Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 7 October

    Технологийн дэвшил: Samsung S6, S6 edge-ийн тухай дэлгэрэнгүй танилцуулга

    -Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна- Samsung компанийн хоёр шинэ бүтээгдэхүүн ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарахаар болсон. Өнгө загварын хувьд өмнөх ямар ч загвараасаа хол илүү болсон эдгээр утаснууд бага зэрэг iPhone-той төстэй болсон хэдий ч хажуу тал руугаа нумарсан дэлгэц нь бусдаас ялгаж байна. Тэгвэл утасны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургийн хамт хүлээн авна уу. Galaxy S6 дөрвөн өнгөний сонголттой: Хар, цагаан, …

  • 7 October

    Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч “Ноёд констракшн” ХХК ахмадуудаа баярлуулав

    Барилгын салбарын шилдэг төсөл хэрэгжүүлэгч “Ноёд констракшн” ХХК-иас БЗД-ийн 5 дугаар хороотой хамтран өнгөрсөн амралтын өдөр тус хорооны 1200 ахмадын төлөөлөл бүхий 200 гаруй ахмадыг хүлээн авч, ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ. Мөн үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нарын ахмадуудад ирүүлсэн мэндчилгээ, гарын бэлгийг хорооны удирдлагууд уламжилсан юм. Тус үйл ажиллагааг 10 орчим сая төгрөгөөр ивээн …

  • 7 October

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар шалгарлаа

    Монголын Багш нарын баярын өдрийн арга хэмжээний хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын дүүргүүдээс “Боловсролд ээлтэй- Засаг дарга” тодруулж, өргөмжлөл гардууллаа. Энэ жилийн “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд шалгарч, өргөмжлөл авсан бөгөөд шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын албаны хүмүүс гардуулан өгөв. “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-ыг шалгаруулахдаа …

  • 6 October

    Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

    МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг/КОША/-ын Гадаад харилцаа, хамтын ажиллгааны Төвийн захирал И Ин Соб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулах 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төсөл дээр харилцан санал солилцсон юм. Цаашид БНСУ-д туршлага судлах, сургалтад хамрагдаж байгаа болон эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгааны …

  • 6 October

    НИТХ-ын Тэргүүлэгчид Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэй хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчид Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Зарим гудамж байгууламжийг нэршүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд  өмчлүүлэх газрын байршил  хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмыг хэлэлцэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын  ээлжит 29-р …

  • 6 October

    ТӨМӨР ЗАМЫН оросууд буюу зүтгэдэггүй зүтгүүрүүд

    Өнөө цагийн төмөр замд олон зүтгүүр, илчит тэрэг бий. Тэдгээрийн дунд онцгой хэдэн техник бас байх. Хийсэн ажилгүй, зүтгэдэггүй, хөдөлдөггүй. Музейн үзмэр шиг хадгалагддаг. Гэсэн атлаа тэднийг музейд тавих зорилгоор биш, ачаа тээвэрт ашиглах гэж өндөр үнээр худалдан авсан нь саяхных. Магадгүй, Монголын хамгийн үнэтэй үзмэрүүд музейд биш, “Улаанбаатар төмөр зам” нэгтгэлийн хашаанд үнэгүйдэн хэвтэж байна Гэтэл төмөр зам гэдэг …

  • 6 October

    Хүүхдийн номын өргөөнд 1000 шагай хандивлав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 3 дугаар хороонд Хүүхдийн номын өргөө байгуулан ашиглалтад оруулах гэж байна. Тус номын өргөө орчин үеийн шаардлагад нийцсэн байхын хамт Монгол өв соёл, ёс заншилын өвөрмөц байдлыг хадгалсан, илтгэсэн байхаараа онцлогтой юм. Хүүхдийн номын өргөөнд Монгол тоглоом, наадгайн буланд байршуулах 1000 шагайг хандивлалаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 багийн малчин Д.Гүндэгмаа, хүү С.Батжаргалын хамт …

  • 6 October

    Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүд тодорлоо

    10 сарын 05-нд  дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиосон билээ. Энэ үеэр БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, Хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлж, тэдний туршлагыг бусдад нь хуваалцах ажлыг зохион байгууллаа. Хүндэтгэлийн ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж …

  • 6 October

    “Алдар”-ын тамирчид 117 орноос 11 дүгээр байрт жагсаж байна

    Дэлхийн цэргийн олимп буюу CISM-ийн 6 дах удаагийн тоглолт тав дахь өдрөө БНСУ-ын Мүнген хотод үргэлжилж байна. Манай зэвсэгт хүчний \”Алдар\”-ын тамирчид тэмцээнээ амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний цаг үеийн дүнгээр манай “Алдар” спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна. …

  • 6 October

    Дамжин суултад хөнгөлөлт үзүүлнэ

    Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжсэн цагаас хурцаар яригдах болсон нэг асуудал нь дамжиж суухад хөнгөлөллт үзүүлэх явдал байсан. Уг асуудлаар Улаанбаатар Смарт карт ХХК  болон нийслэлийн удирдлагууд анх амлахдаа сэлгэн суултыг үнэгүй болгосноор автобусны маршрутыг богино эргэлттэй болгон нийтийн тээврийн давхцлыг бууруулж, иргэд цаг хожин зорчих боломжтой хэмээн тайлбарлаж байсан. Харин сэлгэн суултын асуудлаа шийдэлгүй богино эргэлтийг үйлчилгээнд нэвтрүүлснээр …

  • 6 October

    БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань манай улсад энэ сарын 8-10-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх гэж байна. 2015 оны хувьд батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу, Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад …

  • 6 October

    Олон улсын 7-р симпозиум зохион байгуулагдлаа

    Дэлхий дахинаа жил бүр 8 сая гаруй хүний амьдралыг авч одож буй хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эмчлэх, хянах асуудалд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарч энэ аюулт өвчинтэй тэмцэх үйлсэд эмч, мэргэжилтнүүд төдийгүй төр засаг, хувь хүн, хамт олон, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь 2009 оноос эхлэн жил бүр Япон улсын Накаяамагийн Хавдар судлалын институт, …

  • 6 October

    Сөүл хотын ИТХ-ын даргыг Хангарди одонгоор шагналаа

    БНСУ-ын нийслэл Сөүл хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулгын  урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-Нэ-Хаг тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр Сөүл хотын ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга болон НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга …

  • 6 October

    УИХ-ын дарга Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай 204 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргажээ. Үүнд: 1. Монгол Улсын Засгийн газраас …

  • 6 October

    Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

    Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2015 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 …