Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллэж буйгаар 8 сарын 1-8-ны өдрүүдэд агаарын температур 38 градус хүртэл өсөх төлөвтэй байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.
Хэт халалт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
* Дулааны тууралт буюу арьсан дээр тууралт гарч, загатнах;
* Биеийн давс, минерал алдагдаж булчин шөрмөс татах;хөөж хавагнах;
* Ухаан алдах; усгүйжих; нарших буюу халуурах
* Наршсан хүнд эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс амь насанд заналхийлэх эсвэл алсын ноцтой үр дагаварт хүргэх аюултай.
Ямар арга хэмжээ авах вэ?
Эйр кондишн асаавал үүд, цонхоо хаах.Цахилгаан сэнс тус болох магадлалтай ч орчны температур 35 градусаас дээш үед сэнс нь халалтаас урьдчилан сэргийлэхгүй.
* Биеэ сэрүүн байлгаж, тогтмол ууж байх нь чухал.
* Хамгийн сэрүүн газар байхыг хичээх. Өдөртөө 2-3 цагийг сэрүүн буюу эйр кондишнтэй газар өнгөрөөхийг бод.
* Хэт халуун наранд гадуур явахгүй байх. Биеийн хүчний ачаалал шаардсан ажил хийхгүй байх.
* Сүүдэрт бай. Хүүхэд, амьтанг машинд орхиж болохгүй.
* Хүйтэн усанд ор. Хүйтэн жин тавь, хүйтэн алчуураар биеэ ороо.
* Даавуу бөгөөд байгалийн материалаар хийсэн хөнгөн, чөлөөтэй хувцас өмсөх.
* Сахартай болон согтууруулах ундаанаас татгалзах.