Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна. Монгол хүн “Амны билгээс ашдын билэг” …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
2 October
Авлигын талаар кино бүтээжээ
Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилах чиглэлээр “Авлига, ашиг сонирхлын хууль тогтоомжуудыг ажил амьдралдаа хэрэгжүүлцгээе” нэртэй 12 хэсгээс бүрдсэн богино хэмжээний кино бүтээлээ. Авлигтай тэмцэх газар, Идуган энтертаймэнт студитэй хамтран бүтээсэн энэхүү киног Ардын жүжигчин А.Энхтайван найруулсан юм. Удахгүй олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.
-
2 October
Дэлхийн банк Хөдөлмөрийн яамны санал болгосон төслүүдийг дэмжинэ
Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан салбарын захирал, мэргэжлийн шинжээч, эдийн засагч, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн ажилтнуудаа дагуулан тун өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хөдөлмөрийн яаманд айлчиллаа. Тэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзаж, шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн хамт Хөдөлмөрийн яамнаас Дэлхийн банктай хамтран …
-
2 October
С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өнөөдөр ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв. Өдгөөгөөс 17 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд Төр, засгийн тэргүүнүүдээс гадна Ардчилсан намын …
-
2 October
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл 9 дэх удаагаа хуралдлаа
2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн есдүгээр хуралдаан боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл үйл ажиллагааны 2016 оны төсөв, гадаадын тусламжийн асуудал, төлөөлөгчдөд үйлчлэх автомашины судалгаа болон нийслэлийн хэмжээнд АСЕМ-тай холбоотой 2015 онд багтаан гүйцэтгэх замын ажлын явц …
-
2 October
С.Зоригийн хэрэг 17 жил “дарагдлаа”
Өнөөдөр Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр. Одоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны эл өдөр тэрээр бусдын гарт хорлогдож амиа алдсан хар өдөр юм. С.Зориг 1962 онд төрсөн. 1989 онд МУИС-ийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын ардчилсан холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг …
-
2 October
Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн явцыг танилцуулах уулзалт боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк, Aзийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг 2015 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явцын хурал боллоо. Улаанбаатар хотоос өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн …
-
2 October
Багануур дүүрэг “Дүүрэн хангалттай” дүгнэгдсэн байна
Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Багануур дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуулийг зохион байгуулснаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгийн үеийн мэдлэгийг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг шинэчлэн тодотгох, …
-
2 October
“Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлэв
Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг нийгмийн түншүүд, Үндэсний статистикийн хороо, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэс, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөрийн …
-
2 October
Хүн болж төрснийх хийж үзэх ёстой 10 зүйл
Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс авс хүртэлх ахархан цаг хугацаа. Саяхан АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж …
-
2 October
УИХ-ын дэд дарга Л.Цог Олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог “Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг өнөөдөр /2015.10.02/ хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог ноён Чью Бан Сэнг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нь сонссон юм. “Тоастмастерс” Олон улсын байгууллагын Сингапур хариуцсан зөвлөх Чью Бан Сэнг Улсын Их Хурлын дэд Л.Цогийг цаг, зав …
-
2 October
Гансүхүүд
Ардчилсан намын лидерүүдийн хамгийн ойрын хүн нь заавал хэн нэгэн Гансүх байх учиртай ч юм шиг. Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ийм нэртнүүдтэй л даамай нөхөрлөдөг, бас хамтран ажилладаг нь хувь заяаны давхцал болж байна. Л.Гансүх Ерөнхий сайд асан, “Алтангадас” фракцын тэргүүн Н.Алтанхуягийн найз бол түүний амидаа А.Гансүх нь МоАХ-ны дарга Х.Баттулгын анд, УИХ-ын дарга, “Шонхор”-ын удирдагч З.Энхболдын зөвлөх юм. Л.Гансүх. …
-
2 October
Дархан-Уул аймгийн хувийн хэвшлийн эмнэлгийн захирлуудтай уулзалт зохион байгуулав
Дархан-Уул аймагт хувийн хэвшлийн анхны эмнэлэг 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэж, хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологи, орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, стандартын дагуу тохижуулсан эмнэлгийн зориулалтын байртай болох зэргээр жилээс жилд өргөжин хөгжсөөр байна. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулинд тусгасан Эрүүл мэндийн газрын даргын эрх, үүргийн хүрээнд болон 2015 онд байгуулсан …
-
2 October
Чингисийн талбайд Г.Баярсайхан сайд ажилд зуучлав
Хөдөлмөрийн салбарынхан өчигдөр “Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр” үзэсгэлэн яармагийг Чингисийн талбайд зохион байгуулсан билээ. Ажил хайж буй иргэдэд Хөдөлмөрийн сайд ихээхэн санаа зовж, уг үзэсгэлэн яармагийн үеэр иргэдэд ажилд зуучлах үйлчилгээг өөрөө гардан явуулсан ажээ. Г.Баярсайхан сайд 10 гаруй хүнийг ажилд зуучлахаар бүртгэн авч, шууд ажлын байранд орох батламжийг нь гардуулсан байна. Салбарынхаа сайдад хандан шууд ажлын байртай болсондоо иргэд …
-
2 October
Чингэлтэй дүүрэг: Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Алтан зул” шүлэг хөшөөнд мөнхрөв
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн шүлэг, “Өргөө” хамтлагийн ахлагч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоожийн аялгуу “Алтан зул” дууны шүлэг гантиг чулуун хөшөөнд мөнхөрлөө. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэнд Алтан зул шүлгийн хөшөөг байршуулж, 10 дугаар сарын 1-ний өдөр нээлээ. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, 5 дугаар хорооны Иргэдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл