Шинэ засаг Төр барьж эхэлснээс хойш санхүүжилт нам зогссоноор Төрийн албан хаагчид хэдэн сар цалингүй ажилласны эцэст Өнөөдрөөс мөнгө нь орж эхэллээ.
Хоногийн хоолоо залгуулахын тулд хамаг эд зүйлсээ ломбарьданд тавьчихсан байсан ажилчдын магнай тэнийх шиг боллоо гэтэл нийгмийн даатгал нь төлөгдөөгүй зөвхөн цалингийн хэдэн төгрөг л орсон байна. Төрийн сан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг ажилчидын цалинруу оруулсныхаа дараа, эргүүлээд татвар болгон авсан мөнгөөр улсын төсөв бий болдог гэтэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь ороогүй ажилчид татвараа төлж чадахгүй учраас улсын төсөвт нэг ч төгрөг орохгүй гэсэн үг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Монгол улс ямарч мөнгөгүй болсон, эргэлдэх хөрөнгөгүй болсон. Энэ байдлыг улс төрийн хүчнийхэн битгий хэл иргэд ч гадарлаж байсан тэгсэн хэдий ч эдийн засаг сэргэнэ гэсэн найдлагаар эргэлзэн байж МАН-ыг Их хуралд дийлэнх олонхоор гаргасан гэтэл тэд дахиад л таг чиг.
Дорвитой хийсэн ч юм байхгүй бараг хоёр сар боллоо. Сайд дарга нарын суудалд өөрсдийн хүнийг суулгах гээд ухаан жолоогүй улайран дайрч байж хүмүүсээ суулгаад амжисан МАН одоо энэ улсаас юу идэх гэж байгаа бол гэхээс дотор минь харанхуйлж байна. АН-аас өнөөдөр мэдэгдэл хийхдээ эдийн засаг хүнд байгаа гэж хэлсэн, түрүүлж ам нээвэл буруу нь бид нар дээр буухгүй гэж бодсон бололтой харин ч эсрэгээрээ “Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг үг бий. АН-аас ямар ч төсөвгүй улс авсан МАН одоо яг юу хийх бол, юу ч хийдэгсэн Эдийн засгаа сэргээж авахгүй бол энэ улс орон чинь “Дэлхийд нэртэй Даанч мөнгөгүй” улс болж хувирлаа даа.
Эх сурвалж:medeel.mn