Умард Солонгосын цөмийн чадавхи нэмэгдээгүй гэж Пентагон мэдэгдлээ

pentagon

Умард Солонгос энэ сарын 6-ны өдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэдгээ зарласан нь дэлхийн олон улс орноос шүүмжлэл дагуулж байгаа. Өчигдөр АНУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах газрын дарга дэд адмирал Жеймс Сиринг сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Умард Солонгосын хийсэн туршилтын талаарх Пентагоны байр суурийг илэрхийлжээ.

Устөрөгчийн бөмбөг нь цөмийн бөмбөгөөс хэд дахин илүү хүчин чадавхитайд тооцогддог. Харин Умард Солонгосын сая хийсэн туршилт тус улс цөмийн чадавхиа ямар нэг байдлаар нэмэгдүүлсэн, устөрөгчийн бөмбөг боловсруулсан гэх нотолгоо болохгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ үйлдэл нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, айлган сүрдүүлэх гэсэн оролдлого гэж Пентагоны зүгээс тайлбарлаж байгаа юм. Гэхдээ АНУ цаашид Умард Солонгосын алхам бүрийг анхааралтай ажиглах бодолтой байна.

Одоогийн байдлаар Умардын хийсэн цөмийн туршилт Америкийг Агаарын довтолгооноос хамгаалах газрын үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлээгүй байгаа ч, цаашид Умард Солонгос иймэрхүү туршилтууд давтан хийсэн тохиолдолд нөхцөл байдал өөрчлөгдөж болохыг дэд адмирал Жеймс Сиринг үгүйсгээгүй байна. Үүнээс гадна энэ оны сүүл гэхэд АНУ радиоэлектроникийн удирлагын системийг доголдуулж, тив алгасагч пуужинг ажиллагаагүй болгодог агаараас эсэргүүцэн хамгаалах системийн шинэ загварыг туршихаар төлөвлөж байгаа тухай дэд адмирал Жеймс Сиринг мэдэгдсэн байна.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …