмчийн 28 их дээд сургуулийн 10209 иргэн шалгалт өгсөнөөс 2790 буюу 27,32% нь тэнцсэн байна. Тус сургуулиудаас Шихихутуг хууль зүйн дээд сургууль 42,7% буюу улсын дундажаас 1,5 хувийн өсөлттэй тэргүүлжээ. Нийт тэнцсэн иргэдийн тооноос дариу 2 дахин өндөр хувийн үзүүлэлтийг Шихихутуг …

  • 5 April

    АН-ын гишүүдээ МАН-аас мөнгө авдаг гэжээ

    УИХ-ын дарга З.Энхболдыг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй “Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилжээ. Хариуд нь З.Энхболд дарга нь “МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан …

  • 5 April

    Владимир Путины хоёр тэрбум долларын офшорыг сэтгүүлчид дэлгэлээ

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний найз нөхөд тойрон хүрээлэгчидтэй холбоотой энэ их мөнгөний тухай бүхий л мэдээллийг цуглуулах гэж дэлхийн 80 орны 380 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч бүтэн жил шахам ажиллаж байж тайлан илтгэл бичжээ. Мөрдөн шалгах ажлынхаа явцад сэтгүүлчид Панамын дэлхийд хэмжээгээрээ дөрөвт ордог оффшор-хуульзүйн Mossack Fonseka фирмийн мэдээллийн баазад байгаа “урьд өмнө дэлгээгүй хэдэн сая баримт бичгийг судалсан …

  • 5 April

    Түрээсийн орон сууцны сугалааг цахимаар явуулна

    Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулж, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/, Барилга Хот Байгуулалтын Яам /БХБЯ/, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг …

  • 5 April

    Аз жаргалаа алтаар арилжсан хүмүүс

    Олон зуун жил сувд экспортлогч орон байсныг нь эс тооцвол эргэлдэх хөрөнгө гэх юмгүй, Булангийн орнууд дундаа хамгийн ядуу нь байсан Катар ердөө хагас зуун жилийн дотор бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн хамгийн чинээлэг улсын нэг болжээ.“Forbes” сэтгүүлээс гаргасан саяхны судалгаагаар тус улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд нэгт орж, иргэн бүртээ жил бүр дунджаар 100 мянган ам.доллар хүртээдгээрээ хамгийн …

  • 5 April

    Ц.Элбэгдорж гэх “Монгол Берия”

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийж, “Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг бол Ц.Элбэгдорж” хэмээн зарласан. Түүний энэхүү мэдэгдлийн араас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу …

  • 5 April

    Нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн олгоно

    Нийслэлийн засаг дарга энэ сарын 21-нд алслагдсан дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн олгох, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих үнэмлэх олгохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ талаар Нийтийн тээврийн газрын олон нийтийн харилцах ажилтан Б.Болдоос зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн засаг дарга энэ сарын 24-нд алслагдсан дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн …

  • 5 April

    АН-ын гишүүдээ МАН-аас мөнгө авдаг гэлээ

    УИХ-ын дарга З.Энхболдыг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй “Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилжээ. Хариуд нь З.Энхболд дарга нь “МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан …

  • 5 April

    Хаврын чуулган нээлтээ хийнэ

    Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.  Хаврын чуулган нээлтээ хийсний дараагаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах юм. Мөн үдээс хойш  гурван байнгын хороо хуралдах товтой байна. Байнгын хорооны хуралдаанаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай”,  Үндэсний аюулгүй байдлын тухай,  Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн …