Мэдээ мэдээлэл
June, 2016
-
13 June
Дархан-уул аймагт гурван ихэр нярай мэндэллээ
Дархан хотын иргэн н.Батбаярын гэр бүл гурван ихэр хүүхэдтэй боллоо. Түүний эхнэр н.Эрдэнэтан энэ сарын 8-ны өдөр 9 цаг 8 минутад Улаанбаатар хотноо гурван ихрээ төрүүлсэн байна. Төрөлт хэдийгээр 7 сарын 20 өдөр гэж төлөвлөгдсөн ч ихрүүдийн болон ээжийн биеийн байдлаас шалтгаалан энэ сарын 8-ны өдөр ийнхүү кисвэр хагалгаагаар гурван ихэр мэндэлжээ. Дархан хотын уугуул иргэд болох н.Батбаяр, н.Эрдэнэтан нар …
-
13 June
Нийслэлийн долоон сургуульд тусгай зөвшөөрөл олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/466 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 7 сургуульд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгалаа. Шинээр байгуулагдсан сургуулиудад холбогдох хууль тогтоомжийн дагуу …
-
13 June
Монгол Ардын нам сонгуулийн нээлтээ хийлээ
Монгол Ардын Нам уламжлалыг хүндэтгэж, шинэчлэлийг дээдэлсэн алдаа, оноо хоёроос оноог нь авсан, буруу зөв хоёроос зөвийг нь сонгосон, эх орныхоо салбар салаа бүхэнд, хүн бүхэнд хандсан, оюуны бядтай, ул суурьтай, ухаалаг судалгаатай, бүтэн бүрэлдэж болох, дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөртэй энэ сонгуульд оролцож байна. Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь …
-
13 June
Хоёр иргэнийг усанд осолдохоос аварлаа
Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн голд машин усанд суусан, хоёр иргэн усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан 6 албан хаагч ослын газар ажиллажээ. Ослын газар очиход хоёр иргэн машины кузов дээр гарсан, голын ус Nissan X-trail маркын автомашины копудыг давсан, эрэг рүү …
-
13 June
Таван шар мэнгэтэй улаан бар өдөр
Аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 9. Сумъяа гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага:Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ …
-
12 June
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо
Монгол Ардын намын Баянзүрх дүүргийн сурталчилгааны нээлт маш амжилттай боллоо. Жуковын музейн урдах талбай дээрээ хуран цугларсан иргэд, дэмжигчдийнхээ хүрээлэл дунд халуун дулаан уур амьсгалтайгаар болж байна. УИХ-д болон НИТХ-д нэр дэвшигчдээ танилцуулан хуран цугласан сонгогчидод намынхаа бодлого шийдвэрийг танилцуулсан юм. Тус дүүрэгт нэр дэвшигчдээс хамгийн олон жил УИХ-д суусан, төрийн сайдаар ажиллаж явсан, УИХ-д зургаа дахь удаагаа нэр дэвшиж байгаа эрхэм …
-
12 June
Жимс, ногоог хадгалах арга туршлагаас
1.Улаан лоолийн хатаах хадгалах арга Ногоон помидорыг удаан хугацаагаар хадгалахдаа тавиур юм уу хайрцагт давхарлалгүйгээр өрж тавина. Ингэхдээ +10 +12 дулаан байлгана. Өргөст хэмх давслахтай адилаар давсалж болно. Хатаахад зориулж, гүйцэд болсон улаан помидорыг сонгон авна. Нэг бүрчлэн угаагаад хоёр юмуу дөрвөн тэнцүү хуваагаад дэлгэнэ. Хавтгай төмөр юмуу мод эсвэл торон дээр цаас дэвсээд улаан лоолын зүссэн талыг дээш харуулж …
-
12 June
Эрчүүдийн хэзээ ч гэрлэхийг хүсдэггүй 7 төрлийн эмэгтэй
Эрчүүд хэд хэдэн төрлийн эмэгтэйчүүдтэй гэрлэхийг хүсдэггүй. Тэгвэл ямар төрлийн бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэггүй талаар мэдье. 1. Дээрэнгүй үзэлтэн-цэргийн генерал Энэ төрлийн бүсгүйчүүдээс эрчүүд үргэлж зайгаа барьдаг. Дээрх бүсгүйчүүд бүхнийг ганцаараа шийдэж, хийх гэж оролддог. Мөн ойр дотныхоо хүмүүсийг өөрийн аясаар хөдөлгөх гэж оролддог. 2. Зүрхээр “наадагч” Зарим охид, бүсгүйчүүд хайрыг тоглоом хэмээн үздэг. Тиймдээ ч эрчүүд зүрхээр наадаж, …
-
12 June
Сошиал медиад сонирхол татаж буй нэр дэвшигчид
Сонгуулийн сурталчилгаа өчигдөрөөс эхэлсэн. Тэгвэл сошиал медиагаар эдгээр зургууд хамгийн их цацагдаж олон нийтийн санал сэтгэгдэл авсан байна.
-
12 June
“Талын салхи” мото наадам үргэлжилж байна
“Талын салхи” мото наадамын нээлтийн ёслол өчигдөр “Дүнжингарав” худалдааны төвийн авто зогсоолд болсон. Тэгвэл яг одоо тус наадмын үйл ажиллагааны нэг гол хэсэг болох моточдын цуваа “Цонжин Болдог” цогцолбор руу хөдөлж олны анхаарлыг татаж байна. Хар хувцастай ижил унаагаар гангарсан уг арга хэмжээ нь хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна. Тус наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад ямар түвшинд явааг харуулах, …
-
12 June
“Еврог 2016”-ийн тоглолтын хөгжөөн дэмжигчид зодоон үүсгэв
“Евро2016” сүр дуулиантайгар үргэлжилж байна. Залуусыг олон хоног нойргүй хонуулж сэтгэлд хоногшсон сайхан тоглолтуудыг үзүүлдэг энэ спортын их наадамд Дэлхий тэр чигээрээ дурладаг. Шигшээ багуудын тоглолтууд дуусч өнгөрсөн амралтын өдрүүдээр уламжлал ёсоор улсуудын лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж эхэлсэн билээ. Өнгөрсөн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтын үеэр Францын нийслэл Парис хотод алан хядах үйл ажиллагаа болж олон хүний амь үрэгдээд байсан бөгөөд …
-
12 June
Онцгой байдлын албан хаагч нар завьт эргүүл хийж эхэллээ
Зургаа дах жилдээ үргэлжилж буй завьт эргүүлийг ажиллуулснаар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж, усны ослын дуудлагын тоо , усанд осолдсон хүний тоо буурсан эерэг үзүүлэлттэй байгаа юм. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлж байгаа Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтын хүрээнд иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд нийслэлийн хөрөнгө оруулалтаар аврагчдыг орчин үеийн техник хэрэгслээр хангаж …
-
12 June
Монголын баг Туркийг 6-2-оор яллаа
Дэлхийн шилдэг эрэгтэй найман баг өрсөлддөг “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Лос-Анжелос хотноо өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 07.30 цагаас эхэллээ. 57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд 61 кг: Т.Түвшинтулга 65 кг: Г.Мандахнаран Б.Батмагнай 70 кг: Д.Алтангэрэл 74 кг: П.Өнөрбат 86 кг: Т.Үйтүмэн 97 кг: Д.Хүдэрбулга 125 кг: Ж.Чулуунбат нар дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нарын удирдлаганд зодоглож байна. Манай баг “А” хэсэгт Турк, …
-
12 June
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Иймээс Нийслэлийн Oнцгой байдлын газраас мэргэжлийн байгууллагууд замын борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах, иргэд гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл