Монгол, Хятадын батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт болно

 

yambair

Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт ирэх өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна. Зөвлөлдөх уулзалтад БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга, тэнгисийн цэргийн хурандаа генерал Сүн Зянгуо тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор манай улсад айлчилж байна.

Уулзалт маргааш буюу наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Батлан хамгаалах яаманд болно. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар 2013 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр орны Батлан хамгаалахын сайдын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг хэрэгжүүлэх арга зам, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар нарийвчлан ярилцахаар төлөвлөжээ. Мөн 2017 онд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөхөөр товложээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …