Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 3 October

    Эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоотой “Намрын ногоон өдрүүд”

    Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ зургаа дахь өдрөө “Мишээл экспо”-д үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр бүтээгдэхүүний онцлогийг илтгэсэн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа юм. Тухайлбал, өчигдөр “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөг зохион байгуулагдсан бол өнөөдөр эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны ач тус, шинэ төрөл зүйлийг таниулах “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” …

  • 3 October

    Монгол улс бодибилдингийн Азийн аваргатай боллоо

    Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узвекстан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд  55 кг-ын жинд улсаа төлөөлөн оролцсон Дорноговь аймгийн харьяат тамирчин Ч.Мянганбилэг Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний  55кг жингийн ангилалд амжилттай оролцож АЛТАН медаль хүрэн Ази тивийн аварга тамирчин боллоо. Түүний урьд …

  • 2 October

    “Авто худалдааны цогцолбор” ням гарагт нээлтээ хийнэ

    Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг …

  • 2 October

    Асбестийн сорьц цуглуулах, шинжилгээний аргын үндэсний стандарттай боллоо

    Барилгын салбарт өргөн хэрэглэж байсан асбестийг Засгийн газрын 2010 оны 192 тоот тогтоолоор хэрэглэхийг хориглосон хорт бодисын жагсаалтад оруулсан. Гэхдээ зайлшгүй хэрэглээнээс шалтгаалан Засгийн газрын 2011 оны 176 тоот тогтоолоор хязгаарлагдмал байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн байдаг юм. АШУҮИС-ийн НЭМС-ийн хийсэн судалгаагаар манай улсад асбестийг дулааны цахилгаан станц, төмөр зам, шинжилгээний лабораториуд дулаан тусгаарлагч, дулаалгын материалд өргөн хэрэглэж байна. …

  • 2 October

    С.Бямбацогт: “Хариуцлагагүйн зуд”, хахир өвөл, хямрал хүндрэлийг ч хохирол багатай давцгаая

    2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хийсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ! Та бид Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулганыхаа нээлтийг хийлээ. Энэхүү нээлт олон улсын ахмадын баярын өдөртэй давхцан …

  • 2 October

    Хивэгний экспортыг хязгаарлалаа

    Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан. Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын …

  • 2 October

    Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд анхаарч ажиллана

    Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхтэй холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзлаа. Уулзалтанд Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн, БОНХАЖ-ын  Яамны  Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнх-Эрдэм, тус газрын Мега төсөл хариуцсан мэргэжилтэн П.Бадамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Нийслэлийн …

  • 2 October

    Халх гол сумын 1600 гаруй иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд өнөөдөр /2015.10.02/ Дорнод аймгийн Халх гол сумын иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун “Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах үеэр нутгийн 1600 гаруй иргэдийн гарын үсэг бүхий Халх голын чөлөөт бүстэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг надад өгсөн. Энэ өргөдлийн нэг хувийг албан ёсоор Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд …

  • 2 October

    Аяллын клубууд өрсөлдөнө

    Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг …

  • 2 October

    М.Уранцэцэг Ташкентийн Гранприд түрүүллээ

    ДАШТ-ий дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн болох Ташкентийн Гран-при өчигдөр эхэллээ. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзэж байгаа бол Монголын арван жүдоч тэдний дунд багтаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, …

  • 2 October

    Эв эеийг хичээж, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа давахыг уриалав

    Монгол Улсын Засгийн газраас улс эх оронд нүүрэлсэн эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр, хохирол багатай даван туулахын тулд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллахыг санал болгосон. Тэр дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан МҮЭ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой энэ асуудлаар яриа хэлэлцээрийг тодорхой түвшинд өрнүүлсэн билээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд нийгмийн түншлэгч талууд …

  • 2 October

    Цахим картаа авахгүй бол автобусаар зорчуулахгүй

    Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн ухаалаг картыг, угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэн шинэчлэл хийж эхэлсэн билээ. Харин энэ шинэчлэл хэр явагдаж байгаа талаар, мөн шинээр нэвтэрч буй цахим үйлчилгээнд зорчигчид хэр идэвхтэй хандаж байгаа талаар Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Тээврийн газар хамтран шалгалт явуулжээ. Энэхүү шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, цахим картаар зорчих 750 гаруй мянган …

  • 2 October

    Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.02.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн …

  • 2 October

    МЗХ, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллана

    Монголын Залуучуудын Холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020 хүртэл хамтран ажиллахаар боллоо. Уг санамж бичигт МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар өнөөдөр гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийн хүрээнд МЗХ-оос  нийгмийг шударга байлгах үйлсэд гал барьж байдаг сэтгүүлч залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн сургалт семинарт хамруулж мэдлэг боловсрол, мэргэжлийн …

  • 2 October

    Цусаа бэлэглэсэн иргэдэд “U money” карт үнэ төлбөргүй олгоно

    Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын нэг нь цусны донор, цусан бүтээгдэхүүний нөөцийн асуудал байдаг. Иймд цусны нөөцийг нэмэгдүүлэх үүднээс Цус Сэлбэлт Судлалын үндэсний төв сар бүрийн 3-ныг цус бэлэглэх өдөр болгосон юм. Тэгвэл энэ өдрийг олон нийтэд сурталчилах зорилгоор “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврээр зорчих “U money” картын зургаар дамжуулан цус бэлэглэх өдрийг сурталчилахаар болжээ. Өөрөөр …