Нохойн гөлөг, тэжээвэр амьтан худалдан авахдаа өвчтэй эсэхийг шалгаж авна уу

1470896758_14011751_1708016356126435_996215097_n-1

Сүүлийн үед иргэд олон нийтийн зорчих ил задгай хэсэгт тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг худалдаалах үйл явдал цөөнгүй таардаг болсон. Энэ нь үйлчилгээний норм-д тэнцдэг эсэх нь эргэлзээтэй асуудал юм. Хүмүүс тэжээвэр амьтан авч дотны хүмүүс дээ бэлэглэх нь цөөнгүй. Тэгвэл тэднийг худалдаалж борлуулж байгаа хүмүүс энэ тал дээр хэр их хариуцлагатай ажилладаг вэ? тэдгээр хүмүүс ямар нэгэн өвчлөлтэй нохойг эрүүл саруул гэж худалдаалах нь энүүхэнд болсон мэт. Энэ оны 7 сарын 9-ний өдөр   Эцэг нь хүүхдүүддээ зориулж Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн дэлгүүрээс спаннил-н гөлгөн нохой худалдан авчээ. Авсан орой нь өнөөх нохой цусаар гүйлгэж эхлэх  үед  худалдсан байгууллагатай холбогдоход “Гөлгөн нохой тэгдэг юм. Санаа зоволтгүй, ямар нэгэн өвчингүй” гэсэн хариуг өгсөн байна. Иргэн өнөөх үгэнд тайвширч нохойн зориулалтын хоол болон гэдэсний эмийг өгч байсан ч удалгүй өөрийн 9 настай 3 настай хоёр хүүхэд өвдөж, нохой хүндэрч эхлэх үед эмчид хандтал худалдан авсан нохой өвчтэй байсныг хэлжээ.  Одоогоор энэ хэргийг ШӨХТГ-т шалгуулахаар хандаад байгаа юм байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …