ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

7995765f4b82d2fe9799627e23087810

Монгол улсын хэмжээнд:

Хоолны хордлогот халдварын мэдээ:

Төв аймгийн Жаргалант сумын ”Дэлгэр тур”  амралтын газарт  2016 оны 8 дугаар сарын 5-7-ны хооронд амарсан  “Air market”-ийн ажилчдын дунд хоолны хордлогот халдвар бүртгэгдсэн байна. Хоол идсэн 80 хүний 73 хүнийг асуумж судалгаанд хамруулж, 49 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Лабораторийн шинжилгээнд 63 сорьц авч шинжилж байна.

ХӨСҮТ-өөс тархвар судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Эх сурвалж:ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчний шинэчлэгдсэн мэдээ:

Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 25 нэгжүүдэд 30 дугаар долоо хоногт нийт 111,169 хүн үйлчлүүлсний 1.9% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, томуугийн тархалт бага байна.

Гэмтэл, ослын мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт тус төвд 1450 хүн хандсаны 61% нь эрэгтэй, 26% нь 0-15 насны 15% нь хэвтэн эмчлэгдэж, 0.2% нь нас баржээ.  Зам тээврийн осол 21%, уналт 26%,  амьгүй механик хүчинд өртөлт 15%-ийг эзэлж, зонхилох шалтгаан болж байна.

Эх сурвалж:ГССҮТ

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ: 

Өчигдөрийн байдлаар ХӨСҮТ-д улаанбурхан өвчний улмаас 6 хүн ханджээ. Улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй өвчтөн байхгүй байна.

Эх сурвалж:ХӨСҮТ

Нийслэлийн яаралтай тусламжийн мэдээ:

Өнгөрсөн өдрийн байдлаар 3576 удаагийн холболт хийгдсэнээс 938 яаралтай дуудлаганд үйлчилсэн байна. Үүнээс насанд хүрэгчдийн 859, хүүхдийн дуудлага 79 байна. 294 хүүхдийн дуудлаганд утсаар зөвлөгөө өгчээ. Осол, гэмтлийн шалтгаант дуудлага 83, төрөх дуудлага 61 байна.

Эх сурвалж: НЯТТТ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …