ХХААХҮ-н сайд П.Сэргэлэн болон яамны нийт хамт олон шинээр томилогдсон дэд сайдаа албан ёсоор хүлээж авлаа. Энэ үеэр сайд П.Сэргэлэн Монгол улсын стратегийн гол салбар болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдсонд нь баяр хүргээд ажилд нь амжилт хүслээ.
Дэд сайд Ж.Сауле Төрийн албанд 30 жил ажиллаж байгаа бөгөөд 2008-2012 оны хооронд ХХААХҮ-н дэд сайдаар ажиллаж байхдаа “Атрын III аян”, “Монгол мал” хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажилд ихээхэн үр дүнтэй ажиллаж байсан юм. Түүнчлэн 2009-2010 оны зудны үеэр зүүн аймагт нүүрлэсэн гамшгаар олны танил болж байсан түүхтэй. Улс төрд С.Баяр, М.Энхболд, С.Батболд нарын удирдлагад ажиллахдаа түүнийг бохир зүйлд нэр холбогдоогүй гэж журмын нөхөд нь тодорхойлдог. Уг нь бол түүнийг өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн хүлээлт нутгийн олонд нь байсан хэдий ч тэрбээр дэвшээгүй. Энэ удаагийн сонгуульд ч мөн Өлгийчүүд түүнийг хүлээж рейтинг нь эхний гуравт багтаасан ч тэрбээр эрчүүддээ боломж олгоно гэсэн өөрийн үгэндээ эзэн суусан. Түүний үнэнч занг журмын нөхөд нь үнэлж ийнхүү дахин ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо. Ямартай ч тэрбээр хөдөө аж ахуйн салбарт шинэ хүн биш. Салбарын бодлогыг тодорхойлж явсан туршлагатай дэд сайдаа яамныхан ихэд баяртайгаар угтан авсан гэнэ.