Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 17 June

    “Увертюра” хамтлагийн клипийг гадны хамтлаг хулгайлжээ

    Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг олон гайхалтай уран бүтээлээрээ түмэн олны хүндлэлийг хүлээсэн хамтлаг билээ. Тус хамтлагийн 2012 оны “Гэгээн муза” наадмын шилдэг уран бүтээл болох “Тэнгэрийн хүү” дууг нь хаанахын хамтлаг нь мэдэгдэхгүй нэгэн гадаадын хамтлаг шууд хуулбарлан дуулсан тухай өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.   Тэд хэлэхдээ: Маш олон хүний хөлс, хүч хөдөлмөрийг шууд ингээд хулгайлчихдаг үнэхээр …

  • 17 June

    Эмэгтэй гишүүд одоо л “амь орж” эхлэв

    Нийгэм ороо бусгаа байна. Ингэж хэлэхийн учир гэр бүлийн хүчирхийлэл цонхны цаана “чимээгүйхэн” өрнөсөөр. Хүүхэд золиослогдсоор. Зам тээврийн гэмт хэргийн гаралт өссөөр. Эцэг эх нь хүүхдээ гэртээ цоожлоод явснаас үүдсэн гэнэтийн осол эндэгдлүүд гарсаар. Гэхдээ 2012 оны сонгуулиар ийм л “нарийн ширийн” гэр бүлийн асуудалд эмэгтэй гишүүдээ илүү тууштай хандах болов уу гэж ард түмэн итгэл хүлээлгэсэн. Гэвч 3 жилийн …

  • 17 June

    Калифорниад зургаан залуу тагтнаас осолдож нас баржээ

    Хорь гаруй насны  залуус төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулсан байна. Тэд нийтийн орон сууцны дөрвөн давхарт байрлах нэгнийхээ гэрт үдэшлэгийг зохион байгуулсан аж. Үдэшлэгийн үеэр тэдний тагт нурсан бөгөөд энэ үеэр 13 залуу унаж зургаа нь газар дээрээ нас баржээ. Үлдсэн залуус хүнд бэртэл аван Калифорнийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын шалтгааныг тогтоож байгаа бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнд яаралтай мэдэгдээд байна. …

  • 17 June

    Төв цэнгэлдэх, хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажил эхэллээ

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцсан талбайн хуваарилалтыг хийж, дүүргүүдэд ажлын ерөнхий зааварчилгаа өгч ажиллаж байгаа бөгөөд мод …

  • 17 June

    И.Нарантуяад сахилгын шийтгэл ногдууллаа

    Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн хэмээн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулахыг үүрэг болгожээ. Хүүхдийн төлөө үндэсний газар нь авлигаас …

  • 17 June

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллахыг анхааруулж байна

    Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган, ирэх онд АСЕМ-ын уулзалт зохион байгуулахтай холбогдуулан бүтээн байгуулалтын тендерийн ажлыг богино хугацаанд чанартай хийх чадвартай, хариуцлагатай компанийг шалгаруулах, компанийн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалахад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дулааны шугам хоолойн засварын ажил болон зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх …

  • 17 June

    Шоовдорлогдсон хөрөнгийн зах зээл

    Хөрөнгийн захын хөгжил муу хэмээн олон хүн хэлдэг. Зарим нь бараагүй лангуутай дэлгүүр ч гэлцдэг. Харин тус зах олон төрлийн борлуулалт сайтай бүтээгдэхүүнтэй болохын тулд ажилласаар байгаа билээ. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаасыг өнгөрсөн оноос борлуулж эхэлсэн нь нэг дэвшил хэмээн арилжаа эрхлэгчид ярьж байна. Ямартай ч Засгийн газрын үнэт цаас эрсдэлгүй харин ч өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн юм. Өмнө нь …

  • 17 June

    Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байна

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх үүднээс ОХУ-д айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцох гэж байгаа юм. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх аж. Энэ үеэр эдийн засгийн харилцаа, дэд бүтцийн асуудлын талаар санал солилцож, ярилцах юм байна. Ерөнхий сайдын хувьд энэ зун нэлээд завгүй өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр ОХУ-д айлчлал хийсний дараа АНУ-ыг зорихоор …

  • 17 June

    Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг “Тулга” системд холбох ажлыг 2018 он хүртэл үе шаттай хэрэгжүүлнэ

    Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг цагийн механизм ашиглаж удирдах үйл ажиллагааг автоматжуулсан “ТУЛГА” систем ашиглах сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн дэд бүтэц тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн гэрэлтүүлэг ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамрагдав. Нийслэлийн гэрэлтүүлгийг автоматжуулж нэгдсэн алсын хяналт удирдлагад шилжүүлэх бодлогын хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн …

  • 17 June

    “Playtime 2015” амьд хөгжмийн наадмыг угтсан сонирхолтой арга хэмжээнүүд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмыг энэ оны 6-р сарын 27, 28 өдөр “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ болж байгаа бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн …

  • 17 June

    Налайхын захирагчийг сонгох дахин сонгууль маргааш болно

    Налайх хотын Захирагчийн сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй тул журмын дагуу дахин сонгуулийг зохион байгуулах гэж байна. Дахин сонгууль маргааш буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болно. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш..Хаан,  бие даан нэр …

  • 17 June

    Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын ажлыг 70 сая төгрөгөөр гүйцэтгэнэ

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/485 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын 70 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр …

  • 17 June

    Элэгний гепатит, В, Д вирустэй иргэдийг бүртгэх ажил явагдана

    Монгол дахь элэгний вирусийн өвчлөлтөй иргэдийг эмчлэх, тархалтыг зогсоох зорилгоор “Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийг “Оном” сангаас санаачилсан билээ. Үүнтэй холбогдуулан салбарын яам, Монголын элэгний нийгэмлэг болон бусад байгууллагууд хамтран гепатит С вирусийг устгах эм оруулж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд хийгдэх зарим хөтөлбөрийн  талаар “Оном” сангийн удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатараас тодрууллаа. -Элэгний гепатит С вирусийн өвчлөлтэй …

  • 17 June

    Орхон аймгийн Баян-Өндөр уулыг германчуудтай хамтран ойжуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Орхон аймгийн Баян-Өндөр уулыг германчуудтай хамтран ойжуулах, байгалийг нөхөн сэргээх төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа, ХБНГУ-ын “Geotec rohstoffe” компанийн захирал Шварц Рудижер, тус компанийн хөрөнгө оруулалтын зөвлөх Ш.Маттиас, зөвлөх С.Батбэх …

  • 17 June

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Зургаадугаар сарын 17-ны Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 17-р хороо Эмнэлгийн гудамж, Чингэлтэй дүүрэг 11.00-16.00: 1, 4-р хороо Барилгачдын талбай, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ, /БХБЯ/, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Батлан хамгаалах хууль сахиулагчдын эмнэлэг, НЦГ, ТЕГ, ШШГЕГ, МБГ, ЭЦГ, ХЗҮХ, УЕП, …