Талийгаач залуу
ШУТИС-ын оюутан, 19 настай залууг 30 гаруй насны Д.Буяннэмэх хэмээх Архангай аймгийн харьяат залуу 26 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг ихээхэн маргаан дагуулж байна. Арга ч үгүй юм 26 удаа хутгалуулж, аймшигтайгаар зовж хорвоогоос хальсан Пүрэвсүрэн хэмээх залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг хөнөөсөн Д.Буяннэмэхийг цочирсондоо хүн хөнөөсөн хэмээн анхан шатны шүүхээс цагаатгачихаад байна.
Монголчууд “үхсэн хүн үг хэлдэггүй” гэдэг, анхлан онц хэрцгий аргаар хүний амь нас санаатайгаар хөнөөсөн гээд шалгагдаад явж байсан хүн эмч, цагдаа, шүүх, прокурорын дэмжлэгтэйгээр цагаадаж явсан түүх зөндөө. Хуулиараа бол хоёр болон түүнээс дээш удаа хүний биед гэмтэл учруулж, хүний амь насанд хүрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.12 /бусдыг онц хэрцгийгээр санаатай алах гэсэн зүйл заалт/-т зааснаар яллах үндэслэлтэй. Тэгвэл 26 удаа хутгалж амь насыг хөнөөхөд “аргагүй хамгаалалт” гэж үзсэн байх юм. Нөгөө талаас талийгаач хүү 26 удаа хутгалуулж амь насаа алдахдаа маш их тэмцэлдсэн ул мөр байдаг бөгөөд хүүгийн гар хуруунуудыг нь хүртэл тасдаж тэмцэл үзүүлэх чадваргүй болгож амь насыг нь хөнөөсөн нь илт байдаг.
Нөгөө талаас шүүгдэгч Д.Буянэмэхийн бие дээр долоон хутганы шарх байгаагаас нэг нь өнгөц дүрсэн, бусад нь эсгэсэн шархууд байгаа аж. Тиймээс талийгаач залуу Пүрэвсүрэнгийн ээж Т.Дамдинсүрэн Д.Буяннэмэхийн бие дээр шархуудад криминиластикийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаа аж. Ямартай ч, Т.Дамдинсүрэн гуай шүүгдэгчийг хүүг нь хөнөөчихөөд өөрийгөө шархдуулсан хэмээн үзэж байгаа юм. Харин шүүх, цагдаа, эмч, прокурор гээд бүгд шүүгдэгчийг гэм буруугүй болгох гэж, асуудалд зөвхөн нэг талаас хандсанаас бус хохирогч талаас ерөөсөө харж, хэргийг бүхэлд нь эргүүлж тойруулж хараагүйд хохирогч залуугийн ээж үнэнхүү гомдолтой байгаагаа нуусангүй. Талийгаач залуугийн хувьд ээжтэйгээ хоёулхаа амьдардаг, хичээлийнхээ хажуугаар гар утасны наймаа эрхэлдэг байсан юм.
Нинж