Монгол улсын оюуны өмчийн газар, дэлхийн оюуны өмчийн байгууллага барааны тэмдгийн нэгдсэн сантай боллоо

147089706557ac1ba92aa86

Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага хамтран ажилласны үр дүнд Монгол улсад хамгаалагдаж буй 45000 гаруй барааны тэмдгийн цахим санг Global Brand Database буюу Дэлхийн брэндийн санд ДОӨБ-ын гишүүн 188 орноос 31 дэх улс болж орууллаа.

Энэ нь Монгол Улс 1985 онд гишүүнээр нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 12 дугаар зүйлээр хүлээсэн “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах” үүргийн дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм.

Энэхүү цахим сантай ДОӨБ-ын http://www.wipo.int/branddb/en/# холбоосоор холбогдож болно.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …