ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн БНСУ-ын элчин сайд У Сун-г хүлээн авч уулзав

13941030_1262270020459292_891879723_n

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун-г өнөөдөр   /2016.08.11/  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал идэвхжиж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Сайд П.Сэргэлэн хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагаа идэвхитэй байгааг онцлон тэмдэглээд сүүлийн жилүүдэд Солонгосын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын шугамаар Монголын мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэгийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлэн цаашид үргэлжлүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх хүсэлтийг илэрхийллээ.

Тэрээр цаашлаад шинээр эмхлэгдэн байгуулагдсан Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ард иргэдээ баталгаатай хүнсээр хангах чиглэлээр хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаагаа дуулгаад Монгол улсын хүнсний салбарт Солонгосын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж хамтран ажиллах хүсэлтийг тавив.

13989694_1262269977125963_118124943_n

Элчин сайд У Сун тавьсан саналуудыг нааштай хүлээн авч идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлээд Солонгосын аж үйлдвэржсэн туршлага, “Шинэ тосгон” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж турших хүсэлтийг уламжлаад хөрөнгө оруулах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгааг хэллээ.

14009992_1262270033792624_405183062_n

Уулзалтын төгсгөлд сайд П.Сэргэлэн манай улсын мал эмнэлэгийн чадавхи төдийлөн сайн биш, ялангуяа хурдан морь эмчлэх мэдлэг хомс байгаа, энэ чиглэлээр дагнасан малын эмнэлэг байгуулах хүсэлтэй явдгаа Элчин сайдад дуулгав. Элчин сайд энэ саналыг сонирхон хүлээн авч өөрийн орны холбогдох байгууллагуудад нь уламжлан хамтран ажиллах боломжийг судлана гэлээ.

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …