Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 5 October

    БСШУ-ны сайдын багш нарын баярын мэндчилгээ

    Монгол Улсын  боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг,  хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон …

  • 5 October

    “Miss Mongolia 2015” наадмын тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо

    Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia 2015” наадмын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарчээ. Мөн …

  • 5 October

    Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгчид гэрчилгээг гардуулан өгөв

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтнууд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө хүлээн авч уулзлаа. Энэ үеэр шинэ ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Холбооны чиг үүргийн дийлэнх нь төрд байсан. Хуулиар олгогдсон 12 чиг үүргийн 10-ыг нь хэрэгжүүлэхэд миний би гар бие оролцож явсан байна. Тиймээс нэг их түүртэхгүй ажиллах байх гэсэн итгэл үнэмшил байна” гэдгээ хэлээд Тамгын газрын ажилтнуудаас “Монгол Улсын хөгжилд нөлөөлөх ажил хийж …

  • 5 October

    Нийслэлчүүд утаагүй хотын төлөө бүх нийтийн марафонд нэгдлээ /фото/

    Өнгөрсөн амралтын өдөр нийслэлчүүд утаагүй  хотын төлөө, эрүүл амьдралын төлөө нэгдлээ. Энэ бол бүх нийтийн марафон гүйлт байлаа. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн тоон судалгаа гарчээ. Тиймээс нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгох, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол …

  • 5 October

    Чингэлтэй дүүргийн тэргүүний сургууль, багш нарт хүндэтгэлийн цом гардуулав

    Чингэлтэй дүүргийн багш нарын баярын “Эрдмийн уул” арга хэмжээний үеэр дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, Засаг даргын дэргэдэх Эрдмийн зөвлөлийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам, Ж.Саруулбуян нар тэргүүний хамт олон, багш нарт дүүргийн Засаг даргын “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом гардуулан өгсөн юм. Ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан 24, 50, 72, 17, 5 дугаар сургуулийн хамт олон, 50 дугаар сургуулийн сургалтын менежер …

  • 5 October

    Хүнсний ногооны хураалт 75 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. Энэ сарын 2-ны байдлаар нийт 110.4 мянган га талбайгаас 93.5 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, …

  • 5 October

    Хууль бус томилгооноос сэргийлж зарим төрийн байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газар хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянах, тодорхойлох үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Сүүлийн үед Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж нийтийн болон төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй …

  • 5 October

    АМГ-ын тендерийн комиссыг хуулийнхан шалгаж эхэллээ

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газраас /АМГ/ зохион байгуулсан. Гэвч энэ сонгон шалгаруулалт зөрчилтэй, будилаантай болсон гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлж байна. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүд 2015 оны 8 дугаар сарын 25-наас, 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл зөвшөөрөл хүссэн материалаа тендерийн комисст хүлээлгэн өгөх ёстой. Гэвч зарим аж …

  • 5 October

    Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга лхагва гарагт 10 цагаас эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 7-ны өдөр буюу Лхагва гарагт Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Болдбаатар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү нар мэдээлэл өглөө. Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх …

  • 5 October

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар хийсэн мэдээлэл  Монгол Улсын Засгийн газраас 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар танилцуулж байна. 1.  Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж нэмэгдэх болсон, мөн манай улсын …

  • 5 October

    Ж.Гансүх: Шүүхэд баярлалаа

    “Тэс Петролиум” ХХК компанийн хуулийн зөвлөх Ж.Гансүх шүүхээр үйлчлүүлж, талархсан сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ. Та ямар хэргийн улмаас шүүхэд хандах болов? Манай компани гагцхүү төрийн захиргааны байгууллага түүний албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандах болсон. Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/71 тоот захирамжийн “Тэс Петролиум” ХХК-д холбогдох хэргийг …

  • 5 October

    УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүллээ

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА Ил захидал Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн …

  • 5 October

    Елена Глунова Монголд ирэхэд гурав хоног үлдлээ

    ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэгвэл тэрээр энэ удаад энэ сарын 8-10-нд эргэн Монголд зочлохоор болоод байгаа билээ. www.paparatsi.mn

  • 5 October

    ААШ бодбилдингийн тэмцээнд манай улсын 9 тамирчин оролцсоноос 7 медаль авчээ

    49 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг фитнессийн тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2015 оны 9 сарын 29-с 10 сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж 9 тамирчин, фото сурвалжлагч, багийн менежер, шүүгч нийт 12 хүний бүрэлдхүүнтэй баг оролцлоо. Манай баг тамирчид: – 2 Алт, – 1 Мөнгө, – 4 Хүрэл гэсэн нийт 7 …

  • 5 October

    Дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” цомгийн нээлт болно

    Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд 10 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 13:00 цагаас хийхээр болжээ.    Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд залуу уран бүтээлчдийн зүгээс шинэ цомог, плакат, гарын бэлэг гардуулахын зэрэгцээ Монголын 2 өрхийн залуу гэр бүлийг “ЖАРГАЛТАЙ АЙЛ” өрх гэр …