Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн орны бизнес эрхлэгчидтэй Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ нь 2016 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Унгарын Үндэсний худалдааны байгууллагатай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнг худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдаж, Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцохоор төлөвлөж байна.
Энэхүү бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг МҮХАҮТ энэ өдрүүдэд бүртгэж байна.
Б.Саран