“Бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр УИХ-ын Ч.Хүрэлбаатар Увс аймагт жинхэнэ “галзуурч” чадалтай аавын хүү Увсад ирж надтай өрсөлдөөрэй гэж хэлэх болов. Тиймээс түүнийг Увсын “бумба” гэж нэрлэсэн ч багадахаар болж. Увс аймгаас УИХ-д хоёр удаа хэлтэй амтайхан шиг сонгогдсон Ч.Хүрэлбаатар энэ удаад Увс нутгаас дахин сонгогдоно гэдэгтээ дэндүү итгэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар түүнийг Увсад мөнгө тараасан хэмээн нэлээд шуугисан. Гэсэн …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
13 June
Явах хүнд ачаа бүү татуул
Сонгуулийн синдром эхэлчихжээ.Хотоор нэг аль байдгаараа хичээсэн,төрөл бүрийн овор дүрстэй нэр дэвшигчдийн зурагт хуудас байр байраа олж, хэдийнээ хүмүүсийн нүднээ ярайгаад эхлэв ээ. Чингэлтэй дүүрэг бол Нийслэлийн маань хоймор нутаг л даа.Тэгээд ч тэр үү, Чингэлтэйн ард олон их өөдрөг үзэлтэй, ер нь бол товчхондоо зовхи нь өөдөө хүмүүс. Чингэлтэй Хайрхан уулынхаа ар өврөөр амьдардаг тэд сүсэг бишрэл ч ихтэй …
-
13 June
Улаанбаатар хотын 170000 мод, сөөгөнд хортон шавьжтай тэмцэх наалдуулагчийг наав
Энэ онд хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийг цэвэр цэмцгэр, эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гудамж талбайн 25000 метр квадрат талбайг цэцэгжүүлэх юм. Чингисийн өргөн чөлөөнөөс цэцэг тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд 350 мянган метр квадрат талбайд зүлэг тарихаас Нисэх, Яармагийн зам дагуух 80000 метр квадрат талбайг зүлэгжүүлж, 3750 улиас модыг эгнээгээр болон бүлэглэх хэлбэрээр тарина. Ногоон байгууламжийн …
-
13 June
Орхоны нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ
АН-ын дарга М.Энхболд өчигдөр Орхон аймагт ажиллаж, намын мөрийн хөтөлбөр, тус тойрогт нэр дэвшигчдээ танилцууллаа. Аж үйлдвэрийн томоохон төв болсон Орхон аймгийн иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг дэмжсэн ямар заалт орсныг тодруулж байлаа. МАН улсаа худалдан авагчаас үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч болгохоор зорьж байна. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгажээ.
-
13 June
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 12 сар хүртэл зохион байгуулах соёл урлагийн хөтөлбөрийг танилцуулж байна
Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай …
-
13 June
Гарьдхүүгийн Баярсайхан “Таны саналыг төрийн тархин”-д хүргэнэ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд 64 дүгээр тойрогт нэр дэвшиж буй бөгөөд сурталчилгааны нээлтээ Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн талбайд өчигдөр хийсэн юм. Сурталчилгааны нээлтэд түүний нэр дэвшсэн тойргийнхон, намын гишүүд дэмжигчид 500 гаруй хүн оролцлоо. Г.Баярсайхан гишүүн Чингэлтэй дүүрэгт шинэ хүн биш. Өмнөх хоёр сонгуульд энэ дүүргийнхэн түүнд …
-
13 June
Төсвийн алдагдал 877 тэрбумд хүрчээ
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар өнөөдөр мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдалтай гарчээ. Улсын төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөг байна. Гэтэл гурав орчим их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлснээр төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй 0.6 хувьтай байхад зарлага 21.1 хувь буюу 520 тэрбум төгрөгөөр …
-
13 June
Түрээсийн орон сууцны журам батлагдлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 6 сарын 10нд боллоо. Хуралдаанаар “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5 чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. 2014-2018 онд нийт 7000 айлын түрээсийн орон сууц …
-
13 June
Шинээр баталсан үүлдэр, омгийн гэрчилгээг гардууллаа
Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн 2016.06.02-ны өдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй “Галшар” омгийн адууг үүлдрээр, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж байгаа “Алтайн улаан” үүлдрийн хэсгийн ямааг үүлдрээр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж байгаа улаан ямааг “Бөмбөгөрийн улаан” омгоор, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд үржүүлж байгаа “Дэлгэрийн улаан” ямааг Алтайн улаан үүлдрийн ямааны Д хэвшлээр тус тус баталсан. …
-
13 June
Беларусь улсаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр боллоо
Энэ сарын 7-8-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдсан Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын “Белагро-2016” Олон улсын үзэсгэлэнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Төрийн банкны бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Л.Жамбасүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон нийт 26 орны төлөөлөгчид оролцсон …
-
13 June
Фото: Дуучин С.Амармандах “Хамтдаа дуулж, хөгжинө гэдэг бол хамгийн сайхан зүйл”
Монголын Реп техно хөгжмийн амьд домог “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өнгөрөгч баасан гаригт “CLUB24” ресторанд залуустайгаа нэгэн онцгой үдшийг өнгөрүүллээ. Тус ресторан нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халуун хоолоор эрхэм үйлчлүүлэгч нараа дайлдаг. Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, Зоро нар Ази, Европ хоолны амтыг зөвхөн танд л мэдрүүлнэ. Дуучин С.Амармандах залуусын монголоороо омогших сэтгэлийг нь булиглуулж чадсан …
-
13 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 60,0 тэрбум төгрөг бүхий Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНХАУ-ын Худалдааны яам олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дарга …
-
13 June
Н.Энхбаяр: Надаас ч илүү зүтгэх чадвартай ханийг минь дэмжээрэй
УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр болоод байсан ч түүний нэр дэвших эрхийг нь баригчид хаасан билээ. Тиймээс Н.Энхбаяр өөрийнхөө оронд эхнэрээ нэр дэвшүүлэхээр болсон юм. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 75-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч, Монгол улсын Тэргүүн хатагтай асан О.Цолмонгийн сонгуулийн сурталчилгааны нээлт болж, нээлтэнд түүний түүний хань Н.Энхбаяр оролцсон юм. …
-
13 June
С.Эрдэнэ: “Шийдлийн баг” дүүргийнхээ хөгжлийн төлөө ажиллана
Баянгол дүүргийн АН-аас УИХ, НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа “Шийдлийн баг”-ийнхан Сурталчилгааныхаа нээлтийг хийснийхээ дараа I хорооныхоо иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ хэлэхдээ “Сонгуулийн хугацаанд иргэдтэй хийх хамгийн анхны уулзалтыг дүүргийн нэгдүгээр хорооныхонтойгоо хийж эхлүүлж байна. Бид дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд Баянгол дүүрэгт “Шинэчлэлийн баг” нэртэйгээр УИХ-д 2 гишүүн, нийслэлд 4 төлөөлөгчөө …
-
13 June
Сонгуулийн сурталчилгаанд мөнгө тарааж байвал иргэн та баримтжуулан аваарай
Иргэдийн ам дамжсан элдэв яриа, цуурхал үнэний ортой эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан зарим нэр дэвшигчид сонгуулийн санал өгөх өдөр өөрийг нь дугуйлсанаа гар утсаараа зураг авч баримтжуулбал 50 000- 100 000 төгрөг өгнө гэсэн цуурхал газар аваад байна. Мөн ах, дүү, хамаатан садан тухайн хороо, дүүрэгт амьдардаг хүний санал өгөлтөнд нөлөөлж мөн үүнийгээ баталгаажуулбал бас л мөнгө “төлөх” сураг гараад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл