Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 16 June

    Ховд аймгийн ЗДТГ-ын ажилтан хүчингийн хэрэг үйлдсэн үү

    Монголчууд бидний  дунд архидан согтуурах явдал хэдэн жилийн өмнөөс  нийгмийн хэвийн үзэгдэл мэт байсан бол  өдгөө харьцангуй багассан төдийгүй залуусын “ууж идэх” нь соёлтой болсон. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт дарга цэрэггүй архидан согтуурах явдал бүрэн арилаагүй байсаар байна. Архидан согтуурах үйл явц нь  тухайн хүнийг   гэмт хэрэгт  холбогдуулах улмаар  гэмт хэрэгтэн юмуу  хохирогч болох магадлалыг ихэсгэдэг гэдгийг …

  • 16 June

    06 сарын 15-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 06-р сарын 15-ний өдөр 390 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 84 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 306 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 16 June

    Г.Баярсайхан Чех улсын Сенатор Ярослав Дуброватай уулзав

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Сенатор Ярослав Дубровыг хүлээн авч уулзлаа.         Уулзалтын эхэнд Г.Баярсайхан гишүүнийг хүлээн авч уулзаж буйд Сенатор Ярослав Дуброва талархал илэрхийлээд, “Монгол, Чех хоёр улсын харилцаа сайжирч байна. Манай Парламентын дээд танхимд Чех-Монголын найрамдлын бүлэг байгуулагдсан. Бүлгийн даргаар хатагтай Зузка Бебарова-Руйбрево ажиллаж байна” гэв.  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нь хоёр жилийн өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө …

  • 16 June

    МАН-ын бүлэг УИХ-ын даргад хандлаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын үйл ажиллагаанд хууль ёс мөрдүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүллээ. УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь буюу 55.6 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тохиолдолд УИХ-ын чуулганы …

  • 16 June

    Монгол төрийн хуулийн салбарыг Х.Тэмүүжин “хошного, бөөр бөгс”-ний асуудалтай холбох хэрэггүй

    Монголын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан хууль зүйн шинэчлэл гэгч нь манай ард түмний хувь заяаны асуудал болохоос Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёрын бөгс бөөр, хошного хотны хэрүүл тойрсон асуудал биш ээ.  Гэтэл өнөөдөр байдлыг энэ хоёрын хоорондын хэрүүл мэт хялбарчилан харуулах гэж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэгчилэн асуудал Х.Тэмүүжингийн сагсуурал- самуурал- самралтаас эхтэй билээ. Монголын ард түмний ярьдгаар …

  • 16 June

    Т.Билгүүний аминд хүрсэн жолоочийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна

    Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр хошин урлагийн “Шинэ үе” продакшны авьяаслаг жүжигчин Т.Билгүүн авто машины ослоор зуурдаар хорвоог орхиж, монгол түмнийг харуусалд унагасан. Түүний хувьд хамтлагийнхантайгаа, мөн хошин урлагийн нэр бүхий продакшнуудтай хамт Хөх хотын “Одон” телевизийн урилгаар тоглолт хийхээр явж байгаад ийн харамсалтайгаар амиа алдсан юм. Улмаар зам тээврийн осол гаргаж хүний аминд хүрсэн гэх жолоочийг цагдан хорьж, шалгалтын …

  • 16 June

    Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж, цаашид авлигын эсрэг …

  • 16 June

    Төрсөн охиныхоо компанитай гэрээ байгуулжээ

    Авлигатай тэмцэх газрын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1800-1969 утсаар ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлийг илрүүлэн ажиллаж байна. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нь тус аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон …

  • 16 June

    Яруу найрагчид Өгий нуураа аргадан дуулав

    Өгий нуурын эрэгт яруу найрагчид чууллаа. Тэд амралтын өдрүүдээр нуурын эрэгт цуглаж, үзэсгэлэнт Өгийгөө магтан дуулсан юм. Арын сайхан хангайн нэгэн үзэсгэлэн болсон энэ нуур сүүлийн жилүүдэд маш их бохирдолтой байгаагаас гадна нуурын ус ширгэж, татрах аюулд хүрсэн нь залуусын анхааралд өртсөн учраас энэ жилээс яруу найрагчид уг нуурын эрэгт цуглаж, төгс үзэсгэлэнг нь магтан дуулахаар боллоо. Ингэхдээ тэд зөвхөн …

  • 16 June

    Баруун бүсийн залуус чуулна

    Монголын Залуучуудын Холбоо он гарсанаас хойш 12 жил завсарласан V  их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас  чуулганы салхийг хагалж,  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгуудын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг …

  • 16 June

    Өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортонд ачигдаж байна

    Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 06 дугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхайд ажиллалаа. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад …

  • 16 June

    Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавъяа байгуулсан Их хүмүүний өнөөгийн бид мартах учиргүй

    “Уран бүтээлч хэн бүхний хувьд нэг талаас уран бүтээлийн буюу мэргэжлийн зорилго, нөгөө талаас хувь хүний зорилго нэгдэн нийлж байж л чанартай бүтээл төрж, тэр хэмжээгээр урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх санаа, үзэл бодол нь хөгжин бүрэлдэж, цараа нь нэмэгдэж байдаг. Ухаан суусан цагаас эхлээд эх эцэг, байгаль дэлхий, цаашлаад энэ сайхан орныхоо хүү нь болж төрсөндөө бахархаж, өөрийн гэсэн хувь …

  • 16 June

    Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгаж, үүнтэй холбоотой Засгийн газрын тусгай сангийн тухай …

  • 16 June

    Тавантолгойн талаар мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн явцын талаар өнөөдөр /2015.06.16/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ажлын хэсэг томилогдоод 3 долоо хоног өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 3 удаа хуралдаж, ажлын дэд хэсэг нийт 10 гаруй удаа хуралдсан байна. Ажлын …

  • 16 June

    “Made in Ulaanbaatar” УСК маргааш нээлтээ хийнэ

    “Милл” кино компани, “Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл “Made in Ulaanbaatar” УСК маргааш “Тэнгис” кино театрт 17:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.   Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг Г.Эрхэмбаяр СТА, Д.Баттөмөр СТА, дүрүүдэд О.Долгор, О.Мөнх-Эрдэнэ зэрэг олон сайхан …