Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 22 June

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.22/

    2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар  Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 17771 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3987 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Эх сурвалж: ХӨСҮТ Мал, амьтны галзуу өвчин: Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал өвчилжээ. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоосон …

  • 22 June

    ХХАА-н дэд сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж байна

    Сүүлийн үед  нөхөн  сэргээгддэг баялаг  болох  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлож, эдийн засгийн эргэлтэд оруулах  тал дээр салбарын яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа . Энэ хүрээнд БНХАУ-ын талтай  тодорхой тохиролцоонд хүрч  цаашид мах экспортлох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр  ХХАА-ын дэд сайд Б.Батзориг тэргүүтэй холбогдох албаны  хүмүүс Сүхбаатар аймгийн Бичигт боомтод   ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн …

  • 22 June

    Дуучин Д.Болд: Хар цагаанаар гоён нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлцгээе

    Анх 1995 оны зургаадугаар сарын 24-нд “Камертон” хамтлагийг дөрвөн хөвгүүд нийлж байгуулсан түүхтэй. Хамтлагийн ахлагч Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, Г.Мэнд-Амар нар гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй “18 нас” дуугаа тайзнаа дуулж үзэгч, сонсогчийн танил болж байсан билээ.Тухайн үедээ хамтлаг Монголдоо шинэ өнгө аяс авчирсан бөгөөд Монголд хамгийн их фентэй хамтлаг болж чадсан. Харин 2005 оноос хойш хамтлагийн гишүүд тус тусдаа цомог гарган фэнүүддээ бэлэг барьсан. …

  • 22 June

    Наадмаар есөн өдөр амрах уу

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар наадмын өдрүүдийн амралтын асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн наадмаар таван хоног амрахаар хуульчилсан. Энэ жил наадам долоодугаар сарын 11, 12 ны өдөр нь долоо хоног бүрийн заавал амрах өдрүүдтэй давхцаж байгаа учраас Хөдөлмөрийн яамнаас ирэх сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг мөн ирэх сарын 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулжээ. Өнөөдрийн засгийн хуралдаанаар энэхүү асуудлыг шийдэх юм байна.

  • 22 June

    “Jurassic World” киноны орлого нэг тэрбумыг давлаа

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Jurassic World” кино 66 бүс нутагт 18,718 удаа дэлгэцнээ гарч, 160.5 сая ам.долларын ашиг орлоготой байлаа. Энэ нь өмнөх долоо хоногт олсон орлогоос буюу ажиглагчдын таамаглаж байснаас 50 хувиар буурсан дүн аж. Хилийн чанадад олсон 583.1 сая долларын орлогыг дотоодоос олсон 398.2 сая долларын орлоготой нэгтгэвэл дэлхийн зах зээлээс нийт 981.3 сая долларын ашиг орлого олжээ. Дэлхийд …

  • 22 June

    Төлийн тоо 18 саяд хүрлээ

    Улсын хэмжээнд мал төллөлт дуусч байна. Төллөвөл зохих эх малын 85.5 хувь буюу 18.3 сая эх мал төллөлөө. Үүнээс ботго 45.6 мянга, унага 477.6 мянга , тугал 870.3 мянга , хурга 8.9 сая , ишиг 7.7 сая     нийт 18 сая төл хүлээн авлаа. Төл бойжилт 98.0 хувьтай байна.

  • 22 June

    “Khaan quest” сургуульд 23 орны 1200 гаруй алба хаагчид оролцож байна

    Монгол Улсын Зэвсэгт хүчнээс  АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” сургууль энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони,  ЗХЖШ-ын …

  • 22 June

    Эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай шийдэх тухай албан тоот хүргүүлнэ 47 минутын өмнө

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. 2009 онд талуудын байгуулсан гэрээнд “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлэхэлсэн өдрөөс хойш4 жилийн дотор “Оюутолгой” төслийн эрчим хүчний нийтхэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гурван эх үүсвэрээс сонгон хангана” гэж заасан. Энэ дагуу эрчим хүчний эх үүсвэрийг …

  • 22 June

    Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас СХД-ийн нутаг дэвсгэр Баруунтуруун, 52-ын даваа, 22-ын товчоо, Шижир, Богдын даваа, Эмээлт орчим, ЧД-ийн Гүнтийн даваа, СБД-ийн Их, Бага баян, Бэлх, Сэлхийн чиглэл, БЗД-ийн Гацуурт, Улиастайн амны эх, Баянзүрх уул, Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлж рүү салдаг уулзвар, Гордок орчимд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ. Шалгалтаар хоёр иргэн, …

  • 22 June

    Нийслэлийн Засаг дарга архив албан хэрэг хөтлөлт дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Баянгол дүүрэгт өссөн бол бусад дүүрэгт бурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. …

  • 22 June

    Э.Эрдэнэжамьяан: Миний хувьд таньдаг цагдаа, прокурор, шүүгч байхгүй…

    Нэгэн цагт  Хууль зүйн дэд сайдын үүрэгт  ажлыг хийж явсан Э.Эрдэнэжамьяан өөрийн Нүүрномдоо ийн бичжээ. Түүнийг ингэж бичих болсныг  бодоход   шүүх цагдаагийн асуудлаа аргалуулахаар  найз нөхөд, хамаатан садан нь нэлээд хандаг бололтой. *** Найз нь нэг асуудалд орчихлоо хө. Таньдаг цагдаа байна уу? Хөгшин нь нэг хүнээс юм нэхэмжилж байгаа юм аа, таньдаг шүүгч байна уу? Манай найз хэрэгт …

  • 22 June

    Ховд голд осолдсон хоёр хүүхдийн нэгнийх нь цогцосыг олжээ

    Ховд голын усанд осолдсон ”Пазилет” төрийн бус байгууллагын дотуур байранд амьдардаг хоёр хүүхдийн цогцсыг эрэн хайх ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвшөөрсний дагуу явуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 15 настай А-ийн цогцсыг осол болсон газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олж, тус аймгийн цагдаагийн газар болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Олдоогүй нэг хүүхдийг …

  • 22 June

    МҮОХ-ны тэргүүн дээд шагналаар Ш.Адьшаа шагнагдлаа

    Олимпийн үзэл санааг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж амжилттай хэрэгжүүлж яваа спортын зүтгэлтнүүдэд олгодог МҮОХ-ны тэргүүн дээд шагнал болох “Алтан Од” одонгоор МЖБХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаа шагнагдлаа. Тэрбээр өнгөрсөн 2014 онд алс баруун хязгаар Ховд аймагт “Ховд-2014” бага олимпийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулж, бага олимпоос их олимпод тэмүүлэх ялалтын …

  • 22 June

    Хакухо М.Даваажаргал Соёлын салбараас “Шилдэг аав”-аар тодорлоо

    Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг мөртлөө уламжлал заншлаа хатуу баримталдаг, үндэсний өвөрмөц ёс жаягтай Япон улсд алдар нэрийг олж, амжилтын оргилд хүрэх зам тийм ч амар биш биз ээ. Японы соёл хөгжил нь хүн төрлөхтөний хараа булаасан сонирхолтой ертөнц. Японыг мэдэхийг хүссэн, мэддэг, сонирхдог манай дэлхийн хэнбугай ч  хүчирхэг монгол хүү Даваажаргалыг танина, бишрэнэ. Энэ утгаараа Даваажаргал бол дэлхийн цуу алдартнуудын нэг …

  • 22 June

    Филадельфиад болсон хаалттай үдэшлэгийн үеэр 10 хүн буудуулж нас баржээ

    Өнгөрсөн Бямба гаригт Филадельфиад болсон хаалттай үдэшлэгийн үеэр 10 хүн буудуулж нас баржээ. Цагдаа нарын мэдээлсэнээр хаалттай үдэшлэгт үл таних хоёр хар залуу орсон байжээ. Олон хүн цугласан хэсэгт том оврын буугаар хоёр удаа буудаж, гудамжинд гарч хэд хэдэн удаа хүмүүс рүү буудсан ба дараа нь гар буу гаргаж ирсэн гэнэ. Тэд зүгээр гудамжинд харагдсан болгон руу буудаж байсан аж. Маш …