Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Шилэн хяналтын систем”-ийн талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, эрсдэлийн удирдлага хариуцсан улсын байцаагч нарт сургалт зохион байгуулж байна. “Шилэн хяналт” систем нэвтэрснээр хяналт шалгалт болон шалгуулагч байгууллагын тухай мэдээлэл бүрдэж, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, мэдээллийн санг ашиглан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулах, шалгалтын мөрөөр хийдэг зөвлөгөө, сургалтын үр дүн дээшлэх …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
5 October
ОУОСХ-ны өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна
2014 оны 10 сарын 16-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжу хотноо болсон Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын …
-
5 October
Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн анхны үүслийн өлгийн нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд 1999 онд “Гэрэлт хөшөө” босгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Үүний дагуу Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд “Гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, …
-
5 October
Индонезийн мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагатай хамтран ажиллана
Монгол Улс, Бүгд Найрамдах Индонези Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Индоези Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтанд ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, БНИУ-ын Хөдөө аж ахуйн сайдын Инноваци, технологи хариуцсан зөвлөх Мат Сьюкур тэргүүтэй төлөөлөгчид болон тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцлоо. Энэ үеэр …
-
5 October
Цэргийн олимпоос мөнгөн медаль хүртлээ
БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийлээ.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын …
-
5 October
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын “Далт” 5 дугаар багийн иргэн Б /16 настай,эмэгтэй/ 2015.10.03-ны өдрийн 09:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон мэдээлэлийг 2015.10.04-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн ОБН-ын 7 алба хаагч, ар гэрийн 2 хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.04-ны өдрийн 12:30 цагт “Бүрэнхайрхан” 6 дугаар багийн тоглоомын дэлгүүрт …
-
5 October
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээ
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол: Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат өвчтөн “Б” 60 настай, эрэгтэй. Өвчтнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ хийхэд ПГУ сөрөг дүнтэй тодорхойлогдсон байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Эх сурвалж: ЗӨСҮТ Газар хөдлөлт: Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хороо (Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд) Гүнжийн сүм гэдэг газарт 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:30:00 …
-
5 October
БСШУ-ны сайдын багш нарын баярын мэндчилгээ
Монгол Улсын боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг, хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон …
-
5 October
“Miss Mongolia 2015” наадмын тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо
Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia 2015” наадмын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарчээ. Мөн …
-
5 October
Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгчид гэрчилгээг гардуулан өгөв
Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтнууд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө хүлээн авч уулзлаа. Энэ үеэр шинэ ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Холбооны чиг үүргийн дийлэнх нь төрд байсан. Хуулиар олгогдсон 12 чиг үүргийн 10-ыг нь хэрэгжүүлэхэд миний би гар бие оролцож явсан байна. Тиймээс нэг их түүртэхгүй ажиллах байх гэсэн итгэл үнэмшил байна” гэдгээ хэлээд Тамгын газрын ажилтнуудаас “Монгол Улсын хөгжилд нөлөөлөх ажил хийж …
-
5 October
Нийслэлчүүд утаагүй хотын төлөө бүх нийтийн марафонд нэгдлээ /фото/
Өнгөрсөн амралтын өдөр нийслэлчүүд утаагүй хотын төлөө, эрүүл амьдралын төлөө нэгдлээ. Энэ бол бүх нийтийн марафон гүйлт байлаа. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн тоон судалгаа гарчээ. Тиймээс нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгох, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол …
-
5 October
Чингэлтэй дүүргийн тэргүүний сургууль, багш нарт хүндэтгэлийн цом гардуулав
Чингэлтэй дүүргийн багш нарын баярын “Эрдмийн уул” арга хэмжээний үеэр дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, Засаг даргын дэргэдэх Эрдмийн зөвлөлийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам, Ж.Саруулбуян нар тэргүүний хамт олон, багш нарт дүүргийн Засаг даргын “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом гардуулан өгсөн юм. Ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан 24, 50, 72, 17, 5 дугаар сургуулийн хамт олон, 50 дугаар сургуулийн сургалтын менежер …
-
5 October
Хүнсний ногооны хураалт 75 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. Энэ сарын 2-ны байдлаар нийт 110.4 мянган га талбайгаас 93.5 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, …
-
5 October
Хууль бус томилгооноос сэргийлж зарим төрийн байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв
Авлигатай тэмцэх газар хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянах, тодорхойлох үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Сүүлийн үед Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж нийтийн болон төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй …
-
5 October
АМГ-ын тендерийн комиссыг хуулийнхан шалгаж эхэллээ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газраас /АМГ/ зохион байгуулсан. Гэвч энэ сонгон шалгаруулалт зөрчилтэй, будилаантай болсон гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлж байна. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүд 2015 оны 8 дугаар сарын 25-наас, 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл зөвшөөрөл хүссэн материалаа тендерийн комисст хүлээлгэн өгөх ёстой. Гэвч зарим аж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл